НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 700 гаруй Монгол эмэгтэй офицер үүрэг гүйцэтгэжээ

2021-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс /БНӨСУ/ болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчидтай өнөөдөр цахим уулзалт хийлээ.

 Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос эхлэн Ирак, Афганистан, Гүрж, Косово, Чад, Баруун Сахар, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс гэсэн 12 улс орон, бүс нутагт үүрэг гүйцэтгэж байна. Энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар 19300 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. 2006 оноос хойш манай 700 гаруй эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын офицер, цэргийн ажиглагч болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн.  Дэлхийн 126 улсаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт жагсаж байна. Энэ сарын 15-ны байдлаар долоон ажиллагаанд 1116 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна” гэсэн юм.

 Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “Цар тахлын туйлын хэцүү, эрсдэлтэй нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдадаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цэргийн алба хаагчид Та бүхэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон олон тулгуурт гадаад бодлогын салшгүй нэг хэсэг юм. Та бүхний үүргээ амжилттай биелүүлж байгаа өдөр бүрээр эх орны чинь аюулгүй байдал баталгаажиж байна” гэв.

Эх  сурвалж:www.polit.mn                 

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 36 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 9 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 27 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 27 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин