
Б.ОД
“Төрийн ордонд ажилладаг үйлчилгээний ажилтнаас халдвар илэрсэн. Тухайн хүнтэй хавьтал болсон 80 хүнээс шинжилгээ авахад одоогийн байдлаар батлагдсан тохиолдол илрээгүй байна. Тархвар судлаачид ажиллаад тусгаарлах шаардлагатай хүмүүсийг тусгаарлан ажиглаж байгаа. Мөн улсын хоёрдугаар төв эмнэлэгт халдварын нэг тохиолдол илэрсэн. Эмнэлэгт халдвар гарсан тохиолдолд маш түргэн шуурхай очиж ажиллан халдваргүйжүүлэх, хавьтлуудыг илрүүлэх ажлыг зохион байгуулдаг. Одоогоор хоёрдугаар эмнэлэг хэвийн ажиллаж байгаа” гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn