Сүү боловсруулах найман үйлдвэр цахим систем ашиглаж байна

2021-03-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ОД

Байгалийн бэлчээрт идээшилсэн малын гаралтай бүтээгдэхүүний бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах үнэт шинж чанаруудыг баталгаажуулах замаар гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь Монгол орны мал аж ахуйн салбарын хөгжлийн нэг гарц юм. Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний онцлог чанаруудыг баталгаажуулах чухал ач холбогдол бүхий цахим системүүдийг Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд (НАМЭМ) төсөл хөгжүүлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээлгэн өглөө. Энэ үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Биш Майер тэргүүтэй төлөөлөл оролцов. Монгол малын гаралтай бүтээгдэхүүний онцлог ялгаа, үнэлэмжийг баталгаажуулах вэбэд суурилсан системд дараах гурван төрлийн систем багтаж байна. 

Мал аж ахуйн мэдээллийн систем

Хөдөө аж ахуйн салбарын аймаг, орон нутаг дахь байгууллагууд хоорондын мэдээлэл солилцох бүтэц, арга аргачлалыг боловсронгуй болгон хөгжүүлэх, улмаар салбарын мэдээллийг шуурхай болгож удирдлагын өөр өөр түвшинд мэдээлэл шууд авах, хяналт тавьж ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлсэн “Мал аж ахуйн мэдээллийн систем” нь энэ салбарыг цахимжуулах ажлын эхлэл болж байна.

Мал аж ахуйн салбарын төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын улирлын чанартай цуглуулдаг мэдээ, мэдээллийг шуурхай авах, мэдээлэлд нэгдсэн шинжилгээ хийх, өвс, тэжээлийн бүрдүүлэлт болон бусад үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих зэрэг салбарын бүхий л мэдээллийг нэгдсэн платформд оруулахын зэрэгцээ “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын баталгаажуулалтын нэг гол шалгуур үзүүлэлтийг хангах мэдээллийн санг бүрдүүлж байгаа юм. 

Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах нэгдсэн программ хангамж

Малын тоо бэлчээрийн даацаас их хэмжээгээр хэтэрч нэг малд ноогдох бэлчээр, хадлангийн нөөц хомсдож байгаагийн улмаас малын ашиг шимийн гарц, тэсвэрт чанар буурч байна. Үүнээс гадна малын гаралтай бүтээгдэхүүний зах зээл дээрх үнэлэмж буурч байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх асуудал чухалд тооцогдож байгаа энэ үед мал үржүүлгийн ажлын гол хэсэг болох сүргийн эргэлтийн цахим систем (bams.digitalmedic.mn)-ийг шинээр хөгжүүлж нэвтрүүлж байгаа нь цаг үеийн шаардлагад нийцсэн бөгөөд салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа томоохон ахиц дэвшил юм. Веб суурьтай программ хангамжийг нэвтрүүлснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлтийг улсын хэмжээнд нэгдсэн арга зүй, норм, норматив, стандарт үзүүлэлтүүдийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж ашиглах боломжтой болж байна. Үүний үр дүнд бэлчээрийн даацад малын тоо толгойг тохируулах бодлогыг аймаг, сумын онцлогт тохирсон арга хэлбэрээр хэрэгжүүлэх, шаардлагатай нэмэгдэл тэжээлийн бодит хэрэгцээг тооцоолон бэлтгэл хангах ажлыг оновчтой, шуурхай хийж гүйцэтгэх нөхцөл бүрдэж байна. Мөн төрийн албан хаагчдын ажлын цагийг хэмнэх ач холбогдолтойгоос гадна системд хуримталсан мэдээллийн санд боловсруулалт хийж төрөл бүрийн тайлан, мэдээ гаргах замаар бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчдыг иж бүрэн мэдээллээр хангах давуу талууд бий болж байгаа юм.

Сүү бэлтгэл, сүүний мөшгөх систем

Малчид/фермерийг шинэ зах зээлд холбох, түүхий эдийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулан үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сүү бэлтгэл, сүүний мөшгөх системийг хөгжүүлсэн. Энэ системийн тусламжтайгаар малчид, фермерээс сүү боловсруулах үйлдвэрт нийлүүлж буй сүүг бүртгэх бөгөөд хэрэглэгчид гарал үүсэл тодорхой, эрүүл, чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа эсэхээ мөшгөж шалгахад ашиглана.

Сүү бэлтгэл, сүүний мөшгөх системийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд туршсан. Өнөөдрийн байдлаар сүү боловсруулах найман үйлдвэр уг системийг ашиглаж байна. Цахим системийг нэвтрүүлсний үр дүнд гарал үүсэл тодорхой, ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаатай сүү нийлүүлж буй 2500 гаруй малчид/фермер төрөөс олгож байгаа урамшуулалд хамрагдаад байна. Эдгээр малчид/фермерээс сүү хүлээн авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тохиолдолд тухайн малчны нутаглаж буй бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэндийн статус, малын тавлаг байдал, түүхий эдийн чанар, байгаль орчинд ээлтэй байдал зэрэг үзүүлэлтийг илэрхийлсэн иж бүрэн түүхийг эцсийн хэрэглэгчид хүргэх зөөлөн дэд бүтэц бүрдлээ.  

 Эх сурвалж:www.polit.mn

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

6 цаг 46 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

6 цаг 46 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

6 цаг 46 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин