“Coca-Cola” ундааны савлагаа цаасан болно

2021-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хуванцар савны хэрэглээг бууруулахын тулд Coca-Cola компани ундааныхаа савлагааг цаасан болгох туршилтаа эхлүүлжээ. Coca-Cola компани 2030 он гэхэд хог хаягдал гаргахгүй байх зорилго тавиад байгаа юм.  Учир нь “Break Free From Plastic” байгууллагын өнгөрсөн жил гаргасан судалгаагаар тус компани хуванцар хаягдлаараа дэлхийд нэгдүгээр жагссан юм. Тэдний араас Pepsi  болон Nestle компани орсон билээ.

                    "Хуванцар савны хэрэглээг халах нь эцсийн зорилго юм"

Нимгэн хуванцар ашигласан цаасан савлагааны загварыг Данийн компани гаргасан байна. Цаасан савлагааны эцсийн зорилго нь хуванцар савлагааг халж, 100 хувь нь дахин боловсруулах боломжийг бүрдүүлж, хийжүүлсэн ундааны хийг гаргахаас сэргийлэх юм.  Данийн компани дээрх туршилтыг долоон жил хийсний дараагаар Унгар дахь Coca-Cola компанийн жимсний ундаа болох Adez-ийг цаасан савтайгаар худалдаанд гаргахад бэлэн болжээ. Эхний удаад 2000 ширхэгийг үйлдвэрлэж, орон нутгийн жижиглэнгийн худалдааныг газарт түгээх юм. Англи болон Шведийн хамтарсан архи үйлдвэрлэгч Absolut компанийн анарын хийжүүлсэн ундааны 2000 цаасан савлагааг туршиж байна. Мөн шар айраг үйлдвэрлэгч Carlsberg компани анхны цаасан савлагааг үйлдвэрлэхээр зорьж байна.

 Туршилт хэр удаан эсвэл бүтэлтэй үргэлжлэх нь чухал биш. Учир нь хуванцар савны хэрэглээг халах нь эцсийн зорилго юм. Шингэн зүйлийг цаасан саванд шууд хийж болохгүй учраас савны дотор талд ургамлын гаралтай бүрхүүл ашиглах юм байна. Ингэснээр ундааны аюулгүй байдал, хадгалах хугацаанд сайнаар нөлөөлнө гэж үзжээ.

Энэ талаарPackaging Europe” сэтгүүлийн цахим хариуцсан редактор Фин Слатер “Дээрх туршилтууд амжилттай болвол цаасан савлагаа тансаг бүтээгдэхүүн болно. Гэвч туршилт хэдэн жилээр үргэлжилж магадгүй юм. Учир нь цаасан савлагааг нэмүү өртөг шингээн бүтээдэг. Хуванцар савлагаа нь илүү хямд.Тиймээс хуванцар савыг олон орон дахин боловсруулж ашигладаг. Энэ нь нүүрс төрөгчийн экологийн ул мөрийг бууруулдаг ” гэв.

Эх сурвалж:BBC

 

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

1 цаг 13 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

1 цаг 13 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

1 цаг 43 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

3 цаг 4 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

3 цаг 29 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

3 цаг 34 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

3 цаг 39 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

3 цаг 44 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

3 цаг 49 мин