Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-10: Алтай Таван Богд

2021-02-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Монгол орны дээвэр болсон  хамгийн өндөр уул, эртний хүний  мөр олдсон  түүхийн дурсгалт, байгалийн цогцолбор  газар, Төрийн тахилгат  Алтай Таван Богд хайрханд алтны эрэлчид эзэн суух эрхээ хэдийнэ  дархалжээ.

Алтай Таван Богд уул Баян-Өлгий аймгийн  Улаан хус, Цэнгэл сумын заагт оршдог. Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдорж  2012 онд зарлиг гарган   төрийн тахилгатай болгож дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар болсон. 1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газрыг  улсын хамгаалалтанд авсан байдаг. Гэтэл  тахилгат хайрханы тэргүүн  бэлд 2003.63 га талбайд  “Эс Жи групп” хэмээх  компани  2018 онд алтны хайгуул олборлолтын   зөвшөөрөл авсан байдаг. Мөн “Цэцэ Гоулд Ресус” гэх компанид   Цэнгэл сумын  Бор бургацын аманд  14484. 58 га газарт геологийн хайгуул хийх зөвшөөрөл олгосон асуудал ч хөндөгддөг.

 “Эс Жи групп”-ийн  авсан MV-021083  тоот лицензийн талбайд  50 гаруй   айлын  өвөлжөө орсон тул малчдын төлөөлөл   эсэргүүцээд  дийлээгүй. Түүнээс гадна Ногоон дарь эхийн хад, Сүүн гол, Шар гол зэрэг өвөрмөц тогтоцтой газрууд,  эртний  булш, бунхан  багтсан  асуудлыг нутгийн иргэд орон нутгийнхаа удирдлагуудад тавиад  шийдэгдээгүй.  Сумын дарга  нь аймгийн дарга нартай хуйвалдан  иргэдийн шаардлага, хүсэлтийг зохих газар нь явуулахгүй дарагдуулсан. Орон нутагт засаглаж байсан улс төрийн намын бүлэглэл, нутгийн удирдлагууд  асуудлыг шийдэж өгөхгүй  байсан тул  нутгийн иргэд өнгөрсөн намар Төрийн тэргүүнд хүсэлт тавьж байв.

  “Эс Жи групп” уг лицензийг  хууль, журмын дагуу авсан гэдэг. Гэтэл тэр нь  бодит байдалд өөр байгаа юм. Малчдын эрх ашиг,  түүхийн  дурсгал, дэлхийд танигдсан хаан уул,  төрийн тахилгат  хайрханы  бүрэн бүтэн байдал гээд яривал маш олон зөрчил тэнд үүсээд буй. Тухайлбал, уул уурхайн компаниуд  Сүүн гол, Ховд голын эргээр хайгуул,  олборлолт хийж, усны  сав газрыг хөндсөн. Ойр хавийн  ан амьтад  дүрвэн  дайжсан. Хайгуул хийж байгаа газарт   нь хүн шороонд дарагдаж нас барсан ч хэргийг нуун дарагдуулсан гэх мэдээллүүд дуулддаг. Цэнгэл сумын  газар нутгийн нэлээд хэсэг нь Монгол Алтайн уулсын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг. Сумын  иргэдийн хүсэлт шаардлагаар ч багагүй хэмжээний газар нутгийг 2008 онд сумын ИТХ-ын тогтоолоор тусгай хэрэгцээний газар болгож, хамгаалалтад авчээ. Гэтэл тусгай хэрэгцээнд авсан газар нутагт сумын ИТХ болон багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэргүйгээр аймгийн ИТХ-ын дарга нь  дур мэдэн тогтоол гаргаж геологийн хайгуул хийх, ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон асуудлыг иргэдийн зүгээс гаргаж  тавьж байсан юм.

Монгол Улс зарлигаар дархалсан тахилгат уулсаа бүтэн байлгах уу, уул уурхайг шүтсэн алтны эрэлчдийн эрх ашгийг “дархан” байлгах уу.

Хамгийн гол нь иргэдийн гомдол, хүсэлтийн мөрөөр ямар шийдвэр гаргасан нь одоо болтол тодорхойгүй. Одоогоор “Цэцэ Гоулд Ресус”, “Эс Жи групп”-д хууль дүрэм сануулсан, БОАЖЯ, АМГТГ-аас ажлын хэсэг гарч бодит байдыг  шалгасан,  зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, цуцласан эсэх талаар  ямар ч мэдээлэл алга.

Байгаль орчны  судалгаа, дүнгээс үзвэл Алтай Таван Богд орчмын нутаг, цогцолбор газарт олон гол  ус ширгэсэн, байгалийн доройтолд орсон гэх мэдээллүүд бүртгэгджээ. Уул уурхайн компаниуд эрэг орчмыг нь ухаж төнхөж буй Ховд гол гэхэд л  Монгол Алтайн оргил Таван Богдын зүүн өмнөд хажуугийн мөсөн голоос  эх авч 516 км урсан Хар-Ус нуурт цутгадаг. Ховд голын сав газар Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай, Өлгий, Бугат, Ногооннуур, Алтанцөгц, Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад, Буянт нийт 14 сумдын нутгаар дайран урсдаг. Сүүлийн 10 жилийн байдлаар Ховд голын сав газрын 60 орчим хувийг эзлэх Баян-Өлгий аймгийн нутагт 313 гол, 1215 нуур тоологдсоноос 179 нуур, 21 гол горхи, 73 булаг шанд ширгэжээ.  Ховд голоос  эх авдаг Даян, Хотон, Хурган нуурын орчимд 1970-1988 он хүртэл хөрөө рам ажиллаж олон жил ихээхэн хэмжээний мод бэлтгэж байсны улмаас шинэсэн ойн нөөц хомсдож хуурайшилт, цэвдэгийн хайлалт нэмэгдэх гол үндсэн шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн  дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн  хам нөлөөгөөр  өндөр уулын мөнх цас, мөсөн гол, цэвдэг, намаг зэргийн талбайн хэмжээ багассан  тул  голуудын урсацын хэмжээ багассан гэсэн судалгаа байдаг. Үүн дээр хариуцлагагүй уул уурхай нэмэгдвэл бүс нутгийн байгаль орчны доройтол улам газар авна. Иймээс уул уурхайг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг  тус нутагт өнө удаан жил оршин амьдарч ирсэн уугуул иргэд хүсч байгаа юм.

Монгол Улс зарлигаар дархалсан тахилгат уулсаа бүтэн байлгах уу, уул уурхайг шүтсэн алтны эрэлчдийн эрх ашгийг “дархан” байлгах уу. Энэ асуултад Монголын төр нэг мөр хариулт өгөх цаг хэдийнэ болжээ. “Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” цуврал нийтлэлээр бид энэ асуудлыг хөндөж   Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгатай  болгосон  10 уул, түүнийг тойрсон  цогцолбор   газарт олгосон лицензийн мэдээллийг бэлтгэн хүргэлээ. Ухах юм бол  тахиж яах юм бэ. Тахих юм бол ухаж  болно гэж үү?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.26 БААСАН № 38 (6515)

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

7 цаг 45 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

7 цаг 45 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

7 цаг 45 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин