Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түншлэлийн групп байгуулна

2021-03-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын хамтын ажиллагааны нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо.НҮБ-ын ХХААБ нь 2017-2021 оны хооронд хүнсний аюулгүй байдал, сүү, сүүн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ болон үр сорт, ургамал хамгаалал, хөдөө аж ахуйг цахимжуулах чиглэлээр томоохон ажлуудыг гүйцэтгэж, бодлогын түвшинд нийт 25 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байна.

Цаашид тус байгууллагаас манай улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага, хандивлагч орнуудын төлөөллөөс бүрдэх Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түншлэлийн групп (FOOD AND AGRICULTURE DEVELOPMENT PARTNER GROUP (FADPG))-ыг байгуулах санаачилгыг яамнаас дэмжиж, хамтдаа манлайлан ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбартай салшгүй холбоотой уурын амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ус, бэлчээр зэрэг байгаль орчны чиглэлийн төслүүдийн хэрэгжилтэд салбарын оролцоог хангаж, хамтран ажиллах шаардлага байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн уулзалтаар НҮБ-ын ХХААБ-аас танилцуулж, хэрэгжүүлэх техник туслалцааны СКАЛА төслийн баримт бичигт талууд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо.

БНЭУ-тай сүүний чиглэлээр хамтран ажиллана

Уулзалтад БНЭУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингх урилгаар оролцож Энэтхэг-Монголын хамтарсан сүүний салбарын хөгжлийн төслийг хэрэгжүүлэх, шим тэжээлтэй хоол хүнсэнд анхаарах, цахим хөдөө аж ахуйг бий болгох зэрэг олон чухал асуудлаар санал солилцоо.  БНЭУ дэлхийд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, арвин  туршлагатай. Монгол орны хувьд шингэн сүүний асар их нөөц боломжтой боловч хараахан бүрэн хэмжээнд ашиглахгүй байна. Тиймээс сүүний салбарын хөгжлийн төслийг хамтран хэрэгжүүлэх нь урт хугацаандаа үр өгөөжөө өгөх чухал ач холбогдолтой болохыг талууд онцолж, хамтран ажиллахад санал нэгдсэн юм.  Түүнчлэн ард иргэдийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах замаар нийгмийн эрүүл мэндийг дэмжих нь салбар яамны гол зорилго юм.  Манай орны хувьд дотоодын шингэн сүүний нөөцөө ашиглан үдийн цай/өдрийн хоол хөтөлбөрөөр дамжуулан бага ангийн сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, зөв дадалтай болгох, эрүүл мэндийг дэмжих, суралцах чадварыг нь дээшлүүлэх бүрэн боломж буйг харгалзан үзэж,  “Өдөр бүр сүү” төслийг хэрэгжүүлэх саналаа тус уулзалтын үеэр танилцууллаа.   

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 20 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 53 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин