Манай улсын мал сүргийн тоо 91 сая хүрчээ

2021-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө Монгол Улсын Засгийн газраас Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулдаг уламжлалтай. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд тогтвортой ажиллаж, амжилт бүтээл гаргаж бусдадаа үлгэрлэн, манлайлж байгаа малчид, саальчид, фермер, тариаланчдын салбартаа болон эдийн засагт оруулж буй үр өгөөж жилээс жилд нэмэгдсээр байна.

24.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд орууллаа

Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ болон малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 2020 онд 22.3 сая толгой төл бойжуулснаар нийт мал сүргийн тоо 91 сая толгойд хүрсэн. Үүнээс 2020-2021 онд 24.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тухай Үндэсний статистикийн хорооны дүн гараад байна. Ингэснээр 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 67.1 сая толгой мал тоологдлоо.

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо өссөөр байна

​Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрхийн тоо өмнөх оноос 5.5 хувиар өсч 181 мянгад хүрчээ. Мал аж ахуйн үйлдвэрлэлд 617 мянган хүн ажиллаж байгаа нь нийт хүн амын 19.4 хувийг эзэлж, ажиллах хүчний 26.7 хувийг бүрдүүлж байна. Ийнхүү мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, зах хязгаар нутгийг ашиглаж, хамгаалахад малчдын оролцоо улам бүр нэмэгдсээр байна.

Хураан авсан ургацын дүн өмнөх оноос  нэмэгдэв

​Төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тариаланчдын нөр их хичээл зүтгэлийн үр дүнд 2020 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ  428.9  мянган тонн үр тариа хураан авч, гурил үйлдвэрлэлд 238.6 мянган тонн буудай нийлүүлээд байна. Үүнийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 4.1 мянган тонноор, төмс 49.7 мянган тонноор, хүнсний ногоо 18.9 мянган тонноор, тэжээлийн ургамал 49.8 мянган тонноор тус тус ахисан үзүүлэлттэй юм.

 Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 36 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 9 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 27 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 27 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин