
Б.ОД
ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээс хойш “Монгол шир” компанийн 18 ажилтнаас халдвар илэрлээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах тус компанийн үйлдвэрийн ажилчид өчигдөр/2021.02.02/ COVID-19-ийн шинжилгээнд хамрагдсан байна. Ийн өнөөдөр 18 ажилтнаас нь халдвар илэрснийг баталлаа. Халдвар авсан иргэдийг ХӨСҮТ рүү шилжүүлж, ойрын хавьтлуудыг нь тогтоох, тусгаарлах ажлыг эхлүүлээд байна.
Эх сурвалж:www.polit.mn