Амбасэлмаа:Нас барсан таван иргэн бүгд архаг хууч өвчтэй байсан

2021-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 -COVID-19 халдвартай таван иргэн нас барлаа. Эдгээр иргэд хууч өвчтэй байсан уу?

- Манай улсад COVID-19 халдвар бүртгэгдсэнээс хойш таван  хүн нас барсан. Үүний хоёр нь халдвар илрээд эмчилгээ хийлгэж,  эдгэрсний дараа архаг хууч өвчнөөр нас барсан. Харин гурван хүн нь халдвар илрээд эмчилгээ хийлгэх явцад нас барсан. Мөн архаг хууч өвчтэй хүмүүс байсан.

- Халдвартай нь батлагдсан нэг иргэнийг тусгаарлаагүй найм хоносон гэх мэдээлэл байна. Энэ тухайд тайлбар өгнө үү?

-Манай шуурхай хариу арга хэмжээний олон баг ажилладаг. Энэ хүний гэр бүлийн хүнээс эхлээд халдвар илэрсэн.  Тухайн үед тэр хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Ингээд гэр бүлийг нь тусгаарлахад 11 сартай, дөрвөн настай хоёр хүүхэдтэй гэр бүл байсан учраас "Хүүхдүүдийг минь тусгаарлан ажиглах байранд аваачихгүй байна уу" гэсэн өргөдөл өгсөн. Тиймээс гэрт нь ажиглаад дахин шинжилгээ авахад эерэг гарсан. Ингээд тусгаарлах болоход "Хүүхдүүдээ халдвартай газарт авч очихгүй" гэсэн.  Үүнээс зургаан хоногийн дараа дахин шинжилгээ авахад хүүхдүүд халдварт өртөөгүй, өөрийнх нь шинжилгээ дахин эерэг гарсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн. Хэвтэхдээ бас өргөдөл өгсөн бөгөөд гэртээ эмчлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн.  Янз бүрийн нөхцөл байгаа учраас хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг гэрт нь эмчлэх журмыг боловсруулж байна. 

- "Монгол шир" компани дээр халдвар батлагдсанаас хойш хоёр хоногийн дараа тусгаарлалт хийсэн. Энэ хугацаанд халдвартай хүн ажлаа хийгээд яваад байсан нь халдвар өргөн хүрээнд тархах үндэс болсон уу?

- Батлагдсан тохиолдол гарсан даруйд бид тусгаарладаг. Тухайн үед хүний бичиг баримт үзүүлээд зугтаах, хаягаа буруу хэлэх гэсэн асуудал гарсан. Цагдаа, тагнуултайгаа нийлж 2-3 хүнийг олж авсан. Ийм асуудлууд гарч байгааг зохицуулаад ажиллаж байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 32 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 5 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 23 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 23 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин