Ж.Гүррагчаа баатар “Сансрын юм ярья”  нэвтрүүлгийг санаачилжээ

2021-03-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Хүн төрөлхтөн сансарт ниссэн анхны үүх түүхээс эхлээд Зөвлөл-Монголын хамтарсан сансрын нислэг, сансрын технологийн үүсэл хөгжил, хэрэглээ, цаашдын чиг хандлага, одон орны тухай өгүүлэх “Сансрын юм ярья” /15 минут/ богино хэмжээний цуврал нэвтрүүлэг олон нийтэд цахимаар хүрч эхэллээ. Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг, монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдал, түүнтэй хамт хөгжсөн монголын сансрын технологийн судалгаа шинжилгээтэй холбоотой үүх түүхийг олон нийтэд сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилгоор БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, Ж.Гүррагчаа тус нэвтрүүлгийг санаачилжээ. Энэ тухай тэрээр ярихдаа “Энэ жил олон ой тохиосон онцлогтой жил болж байна. Эдгээр түүхэн үйл явдлын талаар болитой мэдээлэл хүргэх, олон нийтэд хүргэх үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагаа харгалзан өөрчлөх, нийгмийн сүлжээгээр түгээх хэрэгцээ байгаа юм. Эдгээр нэвтрүүлэг, мэдээлэл Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойн таних тэмдэгтэй олон нийтэд хүрч байна. Түүнийг хүүхлүүдээс эхлээд хэн ч үзэж сонирхож, авч ашиглаж болох юм” гэлээ.

Монголын сансрын технологийн холбооны тэргүүн, МУИС-ийн багш, дэд профессор Д.Эрдэнбаатар ярихдаа “Сансрын технологийн том агентлагууд бүгд олон нийттэй харилцах, мэдээллэх үйл ажиллагааг эрчимтэй, өргөн цар хүрээтэй явуулдаг. Үүний жишээг Ангараг дээр бууж байгаа роверийн олон нийтэд түгээж буй мэдээ мэдээллээс харж болно. Сансрын технологи стратегийн чухал салбар бөгөөд ихэвчлэн төсвийн, олон нийтийн татварын мөнгөөр санхүүждэг. Яагаад гэхээр сансрын технологийг олон нийтэд таниулах нь асар их ач холбогдолтой үйл ажиллагаа. Эдгээр нь шинжлэх ухаан технологид дурлах хойш үе, залгамж халаагаа бэлтгэхэд чухал нөлөө үзүүлж байдаг. Манай сансрын технологийн холбооны үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх явдал. Үүн дотор   Монгол Улсад сансрын технологийг таниулах нь манай ажлын нэг чиглэл юм. Тиймээс ч бид энэ сурталчилгааны ажилд өндөр ач холбогдол өгч хамтарч ажиллаж байна” гэлээ.  

“Сансрын юм ярья” 15 цуврал нэвтрүүлэг, “Тэмүүлэл”- ийг оюутан, сурагчдын хичээлд ашиглах, олон нийтэд үзүүлэх, түгээх хэлбэрээр хэн ч ашиглахад нээлттэй гэж зохиогчид нь хэлж байлаа. Мөн дээрхтэй ижил агуулгатай “Тэмүүлэл” ярилцлагын нэвтрүүлэг, Монгол Улсын сансрын технологийн үүсэл хөгжил, хэрэглээ, хэрэгцээ шаардлагыг харуулсан баримтад кино зэргийг бүтээх төслийг энэ оны хоёрдугаар сарын  1-нээс “Васт” продакшн, “Амгалан дэлхий” ТББ ШУА-ын ООГХ, МоСТХ хамтран хэрэгжүүлж эхэлжээ. 

“Васт” продакшны гүйцэтгэх захирал Э.Энхтүвшин ярихдаа “Ямар ч салбар өнөөдөр технологийн дэвшлийг нэвтрүүлэхгүйгээр урагшлахгүй. Тэрдундаа бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг, хэрэглээ нь улам бүр өссөөр байгаа сансрын технологиос холдох, хоцрох эрхгүй. Баяжиж, хөрөнгөжиж байгаад барьж авна гэдэг ойлголт байдаггүй. 3 дахь шатанд хүрэхийн тулд өмнөх шатыг туулах л ёстой. Үүнд манлайлагч нь байхыг  хүсч махнай хамт олон энэ салбарыг итгэл үнэмшлээрээ хүсэл сонирлоороо дэмжин ажиллаж байна” гэсэн бол ТХТ-ийн “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам “нийгэм өнөөдөр юунд сатаарч, юу руу хуйларч байна, түүнийг л шүүрч аваад, тойрч эргэлдээд байвал хэвлэл мэдээллийн салбарын чиглүүлэгч, соён гэгээрүүлэгч байх үүрэг мартагдана. Монгол хүний сэтгэлгээ, алсын хараа сансрын тухай ярьсан, мөрөөдсөн, бичсэн нэгнээ шоолох  хэмжээнд хүртлээ уначихаагүй гэж бодож байна. Харин өмнөх түүхээ мэдэхгүй, өнөөдрийн хэрэглээгээ анзаарахгүй, цаашдын чиг хандлагыг тооцоолохгүй байгаатай л холбоотой. Таван толгой, Оюутолгой, нүүрс, махны хэрүүлийн циклээс гарч, өөр нүдээр урдах замаа харвал хөгжлийн өөр бас нэг том гарц байхыг үгүйсгэхгүй. Энэ ч үүднээс “Сансрын юм ярья” төслийг дэмжиж, манлайлан ажиллаж байна. Энэ бол дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлж буй нэг  зорилго” гэлээ.   

“Сансрын юм ярья” богино нэвтрүүлгээр сансрын жингүүдэл, хоол хүнс, сансрын хөлөг, хувцас хэрэглэлээс эхлээд сансрын нислэгийн үйл явц, технологийн шийдэл, од эрхэс, нарны аймгийн талаарх мэдээллийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр зохиомжлон хүргэж байгаа юм байна. “Сансрын юм ярья” төсөл энэ оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна. Мөн сэтгэл зүрхээрээ хамтран ажиллах дэмжих, санал бодлоо хуваалцахад нээлттэй гэж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 8 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 41 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин