
С.САРУУЛ
Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаад байгаа ч хүнсний дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг таслахгүй байхын тулд хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг өнөөдөр (2021.02.16)-өөс эхлэн үе шаттайгаар нээж байна. Хөл хорио дуусах хүртэл 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээж, ээлжээр ажиллуулна гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн. Худалдааны төвүүдээр иргэд үйлчлүүлэхгүй. Харин дэлгүүрүүд татан авалтаа хийнэ гэдгийг анхааруулаад байгаа юм. Хуваарийн дагуу өнөөдөр дараах 24 хүнсний бөөний төв нээгдэх бол маргааш хүнсний 10 худалдааны төв ажиллана.

Эх сурвалж: www.polit.mn