Б.Баярсайхан: Хүний эрх, шударга ёсыг эрхэмлэх нь төрийн түшээ хүний үндсэн зарчим

2021-03-09
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн  Б.Баярсайхантай ярилцлаа.

 

-Энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын онцлог юу байна вэ. Та төр түшилцэхээр сонгогдсон хүний хувьд илүү хариуцлагатай угтаж байгаа болов уу?   

-Юуны өмнө Монголын бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Жэндерийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Бид нийгмийн асуудал тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд,  тэдний хөгжил рүү чиглэсэн асуудалд хууль эрх зүйн орчинг сайжруулахаар ажиллаж байна. Эрэгтэй гишүүдийн тэр бүр харж хөндөж чаддаггүй асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллах болно. Тухайлбал,  Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох аргачлал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шинэ зохицуулалт тусгагдаад байна.

-Түүхэндээ анх удаа дөрвөн эмэгтэй гишүүнтэй Засгийн газар бүрдлээ. Парламентад ч эмэгтэй гишүүдийн бүлэгтэй болсон. Ер нь төрд төлөөлөх эмэгтэйчүүдийн оролцоог та хэрхэн харж байна вэ?

-Эмэгтэйчүүдийн төрд төлөөлөх оролцоог УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо баримтаас тодорхой харж болно. Тухайлбал, 1996 оны УИХ-ын сонгуульд 302 хүн нэр дэвшсэнээс найм нь эмэгтэй нэр дэвшигч байсан бол 2011 оноос буюу Монгол Улс Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль баталснаас хойш эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн.  2012 оны УИХ-ын сонгуульд 574 хүн нэр дэвшсэний 174 нь эмэгтэй нэр дэвшигч байсан. Үүнээс 11 нь УИХ-ын гишүүн болж байсан.  2016 оны УИХ-ын сонгуульд 498 хүн нэр дэвшсэний 129 нь эмэгтэй нэр дэвшигч байж, үүнээс 13 нь УИХ-ын гишүүн болж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд 606 хүн нэр дэвшсэний 151 нь эмэгтэй нэр дэвшигч байж, үүнээс 13 нь УИХ-ын гишүүн болсон тоо баримтыг харахад эмэгтэйчүүдийн төрд төлөөлөх оролцоо нэмэгджээ.  Мөн УИХ-ын гишүүнээс гадна салбарын сайд, дэд сайдаар эмэгтэйчүүд томилогдон ажиллаж байгаа нь төрд төлөөлөх эмэгтэйчүүдийн оролцоо өсөн нэмэгдэж байгаагийн илрэл юм. 2016-2020 онд намайг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад тэр үеийн Засгийн газрын 13 яаманд  надаас өөр эмэгтэй ТНБД байгаагүй.  Харин энэ удаагийн Засгийн газрын танхимд дөрвөн эмэгтэй сайд ажиллаж байгаа нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгааг илтгэж байна. Цаашдаа ч энэ тоо улам өсөх ёстой.

2020-2024 оны парламентад сонгогдсон 13 эмэгтэй гишүүн нам харгалзахгүй хамтран ажиллахаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг байгуулан нэгдэн ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна.

-Нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд тулгамдаж буй олон зүйл байна.  Хууль, эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах вэ?

-Монгол Улс хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ, конвенцуудыг таатай хүлээн авч нэгдэж чаддаг.  Хүнийг эрхийг дээдлэх ёсыг бүрэн ухамсарладаг улс юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцид 1981 онд нэгдэж, хүний эрх, тэгш эрх, ялгаварлан гадуурхалтыг хориглосон шинэ Үндсэн хуулиа баталж, цаашлаад хууль тогтоомжуудад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан заалт зохицуулалтуудыг тодорхой түвшинд хангалттай тусгасан байдаг. Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль гэх мэт. Гэхдээ харамсалтай нь эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдэж холбогдох хуулиудыг батлан мөрдөж байгаа ч эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөн хэвээр байна. Үүний учир шалтгааныг нэгдүгээрт, бид хуулиа сайн дагаж мөрдөхгүй байна.  Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хоёрдугаарт, иргэдийн ёс зүй доройтсон, зөвхөн эдийн засгаа хөгжүүлэхийг чухалчилж хүний хөгжлөө орхигдуулсны хор уршиг.  Үүнээс шалтгаалан эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байна.  Би өнгөрсөн дөрвөн жил боловсролын салбарт ажиллаж байхдаа их дээд сургуульд үйлдэгдэж байгаа оюутнуудын бэлгийн дарамтын асуудлыг хөндөн гаргаж багш ажилчдын хөдөлмөрийн гэрээ, дотоод журманд тусгуулж байсан. 2011 онд батлагдсан “Жэндерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-д бэлгийн дарамтыг тодорхойлон зааж өгсөн ч эрх зүйн орчинд ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулахад чиглэсэн сайжруулалт зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдсан. Иймээс удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт ажилласан гишүүний хувьд ажилтан болон ажил олгогчын үндсэн үүргүүдэд “ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэхгүй байх, дарамт хүчирхийллээс ангид ажлын байрны орчин бүрдүүлэх” гэсэн заалтуудыг оруулж өгснөөрөө хөдөлмөрийн харилцаан дахь бэлгийн дарамтыг бууруулахад аль аль тал нь хуулийн дагуу үүрэг хүлээх байдлаар зохицуулан оруулсан.

-Парламент хаврын чуулганаар гэр бүл, хөдөлмөр, хүүхэд хамгаалалтай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Таны зүгээс ямар зарчим байр суурь илэрхийлж ажиллах вэ?                             

-Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар 50 гаруй асуудал хэлэлцэж батлахаар төлөвлөсөн. Миний бие онцгойлон ёс зүй, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн чиглэлийн асуудлуудад илүү нухацтай хандаж, нийгэмд нэн шаардлагатай, иргэдийн эрхийг хамгаалсан тогтолцоо, заалтууд батлан гаргахад идэвхи санаачлагатай ажиллаж байна. Тухайлбал Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүний хувьд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлах, Хөдөлмөрийн тухай хууль, Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль,УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Боловсролын тухай хуулиуд болон Соёлын тухай зэрэг хуулиуд дээр ажиллаж байна. Гавьяат хуульч Б.Чимид гуайн хэлсэн “Хуулийг дордсыг энэрэн хамгаалах, дээдсийг эрхэмлэн хязгаарлахын тулд гаргадаг” гэсэн алдартай үг байдаг. Бүх хуулийн цаана хүний хувь заяа, амьдрал, улс орны хөгжих, эс хөгжихүйн шалтгаан болох суурь бодлого нь байдаг учраас ямар ч хууль дээр ажиллахдаа хүний эрхийг дээдэлсэн, шударга зарчмыг хөдөлшгүй барьж ажиллах ёстой.

-Та Завхан аймгаас сонгогдсон гишүүн.  Тойрогтоо очиж ажиллаж чадахгүй байгаа ч олон асуудалд шийдэл хайж байгаа харагддаг. Тойрогтоо хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ?                                                      

-Цар тахлын улмаас орон нутагт чөлөөтэй очиж ажиллах боломжгүй байгаа нь тойрогтоо хийхээр төлөвлөсөн ажлаа хийхэд болон сонгогчидтойгоо шууд харилцах, уулзах боломжийг хумьж байгаад сэтгэл дундуур байгаа.  Гэхдээ  цар тахлын нөхцөл байдалд төрийн түшээ бид төрийн шийдвэр, журмаа эн тэргүүнд мөрдөн ажиллах ёстой.  Энэ онцгой нөхцөл байдалд төрийн түшээ бид өөрсдөө төрийн шийдвэр журмаа мөрдөж, биелүүлж ажиллах ёстой. Өнгөрсөн онд тойрогтоо гурван удаа ажиллаж Завхан аймгийн 24 сумаа хоёр удаа бүтэн тойрон ажилласан. Завхан аймгийн хөгжил, бүтээн байгуулалтад УИХ-ын гишүүний зүгээс хийж, хэрэгжүүлэх ажлаа шуурхай гүйцэтгэж, тодорхой үр дүнд хүрч ажиллаж байна.  Миний иргэддээ амласан нэг ажил бол төрийн албан хаагчдыг авилга, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид байлгах, мэргэжлийн болон ёс зүйн хувьд чадавхижуулах, төрийн албаны үйлчилгээг иргэддээ бүрэн хүрэх хэмжээнд ажиллах юм. Өнгөрсөн онд томилолтоор ажиллахад Завхан аймгийн төрийн байгууллагуудад ёс зүйн зөвлөл нь байгуулагдаагүй байсан. Хуулиараа 25-аас дээш албан хаагчтай албан байгууллага ёс зүйн зөвлөлтэй байна гэж заасан. Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар Завхан аймгийн төрийн байгууллагуудын 60 гаруй хувьд нь ёс зүйн хороо байгуулагдан ажиллаж байна. Энэ сардаа багтаад 100 хувь болно гэдэгт итгэж байна. Иргэд аливаа ёс зүйн асуудлаар тухайн байгууллагын ёс зүйн зөвлөлд хандаж болно гэдгийг мэддэггүй. Ийм учраас ёс зүйн зөвлөлийг маш сайн хариуцлагатай ажиллуулж, иргэд төрийн үйлчилгээг сэтгэл хангалуун авдаг  байх шинэчлэл өөрчлөлтийг хийнэ.

Мөн Завхан аймгийн хөгжлийн төлөө “Балжиннямын Баярсайхан сан”-гаа нээн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Улиастай сумын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн нэг өрөөг бүрэн засварлаж, европ стандартын эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр тохижуулан өчигдөр хүлээлгэн өглөө. Үүнээс гадна сангаараа дамжуулан хаваржилт хүндэрч байгаа урд сумдад хүнсний багцыг хүргүүлэхээр ажиллаж байна. “Балжиннямын Баярсайхан сан” нь Завхан аймагтаа улсын төсвөөс үл хамааран хийж болох оновчтой, үр бүтээлтэй ажлуудыг санаачлан аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө, иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах болно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.9 МЯГМАР № 45 (6522)

 

Эрдэнээ
Баярсайхан гишүүндээ ажлын амжилт хүсэе та бол тэнгэрлэг сайхан бүсгүй шүү
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

6 цаг 9 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

10 цаг 7 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

10 цаг 7 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

10 цаг 7 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Өчигдөр 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Өчигдөр 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Өчигдөр 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Өчигдөр 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Өчигдөр 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Өчигдөр 13 цаг 19 мин