Уламжлалаа сэрээсэн “Өглөөний мэндчилгээ”

2021-02-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР 

Японы Сайшо Хироши гэх зохиогчтой “Өглөөний хүн” гэдэг бэстселлер бий. Манайхан тэр номыг орчуулж байгаад уншиж, соёлыг гайхацгаасан. Уг номд өглөө эрт босохын ач тус, шөнийн амьдралын сөрөг талууд, өглөөний хүн байснаар өөрийгөө олох, 14 долоо хоног буюу 100 өдөрт “өглөөний хүн” болох аргыг бичсэн байгаа юм. Орой эрт унтах гэж, өглөө эрт сэрэх гэж янз бүрийн арга хэрэглэхийг зөвлөжээ.
Тэгвэл манай монголчууд өнөөдөр шөнө дөл болтол утас маажиж, зурагт үзээд, баар саваар тэнэж, эсвэл ажил төрлөө хийж суудаг болчихсон. Тэгээд өглөө нь сэрэхгүй, “ногоортол” унтана. Ер нь бол ингэж унтаж, хэвтэх боломж нүүдэлчин монголчуудын ахуйд байгаагүй юм л даа. Монголчууд бид “өглөөний хүмүүс” байжээ.
Үүнийг Монголын зүйр үг, хэлц үгнүүдээс мэдэж, бас ойлгож болно.
“...Өглөө эрт босож, өндөр уулын оройд гар”, “...Эрт босвол нэгийг үзнэ”, “...Бар цагт босвол өдрийн ажил бүтнэ, бага насандаа сурвал насны хэрэг бүтнэ” гэх үгнүүдийг бүгд мэднэ. Сонсоогүй монгол хүн байхгүй. Тэгвэл энэ чинь тэр чигээрээ шинжлэх ухаан юм байна. Өөрөөр хэлбэл, бид япон номыг дагахааргүй эрт босохын гайхамшгийг мэдэрч ирсэн уламжлалтай улс ажээ.
Монгол хүн “...Уруудахад унтах идэх, өөдлөхөд санах сэрэх” гэж сургадаг. Энэ зургаахан үг дотор япон зохиогчийн бүтэн ном тэр чигтээ багтсан байх жишээтэй.
Үүнийг ярихын учир нь эдгээр нь ажлаа аваад долоохон хонож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг, үйлдэл хоёртой холбогдож байгаа юм. 
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ынэ чуулганы индэр дээрээс үг хэлэхдээ “...Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх шинэ соёл бидэнд хэрэгтэй байна. Өглөө эрт босдог, орой эрт унтдаг үндэстэн болох шаардлага байна. Дархлаа, хоолны илчлэг, амин дэмийн талаарх ойлголтыг бага наснаас нь цэгцтэй ойлгуулах боловсролын тогтолцоо хэрэгтэй байна. Буяны тарга гэдэг уламжлалт буруу ойлголтоо засч, хайртай хүмүүсээ хорхогоор дайлахаа больж, жингийн илүүдэлтэй тэмцэх үндэсний соёлыг хамтдаа бий болгох цаг болжээ” гэсэн. Тухайн үед нь түүний энэ үгийг анзаарсан хүн цөөхөн байв. Яахав, “буяны тарга”-тай мань мэтийн чихэнд содон л тусч байсан. Гэхдээ тэгтлээ анзаараагүй нь үнэн юм. Тэгвэл энэ үгэнд эрүүл мэнд, ажлын бүтээмж аль алийг нь хослуулсан Монгол уламжлалыг сэрээх агуулга байжээ. 
Ийм учраас ч тэр үү, Ерөнхий сайд ажлынхаа эхний өдөр, 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Улсын онцгой комисс, Шуурхай штабт ажиллав. Өглөө эрт шүү дээ. Маргааш нь мягмар гаригт барилгын салбарынхантай уулзлаа. Санал солилцож, тодорхой шийдлүүд ярьсан байна. Өчигдөр лхагва гаригийн өглөө эрт Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийж байна лээ. 
Яахав ээ, улс орны өнөөгийн байдал аль ч талаараа таатай биш л байна. Болохоосоо болохгүй нь илүүтэй дуулдах юм. 
Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ч шүүмжлэх, хэлэх зүйлүүд бий. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ “өглөөний мэндчилгээ” бол яахын аргагүй нийгэмд, хувь хүмүүст хэрэгтэй жишиг болж байна. “...Эртэч хүү эцэгтээ тустай, эрт босох өдөртөө тустай” гэдэг монгол үг бий шүү дээ. Түүн лүгээ. Тайлбарлалтгүй ойлгогдоно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бас “...Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно” гэсэн. Үүнийгээ ч биелүүлж буй бололтой юм.
Ямартай ч Ерөнхий сайдын “өглөөний мэндчилгээ” бол уламжлалыг сэрээсэн гоё жишиг гэдгийг дахиад хэлье. Дэмжих хэрэгтэй юм байна лээ. Хамгийн гол нь бүгдээрээ эрт босоод сурчихвал...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.4 ПҮРЭВ № 25 (6502)

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

11 цаг 0 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

11 цаг 0 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

11 цаг 0 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин