Зургаан хувийн зээл олголт эх үүсвэргүйгээс саатаж байна

2021-02-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Зургаан хувийн хүүтэй зээлд иргэд хэрхэн хамрагдах талаар банкууд өөрийн шалгуур нөхцлүүдээ уг зээлийг олгох  журмын дагуу шаардаж  зээл олголт үргэлжилж байгаа ч зээлийн эх үүсвэрийн дутмагаас зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн материал банкинд сар гаруй хугацаанд хүлээгдэж буй тухай иргэд ярьж байна. Ипотекийн зээл зургаан хувь болж буурсан нь сайшаалтай ч эх үүсвэрийн хувьд тун дулимаг байна. Энэ оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд нэг ч төгрөг тусгаагүй.  Монголбанкнаас өнгөрсөн оны ес, аравдугаар сарын санхүүжилтэд 50, арилжааны банкууд 40 тэрбум төгрөг гаргаснаар зээл хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Энэ нь дунджаар 100 сая төгрөгийн үнэтэй байрыг ойролцоогоор 1000 гаруй хүнд олгох хэмжээний төсөв бөгөөд эрэлттэй нь харьцуулбал тун бага тоо. Тэгэхээр шинэ засгийн газар үүнд анхаарч төсвийн тодотголоор ипотекийн зээлийн санхүүжилтыг зайлшгүй нэмэх шаардлагатай болж байна. 
Уг зээлд хамрагдах хүсэлтэй 1000 гаруй иргэдийн материал банкуудад дараастай байна. 

 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгов 

Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтын хүрээнд 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зургаан хувийн хүүтэй  зээлийг 1.362 өрхөд олгосон байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон бол банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум төгрөгийг олгожээ. Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж буй бөгөөд  нэгдүгээр сарын 22-ны байдлаар нийт 53180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах талаар хүсэлтийг цахимаар хүлээн авсан билээ. Монголбанк, Сангийн яам зургаан хувь болгох санхүүгийн схемээ тайлбарлахдаа шинээр ипотекийн зээлд хамрагдагсдыг нэмэгдүүлэх зорилго барьж буй гэх боловч санхүүжилтийн эх үүсвэр муу зээлд тийм ч олон хүн хамруулах боломж хомс. Харин найман хувийн хүүтэй зээлдэгч нарын эргэн төлөлтийн санд төвлөрсөн мөнгөөр нь  зургаан хувьд шилжүүлж  дуусгах хувилбарыг судалж үзэхэд гэмгүй. Зургаан хувийн хүүтэй зээлийн  санхүүжилтын шинэ эх үүсвэрийг  нэмэгдүүлэх нь МИК, Засгийн газрын үүрэг юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.4 ПҮРЭВ № 25 (6502)

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 59 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 32 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 50 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 50 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин