Олон хүнтэй харьцдаг ажлын байрны жагсаалтыг гаргаж, шинжилгээний цаг товлоно

2021-03-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Манай улс вакцинжуулалтаа эхлүүлж хөл хориогоо цуцалсан ч COVID-19 халдварын тархалт намжсангүй. Хоногт 40-50 тохиолдол бүртгэгдэж буй юм. Хөл хорио цуцалсан зургаан хоногийн хугацаанд 280 гаруй халдвар шинээр илэрлээ. Сүүлийн 24 цагт 48 хүнд халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 3000 болсон. Мөн энэ сарын 1-нээс орон нутагт танхимын хичээл эхлүүлж, зорчих хөдөлгөөн нээснээр шинжилгээний ачаалал эрс нэмэгдлээ.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 504 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан ч шинээр илэрсэн халдваруудын дунд эх үүсвэр тодорхойгүй. Массын дундаас илэрч байгаа нь ч цөөнгүй. Тиймээс халдварын тархалтыг хумихын тулд хүмүүс олноор үйлчлүүлж байгаа байгууллагуудад шинжилгээний цэг байршуулж долоо хоногт нэг удаа шинжилгээ авахаар товложээ.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн есөн дүүрэгт коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах байнгын 17 цэг ажиллаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам олонтой учраас гурав, гурван шинжилгээний цэг, бусад дүүрэг тус бүрд шинжилгээ авах хоёр цэгийг ажиллуулж байгаа юм. Шинжилгээний сорьцыг шинжлэх лаборатори дүүрэг бүрд ажиллаж байна.

Худалдааны төв, банк, эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний газрууд гээд олон хүнтэй харьцдаг ажлын байруудын жагсаалт гаргаад, долоо хоногт байнгын шинжилгээ авдаг товлол гаргаж байна. Тухайн газруудад шинж тэмдэг нь илрэхгүй халдвар байвал илрүүлэх, хоёрдугаарт нийт хүн амын дунд халдварын байдал ямар байна вэ гэдэг тархалтыг тогтоодог олон улсын арга нь ийм байдаг” гэсэн мэдээллийг өглөө.

Өнгөрсөн долоо хоногт сорьц цуглуулах цэгүүдэд үйлчлүүлсэн иргэдийн тоо дунджаар хоногт 9000 орчим байсан бол гуравдугаар сарын 1-нээс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдуулан ачаалал нэмэгдсэн байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 19127 хүн шинжилгээнд хамрагдсан нь өмнөх өдрүүдээс ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Харин иргэд заавал цаг авч шинжил­гээнд хамрагдах шаард­ла­га­тай. Бүртгэл мэ­дээл­лээс  харахад хо­ногт хот хоорондын зор­чигч тээврийн 250-300 авто­бусаар 10 мянга орчим иргэн үйлч­лүүл­дэг. Тиймээс суу­рин шинжилгээний цэ­гийн хүчин чадлыг нэмэг­дүүлэхийн тулд eruul.gerege.mn сайтын цаг олголтын товлолыг нэг минут болгон багасгах, мөн шинжилгээний цэгийн урсгалыг гурван шугамаар зэрэг авах боломжийг бүрдүүлээд байна.

Ингэснээр хоногт хийх шинжилгээний тоо гурав дахин нэмэгдэж, 13440 иргэн сайтад хандаж үйлчлүүлэх боломжтой болж  байгаа аж. Гэхдээ иргэд төлбөрөө төлөөд хувийн хэвшлийн байгууллагад шинжилгээгээ өгөх нь нээлттэй. Харин уул уурхайн компаниудын үйл ажиллагааг тасралт­гүй явуулах үүднээс  ээлж солиг­дох үед нь эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээнүүд хийж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.3 ЛХАГВА № 42 (6519)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 20 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 53 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин