Т.Энхтүвшин: Монгол Улсын нутаг дэвсгэрийн 20 хувь нь есөөс дээш баллд байрлаж байна

2021-02-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

Хөвсгөлд болсон газар хөдлөлт болон улсын хэмжээнд барилгын чанар аюулгүй байдал ямар байгаа талаар МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Нийслэлд 100 га­руй мянган барилга байгууламж бий. Газар хөдлөлтийн аюул нүүрлэвэл тэр хэрээрээ эрсдэлтэй гэсэн үг. Тухайн барилга байгууламж газар хөдлөлтөд хэр тэсвэртэйд хяналт шалгалт хийдэг үү?
-Монгол Улсын нутаг дэвгэрт 130 орчим мянган барилга байгууламж байрлаж байна. Орон нутагт 9000 орчим буюу 7.3, Улаанбаатар хотод 121 мянга орчим буюу 92.7 хувь нь байрлаж байгаа тоон үзүүлэлт бий. Эдгээр барилга байгууламжийг насжилтаар нь авч үзвэл 17.6 хувь нь 1970 оноос өмнө, 37.6 хувь нь 1971-1990 онд, 32.4 нь 1991-2000 онд, 12.4 хувь нь 2001 оноос хойш барьсан барилга байгууламж байна. Хамгийн их барилга байгууламж байдаг гэдэг утгаар нь Улаанбаатар хотыг энэ үзүүлэлтээр авч үзвэл 1970 оноос өмнө баригдсан 8.7, 1971-1990 онд баригдсан 19.3, 1991-2000 онд баригдсан 34.8, 2001 оноос хойш баригдсан барилга 37.2 хувийг эзэлж байна. Бүтээцээр нь авч үзвэл орон нутагт  61 хувь нь тоосгон, 14.9 хувь нь угсармал, 6.6 нь модон, 14.3 хувь нь цутгамал төмөр бетон бүтээцтэй. Харин Улаанбаатар хотод 38 хувь нь тоосгон, 29 хувь нь модон,  10.2 хувь нь угсармал, 22.8 хувь нь цутгамал бүтээцтэй гэсэн судалгаа байна.
Газар хөдлөлтийн мужлалаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 25 хувь нь зургаа болон түүнээс доош балл, 55.3 хувь  нь  7-8 балл, 19.7 хувь  есөөс дээш баллд байрлаж байгаа гэсэн үзүүлэлт байгаа. Улаанбаатар хот Монгол Улсын баруун хэсгийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс болон зүүн хэсгийн харьцангуй сул идэвхтэй бүс нутгийн заагт оршдог. Шинэчлэгдсэн газар хөдлөлтийн мужлалын зураглалаар Улаанбаатар хот газар хөдлөлтийн бичил мужлалаар 6, 7, 8 баллын бүстэй. Нийслэлийн ойрхон Хустай, Эмээлт, Гавьж, Гүнж гэсэн газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд байрладаг.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016-2020 онд барилга байгууламжийн ашиглалт, тэдгээрийн хийц бүтээц нь газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хэрхэн хангаж байгаа төлөв байдалд улсын байцаагчийн 3820 дүгнэлтийг гаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн. Эрсдэлтэй барилга байгууламжийн эзлэх хувь орон нутагт 16.6  буюу 1500 ,  Улаанбаатарт 2.1  хувь буюу 2500 орчим  байна.


-Чанаргүй барилгад мэргэжлийн хяналтын байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ?
-Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 1970 оноос өмнө баригдсан барилга байгууламжийг хяналт шалгалтад хамруулахад тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажлын зураг төсөлгүй, газар хөдлөлтийн эсрэг авах арга хэмжээ авагдаагүй баригдсан байдаг. Иймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас системтэйгээр сургууль, цэцэрлэг, соёлын төв, үзвэр үйлчилгээний газруудад хяналт тавин ажилласаар ирсэн. Улаанбаатар хотын хэмжээнд 575 сургууль, 242 цэцэрлэг, 331 эмнэлэг, 4280 орон сууц, 1188 олон нийтийн барилга байна. Үүнээс  Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас 1970 оноос өмнө баригдсан барилга байгууламжуудад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хэрхэн хангаж буй эсэхэд үнэлгээ дүгнэлт гаргасан. 2010-2019 оны хооронд  үнэлгээ хийлгэх шаардлагатай 1844 барилга байгууламжийн 741-д нь, орон сууцны 1320 барилгаас 616-д нь эрсдэлийн үнэлгээ хийсэн. Улсын ахлах байцаагчийн ашиглалтыг хориглосон шийдвэр гаргасан 344 орон сууц байна. Олон нийтийн 525 барилгад хийсэн эрсдэлийн үнэлгээ дүгнэлтээр газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангаж байгаа 11, хүчитгэх шаардлагатай 43, газар хөд­лөл­тийн тэсвэрлэлтийг хан­гах­гүй 66 барилга бай­гуу­ламж бий гэсэн тоо гарсан. 


-Хөвсгөлд болсон газар хөдлөлтөөр учирсан хохирлын хэмжээ гарсан уу?
-Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлттэй холбогдуулан аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Дархан-Уул, Увс, Говьсүмбэр аймгийн 11 сумын 118 барилга байгууламжийг хамруулан, үзлэг шалгалтын дүнг Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлд хүргүүлсэн.
Хөвсгөл аймгийн 50 барилга байгууламжийг хяналт шалгалтад хамруулахад барилга байгууламжийн суурийн хөндийн доорх газрын хөрс таван см өргөн, 50 см гүнтэй хагарсан, хамар хана, гадна дүүргэгч хана, багана, дам нурууны уулзварын хэсгээр ан цав гарсан, хуучин үүссэн хагарлууд нэмэгдсэн, цонхны шил цуурсан, хагарсан, модон дам нуруу, баганууд цууралт үүссэн, мушгирч гажсан, барилгын гадна талын шавардлагад ан цав, хагарал гарсан, модон хучилт, таазанд хотойлт үүссэн, таазны шавардлага хөндийрсөн, сууринд суулт өгсөн зэрэг эвдрэл гэмтэл гарсан нь тогтоогдсон.
Ханх суманд 11 барилга байгууламжийг шалгалтад хамруулж, Тамгын газар, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, банкны барилга байгууламжид улсын байцаагчийн зургаан дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн. Албан даалгаварт барилга байгууламжийн төлөвлөлт, угсралт, ашиглалтад оруулах, паспортжуулах гээд бүх үе шатанд аюулгүй ажиллагааг хангах, шаардлагатай ажлыг зохион байгуулах, хяналт тавихыг даалгасан байгаа.


-Мэргэжлийн хянал­тын байгууллагын төлөөлөл Улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа юм билээ. Яг хэдийнээс эхэлж орсон юм бэ?
-2019 оноос эхлэн улсын комиссын бүрэлдэхүүнд улсын байцаагч нар хяналтын чиглэл тус бүрээр орж ажиллаж байна. 2019 оноос өмнө баригдсан барилгуудад хуучин нэрээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ахалж, холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон комиссын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж ашиглалтад хүлээн авч байсан.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.3 ЛХАГВА № 24 (6501)

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

1 цаг 46 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

5 цаг 33 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

5 цаг 48 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

5 цаг 55 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

6 цаг 5 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

10 цаг 11 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

10 цаг 11 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

10 цаг 41 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

12 цаг 2 мин