“Шадар сайдад НӨАТ-ын сугалааг болиулахтай холбоотой санал хүргүүлнэ”

2021-02-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТАМИР

ШӨХТГ-ын НӨАТ-ын урамшууллын сугалаанд хяналт шалгалтын ажиллагааг хийж, үр дүнг нь танилцууллаа.

Хяналт шалгалтыг Цагдаагийн ерөнхий газар, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандартчлал хэмжил зүйн газар, Транспэрэнси Интернэшнл зэрэг байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг зохион байгуулсан байна. Уг ажлын хэсэг сугалааны үйл ажиллагаа, тоног төхөөрөмж нь хэвийн ажиллаж байгаа эсэх болон тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьсанаас гадна Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн албан хаагчид ба тэдний хамаарал бүхий этгээд e-barimt-ийн сугалааны тохиролд өндөр дүнтэй хонжвор хожсон эсэх, олон удаагийн тохиролд таарсан эсэхийг нягтлан шалгасныг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам танилцуулав.

"НАӨТ-ын ажилчдаас 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаагийн тохиролд хожсон"

Шалгалтын дүгнэлтийг Транспэрэнси Интернэшнл​ байгууллагаас мэдээлсэн бөгөөд "Шалгалтын явцад бөмбөлөгтэй холбоотой зөрчил илрээгүй. Мөн Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнууд сугалаанд их дүнтэй хонжвор хождог эсэхийг шалгахад тухайн нөхцөл байдал тогтоогдоогүй. Тодруулбал, 2018-2020 онд тус төвд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт ажилчдаас 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаагийн тохиролд нийт 3 сая 830 мянган төгрөг хожсон. Хамгийн өндөр дүнтэй тохирол нь нийлбэр дүнгээрээ 310 мянган төгрөг байна.

Тус төвд өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж буй нийт 139 албан хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 961 хүний судалгааг гаргаж, мэдээллийг тулган шалгахад нэг тохиолдол 40 сая төгрөг хожсон байна. Иймд хамааралгүй гэж үзсэн. Мөн мэдээллийн аюулгүй байдлын дотоод журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн" гэлээ. ШӨХТГ-аас НӨАТ-ын урамшууллын сугалааг зохион байгуулахтай холбоотойгоор төрийн зарим байгууллагад тухайлсан албан шаардлагатай хүргүүлэх аж.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "2018 оноос хойш олон нийтийн сүлжээнд НӨАТ-ын сугалаанд мэдээллийн технологийн ажилтан 36 удаагийн тохирлоор их хэмжээний мөнгө хожсон гэх мэдээлэл явсаар байгаа. Энэ нь тогтоогдоогүй зүйл гэдгийг албан ёсоор хэлье. Мөн Монгол Улсын Шадар сайдад НӨАТ-ын сугалааг болиулахтай холбоотой санал хүргүүлнэ" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

дэмжиж байна
ЭНЭ сугалааг болиулах хэрэгтэй. ТЭГЖ мөнгө илүү гараад байвал ИРГЭДДЭЭ тараа.
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2 цаг 4 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 37 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин