А.Мэнд-Орших: Төр хулгайч, тендер иддэг олон компанийг бэлдсэн

2021-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Мэдээллийн технологийн салбарынхан өнөөдөр Засгийн газрын гишүүдтэй уулзаж, салбарын асуудлаа ярилцлаа. Энэ үеэр саналаа хэлсэн “Erxes Inc”-ийн үүсгэн байгуулагч А.Мэнд-Оршихын байр суурийг хүргэж байна.

-Дэлхийн улс орон XXI зуунд амжилттай яваа гарааны компаниудынхаа тоог ярьж байна. Харин Монголд тийм зүйл байхгүй. Учир нь залууст мөрөөдөл алга. Google шиг биш юмаа гэхэд AirBnB, Uber шиг компани байгуулах мөрөөдөл байхгүй. Мөрөөдөлтэй байхад хамгийн их саад тотгор учруулж байгаа  нь төр. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төр олон хулгайч, тендер иддэг компанийг цэгцтэйгээр бэлдсэн. Өнөөдөр цугласан компаниудын тал нь бүтээгдэхүүнээ яаж Цахиурын хөндийд гаргах уу, олон улсад яаж улсынхаа нэрийг авч гарах вэ, залуустаа яаж мөрөөдөл авчрах вэ гэдэг зорилгын төлөө явж байна. Харин тал нь засаг дагаж баяждаг, эсвэл тэгж олсон мөнгөөрөө цэврээр өрсөлдөж байгаа компаниудын инженерүүдийг хулгайлдаг тогтолцоо үүсээд удаж байна. Үүний хамгийн том тоглогч нь засаг. Бидэнд тендер хэрэггүй. Тендер дагадаг компаниудыг болиулах хэрэгтэй. Насаараа тендер хийлээ. Хөгжсөн зүйл алга.

-Цахим үндэстэн болоод дотооддоо сайхан харагдана. Долоон буудал, аймаг, сумдад хэрэгтэй. Гэхдээ энэ нь том нөлөөлөл авчрах зүйл биш. Өнөөдөр бид мөрөөдөлтэй байж, Цахиурын хөндийд 2-3 компанийг тамгалсны дараагаар цахим шилжилт байгалийнхаа хуулиар бүрдэнэ. Шаардлагатай бол бэлэн технологиуд бий. Зовж бүтээх шаардлага байхгүй. Чадсан улсынх нь бэлэн туршлага, чадсан компанитай нь хамтраад ажиллаж болно.  Харин чадахгүй байгаа зүйл нь олон улсад нэгдмэл байдлаар гарч чадахгүй байна.

-Монгол гэж очоод сүүлийн найман жилд Цахиурын хөндийд хөрөнгө оруулалт татах гээд зүтгэж байна. Америкт очиход Монгол хүн бол хэн ч биш. Энд бид гоё зүйл ярилаа ч олон улсад хэн ч биш. Цахим үндэстэн больё гэж мөрөөдөл ярих нь зорилт байж магадгүй. Харин олон улсад өрсөлдөх хүсэлтэй залуус бидэнд энэ нь сонирхолтой зүйл биш. Тиймээс бид энэ тендерт орохгүй. Өмнөх ажлаа хийж бусад улс оронд гарааны бизнес хэрхэн амжилттай явж байна, түүнийг судлахын төлөө ажиллана.

Эх сурвалж:www.polit.mn

Ene zaluu unen yrij bnaa! Unuudur manaid deeshee garch erh medel bulaldaj bgaa bugd tender gedegees bolon huvichilal gedegiin luivarchid bgaa n nudend il haragdaj bgaa shuu! Adaglaad l tenderiin 10%.n ezed shavart suusan shar shig l ordond shigdeestei bj bn.
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 54 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 27 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 45 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 45 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин