ГХЯ:Олон улсад хүлээн зөвшөөрсөн вакцины пасспортыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

2021-02-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИН

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн тусгаарлалтын хугацааг бууруулсантай холбоотойгоор ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс  зарим зүйлийг тодрууллаа.

-Тусгаарлах хоногийн тоог цөөрүүлж байгаа шийдвэр хэзээнээс хэрэгжих вэ?

-Тусгаарлах хугацааг 10 хоног болгох шийдвэр маргаашаас хэрэгжиж эхэлнэ. Энэ сарын 19,24,26-нд тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана.  

-Тусгай үүргийн нислэгээр өөр орон руу явж байгаа иргэд шинжилгээ өгсөн байх ёстой юу?

-Гадаад явах иргэд вакцинд хамрагдах эсэх нь нөгөө улсын зүгээс тавьж байгаа шаардлагатай шууд холбоотой байдаг.  Бид энэ мэдээллийг гадаад улсуудад суугаа ЭСЯ-уудаар дамжуулж аваад, гадаад явах боломжтой иргэддээ мэдээллийг хүргэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тусгай үүргийн нислэгээр гадаад явах иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгүүлэх ажилд дэмжлэг үзүүлж ажилласаар ирсэн. Цаашдаа ч үргэлжлүүлэн ажиллана.  Дийлэнх улс оронд вакцинд хамрагдах ажил анхан шатандаа явж байгаа. Тийм учраас улс орнуудын хувьд хилээрээ вакцинтай иргэдийг хэрхэн нэвтрүүлэх, ирснийх нь дараа тусгаарлах уу гээд нөхцөлөө ярилцаж, вакцины пасспортын асуудлыг ярьж байгаа. Тиймээс ГХЯ олон улсад хүлээн зөвшөөрсөн вакцины пасспортыг нэвтрүүлж, иргэдийг зорчих нөхцөлийг хангах асуудлаар ажиллаж байна.  Энэ ажил дэлхий дахинд шинэ учраас нэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн журам гараагүй байгаа. Манай улсын хувьд гадаад улсаас бүрэн тун авсан буюу хоёр удаагийн вакцин хийлгэсэн хүнийг 14 хоног нь өнгөрөөд дархлаа тогтсоны дараа Монгол Улсад нэвтрүүлж, нэвтрүүлснийхээ дараа долоо хоног гэрт нь ажиглах журмын төсөл явж байгаа. 

-Өөр оронд гацсан иргэдийг тухайн улс нь вакцинжуулах уу?

-Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг вакцинд хамруулах асуудал нь тухайн улсын Засгийн газраас гаргасан төлөвлөгөөний дагуу явж байгаа. Улс орон бүрт төлөвлөлт нь харилцан адилгүй байна.Ихэнх орны хувьд энэ оны IV улирал гэхэд тухайн улсын иргэд болон оршиж сууж буй нийт хүн амыг вакцинд хамруулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.

 

-Гадаадад байгаа манай улсын иргэдээс хэдэн хүн халдвар авсан бэ?. Нас барсан тохиолдол бий юу?

-Гадаад улсад байгаа иргэд ЭСЯ-аар дамжуулан халдвар авснаа мэдэгдсэн тохиолдол 50 хүрэхгүй байгаа. Энэ нь өнгөрсөн жил гаруйн хугацаан дахь тоо. Иргэд энэ мэдээллээ төдийлөн ЭСЯ-нд өгдөггүй. ЭСЯ-аар дамжуулан мэдэгдсэн хүмүүсийн дунд гадаад улсуудад байгаа ЭСЯ-уудад ажилладаг 33 хүн бий.Өнөөдрийн байдлаар COVID-19 оношоор нас барсан гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй. Өнгөрсөн оны хоёрдугаар сард БНСУ-д халдвартай нэг иргэн нас барсан. Гэхдээ нас барсан шалтгаан онош нь өөр хүнд өвчин байсан. 

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 32 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 5 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 23 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 23 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин