Хар кофенд дурлах шалтгаан

2021-02-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Ажил хэрэгч хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг нь кофе байдаг. Ажлаа эхлүүлэхээс өмнө болон ядарсан үедээ кофе уух нь тэдний эрч хүчийг сэргээдэг хэмээн үздэг билээ. Гэвч кофе их уух нь зүрхийг өвтгөдөг гэж олон хүн ярьдаг.Тэгвэл өдөрт нэгээс олон аяга хар кофе уух нь зүрхний өвчлөлийг бууруулдаг гэсэн судалгааг Америкийн Зүрхний холбоо /American Heart Association/ танилцууллаа. Тэд энэ судалгаагаа “AHA” сэтгүүлдээ мягмар гаригт нийтэлсэн юм.

1948 онд эхлүүлсэн судалгаанд Массачусеттсд амьдарч байсан зүрхний үйл ажиллагаа хэвийн 5000 хүний 72  жилийн туршид гурван үеийн үр хүүхдийг  хамруулснаараа онцлогтой. “Дээрх судалгаа нь кофе уух нь зүрхний өвчлөлийг бууруулдаг гэж нотолжээ. Шалтгааныг нь батлаагүй ч сахар, нэмэлт сүү, цөцгийгүй хар кофе уух нь эрүүл хооллолтын дэглэмд хамаарах юм байна” гэж Америкийн Зүрхний холбооны амьдралын хэв маяг, зүрх судасны солилцооны эрүүл мэндийн зөвлөлийн хорооны дарга, хоолны дэглэм судлаач Пенни Крис-Этертон ярилаа. /Тэрээр энэ судалгааны багт багтаагүй/.

Өдөрт хоёроос олон аяга кофе уух нь зүрхний өвчлөлийг 30 хувиар бууруулдаг

Судалгааны эцсийн үр дүнгээ 21 мянган насанд хүрсэн Америк хүний эрүүл мэндийн дэглэмийг үндэслэн гаргажээ. Өдөрт нэг аяга кофе уудаг хүмүүсийг огт кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл нь 5-12 хувиар бага байжээ. Харин өдөрт хоёр болон түүнээс дээш аяга кофе уух нь зүрхний өвчлөлийг 30 хүртэл хувиар бууруулж байгааг судлаачид тогтоожээ. Энэ талаар Колорадогийн анагаах ухааны их сургуулийн захирал, доктор Давид Као “Каффейн нь зүрхний өвчнийг бууруулдаг гэсэн судалгаа намайг үнэхээр гайхшрууллаа. Учир нь кофе болон каффейн нь зүрхэнд муу, цусны даралтыг ихэсгэдэг гэсэн ойлголт олны дунд ихэд тархсан. Гэхдээ каффейны хэрэглээ ихсэх тусам зүрх өвдөх эрсдэл буурч байгаа нь дээрх таамаглалыг няцааж байна” гэсэн юм.

Дээрх судалгааг хар кофе уудаг хүмүүст хийжээ. Гэхдээ сүү, амт оруулагч, цөцгий, элсэн чихэр гэсэн тослог ихтэй зүйлс  кофендоо нэмж уух нь зүрхэнд сөргөөр нөлөөлдгийг судлаачид анхааруулав.  Түүнчлэн кофег хэрхэн эсгэж байгаагаас эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь хамаардаг. Каффейныг хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд аюултай гэдэг нь судалгаагаар батлагдсан. Жирэмсэн байх хугацаандаа өдөрт дөрвөөс олон аяга кофе уух нь хүүхэд дутуу төрөх, бага жинтэй эсвэл амьгүй төрөх шалтгаан болж байгааг 2017 оны судалгаагаар баталсан юм. Мөн каффейн нь нэгэн төрлийн сэргээш тул хэт их хэрэглээ нь нойргүйдэх асуудал үүсгэж мададгүйг судлаачид анхаарууллаа.

Өмнө нь хийсэн судалгаагаар нойргүйдэл, чихрийн шижинтэй хүмүүс каффейныг хүнсэндээ нэмэхээс өмнө эмчид үзүүлэхийг зөвлөдөг байлаа. Тухайлбал, хүүхэд болон насанд хүрэгчид кола, энергийн ундаа болон бусад уух зүйлсийг каффейн нэмж ууж болохгүй гэж Америкийн хүүхдийн анагаах ухааны академи мэдээлэв. Үйл ажиллагаа нь муудсан зүрх хүний биед зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгч авах хэмжээний цусаар эсийг хангаж чадахгүйгээс зүрх өвддөг. Тиймээс зүрх муутай хүмүүсийн амьсгал удааширч, амархан ядарч, алхахад хэцүү болж, шатаар алхахад бүр илүү хэцүү байдаг юм.

Эх сурвалж:CNN

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 41 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 14 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 32 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 32 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин