Милла Йовович: Тэр ертөнцөд бүх зүйл гайхалтай байсан  

2021-02-03
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

З.БАТЦЭЦЭГ 

Милла Йововичийн удаан хүлээлгэсэн Hunter Monster  видео тоглоом дээр үндэслэсэн фантастик экшн дэлгэцнээ гарах гэж байна. Түүний сонирхол татам ярилцлагыг орчуулан хүргэж байна.

- Hunter Monster-ын найруулагчаар нь таны нөхөр Пол У.С Андерсон ажилласан. Яаж бүгдийг амжуулдаг байна аа. Таны гурав дахь охин ой ч хүрээгүй биз дээ. Бага охин Ошин Ларк Эллиот өнгөрсөн оны хоёрдугаар сард төрсөн. Дэшил Идэн таван настай, Том охин Эвер 13 настай. Оройтсон ч гэсэн охинтой болсонд нь баяр хүргэе.

-Баярлалаа. Хүүхдүүдээ бага байх хугацаанд нь таашаал авч байна. Хүүхэд хөхүүлэх шиг сайхан зүйл үгүй. Гурав дахь удаагаа мэдэрч байна. Энэ удаа жирэмсэн болохдоо их айж байсан. Учир нь 2017 онд жирэмсний дөрвөн сартай  байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар яаралтайгаар жирэмслэлтийг тасалж байсан. Ийм зүйлээ олонд дэлгэж ярьдаг бүсгүйчүүдтэй би санал нэг байдаг. Энэ пиартай огт холбоогүй. Иймэрхүү тохиолдол их. Харин бүсгүйчүүд буруутай юм шиг хэн нэгнээс айн дуугаа хурааж явдаг. Энэ бол буруу. Би тэр үед баруун европд “Хэллбой” кино зураг авалтанд оролцож байсан.Эмнэлэгт бүтэн унтуулаггүй оръё,  сэрүүн баймаар байна гэж хэлсэн. Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү үе.Азаар энэ удаа бүх юм сайнаар дууссан. Сүүлийн саруудад заан шиг л байсан. Бараг зогсоогоороо унтаж байв. (инээв). Гэхдээ дараа нь бөөн аз жаргал. Миний хувьд төрсний дараах эхний сар, өдрүүд их үнэ цэнэтэй. Дараа нь тийм сайхан гэгээлэг дурсамжаас өөр зүйл үгүй. Энэ бүгд их хурдан дуусдаг. Гэхдээ үнэтэй сайхан үе их байдаггүй учраас л үнэтэй байдаг.

-Таны том охин гурван кинонд тоглосонд үнэхээр дуу алдмаар байна. Марвелийн блокбастер Black Widow-д Скарлетт Йоханссоны залуугийн дүрийг бүтээж,  зураг нь бүх алдартай сэтгүүлийн нүүрэн дээр гарсан. Загварын бизнесийн домогт зурагчин Питер Линдберг зургийг нь Карл Лагерфельдэд зориулж авсан. Саяхан түүнийг алдартай “Питер Пен” үлгэрийн гол дүрд тоглуулахаар баталсан. Алим модноосоо хол унахгүй юма аа?

-Ээж нь ч тэр, охин ч тэр үү (инээв). Эвер мэдээж өөрийн зам, карьертай. Гэхдээ түүнийг би олон зүйл дээр дэмжиж, хөглөж байсан. Эвер зураг авалтын талбай дээр өссөн хүүхэд. Жүжигчин болно гэдэг нь надад их дээрээс л мэдэгдэж байсан. Жүжигчин ээж, ааваа хараад огт жүжигчин болохыг хүсдэггүй хүүхэд байдаг. Бидний хувьд өөр. Эвер үргэлж өөр хүний дүрд хувирах нь таалагддаг. Пол бид хоёрын Resident Evil: Final Chapter кинонд жижиг дүр бүтээснээр эхэлсэн. Мөн Эвер надтай адил есөн насандаа загварын гараагаа эхэлсэн. Гэхдээ тэр сургуульд явдаг, муугүй сурдаг, гурван хэлээр ярьдаг. Бид охиноороо маш их бахархдаг. Тэр Пол, Миллагийн охин гэж хэлүүлж болохгүй гэдгээ сайн ойлгож байгаа. Хэдэн ч удаа пробд ороод унаж байв. Азаар Питер Пэны Вендигийн дүрийг авсан. Маш их хичээсэн. Ааваараа Англи аялга их заалгасан. Аав нь Англи хүн юм чинь. Нэг удаа Эвер найзындаа хонохоор явсан юм. Яг тэр орой бидэн рүү яриад түүнийг тоглуулахаар болсон гэж хэлсэн. Би түүн рүү видео дуудлага хийгээд, зөвхөн өөрт нь дуулгах гээд утсаа аваад хүнгүй газар оч доо гэсэн. Өөрийнхөө хүчээр их амжилтанд хүрэхэд хэсэг хугацаанд ганцаараа байж мэдрэх хэрэгтэй гэж би боддог.Тэгээд утсаа аваад найзынхаа хувцасны шүүгээнд ороод мэдээгээ сонссон. Эвер хуучны шоу, кинонд их дуртай. Найзууд нь итгэдэггүй юм. Энэ цэнхэр үстэй орчин үеийн охин амралтын өдрүүдээр Холливудын хар цагаан кино үзээд суучихдаг.

-Та англи нөхөртэйгээ яаж танилцсан бэ?

-Намайг хамгийн эхний Resident Evil-д дуудсан. Би тэр үед өөр кинонд тоглож байсан чинь тэрээр Рэйны дүрд Мишель Родригесыг урьчихаж. Тэр алдрын оргилд байсан л даа. Харин миний алдар дөрвөн жил орчим л болж байсан.Гэтэл Пол түүнд зориулаад зохиолынхоо талыг өөрчилсөн байсан. Бид хоёрын дүр солигдоод, би энгийн бүсгүйн дүрд, Мишель тулаанч бүсгүйн дүрд. Хамгийн мундаг экшен хэсэг хүртэл түүнийх. Шинэ зохиолыг нь би Полын зураг авалтанд оролцохоор Канадаас Герман нисэж байхдаа онгоцонд уншсан. Берлинд бөөн ууртай хүн буусан. Зочид буудалд гүйж орж ирээд түүнд хэлсэн “Хоёулаа ноцтой ярих хэрэгтэй байна. Үгүй бол би маргааш өглөө буцлаа” гэж. Тэр орой Пол надтай хамт суугаад хуудас нэг бүрээр нь зохиолоо ярилцсан. Тэр заримдаа байгаагаар нь үлдээх гээд “Энэ чинь юуг ч өөрчлөхгүй” гэж байсан ч “ОК, дахиад эхний хуудаснаас эхэлье” гэсэн. Тэгэж л би бараг бүх мундаг экшен хэсгийг өөртөө авсан. Бидний харьцаа ингэж л эхэлсэн дээ. (инээв).

-Hunter Monster киног видео тоглоомд дуртай хүн бүр тэсэн ядан хүлээсэн. Та өөрөө тоглож үзсэн үү?

-Мэдээж. Би бүр донтсон (инээв). Манай нөхрийн хэлдгээр ертөнцөөс хамаагүй илүү газар. Энэ бүх карантинаас ч өмнө бүх юмаа мартаад адал явдал дүүрэн тоглоом тоглох муугүй байсан. Миний аватар дэслэгч Артемис, гоё нэр байгаа биз? Пол зохиож өгсөн. Би хөлийн мөр дагадаг, янз бүрийн өвс, мөөг цуглуулж ханд гаргаж авдаг, өөрийн тулааны зэвсгийг үрж арчина, сэлмээ өнгөлнө, ер нь элдэв бусын юм хийдэг дээ. Тэр ертөнцөд бүх зүйл гайхалтай сайхан. Тэндхийн мангасууд нь хүртэл гоё. Ер нь бол би бүх уран зөгнөлт юманд дуртай. Фантастик ертөнцөд шумбаж орсноор миний хувьд тайвшруулах эмчилгээ болдог. Өглөөнөөс орой болтол бүтэн өдөр тоглох хортой гэдэгт би санал нэг байна. Гэхдээ иймэрхүү тогломууд стресс сайн тайлдаг. Ийм ер бусын арга. Зарим нэг талаараа бясалгал шиг, ингэж хэлээд хэн нэгнийг гомдоовол уучлаарай. Би эхний үеэ давчихаад маш их баярлаж байсан. Том охин та өөрөө өдөржин тоглочоод намайг болохоор тоглуулсангүй гэж дургүйцсэн шүү.

-Таны нөхөрт амаргүй даалгавар тулгарч. Видео тоглоомыг кино болгоно гэдэг. Энэ тоглоомын олон шүтэн бишрэгчдийн урмыг хугалахгүй байх?  

-Пол энэ сэдвийг сайн мэддэг, их нямбай хандсан. Тэр зохиол дээр нь бараг 10 жил ажилласан. Энэ тоглоомыг их шүтэн бишрэгчтэй болж амжихаас өмнө кино хийх эрхийг нь авсан байсан. Мэдээж шүүмжлэл байна. Хүн бүрийн сэтгэлд нийцэх хэцүү. Миний баатар тоглоомонд байдаггүй, тэд хаанаас ийм дүр гараад ирэв гэж асууна. Яагаад тэр урьд нь цэргийн хүн байсан юм. Супер мундаг зэвсэгтэй танк хаана байна гээд л...Өндөр технологитой танкаар тэр мангасуудыг айлгаж болох юм шиг. Пол гол зорилгодоо хүрсэн. Тэр нь видео тоглоом сонирхдоггүй хүмүүс үзээд, энэ ертөнцөд дуртай болоод, жаахан ч гэсэн асуудлаасаа хөндийрөх юм. Бидний бодит амьдрал бараг л уран зөгнөлт кино шиг л байна. Бүгд бие биенээсээ айдаг, нэг нэгнийхээ дайсан болсон. Би хүмүүс биш, улс орны талаар ярьж байна. Бүгд хүчээ нэгтгээд энэ тоглоом дээр гардаг шиг дэлхийг аврах ёстой. Ядаж л цаг агаарын асуудлыг шийдэх. Манай цаг үед хэн баатар болоод байна? Грета Тунберг

-Таньд дүр чинь таалагдсан уу?

-Мэдээж, цэргийн хүн учраас. Дэслэгч. Надад шууд таалагдана гэж Пол мэдэж байсан. Би насан туршдаа цэргийн хүн байхыг хүссэн. Яагаад ч юм дотроосоо цэргийнхэнд их дуртай байдаг. Жүжигчин болоогүй байсан бол офицер болох байсан байх. Тулааны нөхцөл байдал надад таалагддаг. Шахалт, биеийн хүчний ачаалал, сахилга бат, багаар ажиллах мэдрэмж, зоригтой, тэвчээртэй, үнэнч байна гэдэг миний нэг хэсэг.

-Таны нөхөр таныг сайн мэддэг болохоор сайн тааруулжээ...

-Пол намайг сайн мэднэ. Бид гэр бүл болоод удаж байна. Надад дүр зохиохдоо таалагдана гэдгийг нь мэддэг. Тиймээс энийг хасчих, тэрийг нэмчих, энд өөрчилчих гэдэг гуйлтаас өөрийгөө авардаг. Би нэг л удаа зохиолыг нь уншаад цэргийнхний амьдралын хэв маягийг сайн судалж, бэлэн байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Мэдээж галбиртаа орохын тулд хатуу бэлтгэл хийх ёстой. Мангасыг ялахын тулд өөрөө хэсэг хугацаанд мангас болох ёстой.

-Цэргийн бэлтгэлээ яаж хийв?

-Калифорнид нэг цэргийн бааз дээр очсон. Тэд тэнд бэлтгэл хийж, янз бүрийн цэргийн сургуулилт хийдэг. Тэнд жинхэнэ жүжигчид очиж тэр бэлтгэл сургуулилтанд нь оролцдог юм билээ. Гудамжаар танк яваад л, гэнэт нэг барилга дэлбэрээд, дотор нь байгаа хүнийг аврах болно. Яг видео тоглоом шиг. Ганцхан бодит байдал дээр, хэдэн мянган га талбай дээр болдог. Хүнд бэлтгэл шүү.

-Таныг энэ “тоглоомдоо” оролцуулсан уу?

-Тийм ээ, би жинхэнэ цэргийн рейнжер Наталитай танилцсан. Америкт хэдэн зуухан рейнжер эмэгтэй байдаг. Учир нь тагнуул шүхэрчний ангийн бэлтгэл их хатуу. Миний танил тэр цөөхний нэг нь. Бид Өмнөд Африк руу зураг авалтанд явахдаа түүнийг нөхөр Эдтэй нь (бас рейнжер) хамт зөвлөхөөр авч явсан. Бид 4:00 цагт босож бэлтгэл хийчээд, 6:00 цагт нүүр будалтандаа орж байсан. Цэргийн хүний бүх чанарыг бас толгойдоо багтаана.

-Таньтай хамт нууц анчин явж байдаг. Түүний дүрд алдартай тулааны урлагийн мастер Тони Жаа тоглосон. Тэр эртнээс экшн-мувид тоглож байгаа. Fast&Furious гэх мэт...

-Тони зураг авалтын талбай дээр бурхан л гэсэн үг. Тэр жинхэнэ дур булаам супер баатар. Нэг гар дээрээ зогсоод хүүхдүүддээ шарвин хайраад, ганц эргээд хөргөгчнөөс сүү авч байгаагаар түүнийг төсөөлдөг (инээв). Тэр зураг авалтын талбай дээр цовоо сэргэлэн, рэп аялаад, бүжиглээд л, тоглоомоор тулааны хөдөлгөөн хийдэг. Ямар ч даатгалгүй. Галзуу энергитэй залуу. Гурван сарын дараа зураг авалт дуусах үед бид завин дээр амьдарч байсан юм. Бүгдээрээ эцэж ядарсан байдалтай. Гэхдээ би Тониг бол зүгээр байгаа гэж бодож байсан. Нэг удаа бид пицца захиаллаа. Тэр орой би түүний бүхээгт орсон чинь Тони харанхуйд хөнжлөө нөмөрсөн, нүдээ аниад, пицца чихэж идээд хэвтэж байсан. Манай Тони мөн үү гэмээр, бүр ядарсан, үхэх гэж байгаа юм шиг царайтай. Би нөхөр дээрээ ирээд шууд хэлсэн: “Чи Тониг бүр баллачихаж. Яг сүнс шиг, түүнээс сүүдэр л үлдэж. Хэзээ ч пицца иддэггүй хүн, одоо идээд хэвтэж байна” гэж. Зураг авалт дуусахад бид бүгд ийм л байдалтай болсон байсан...

-Милла, таньд хүнд ачаалал ерөөсөө нөлөөлөхгүй юмаа. Урьдын адил стиллэг, сайхан хэвээрээ. Гоо сайхны нууцаасаа хувалцаач?

-Би дээшээ харж унтаж сурсан. Үнэтэй авсан тоснуудаа дэрэндээ наачихмааргүй байна. Доошоо харж унтахаар яг хайлсан лаа шиг, бүх шингэн нүүр рүү гүйсэн байдаг. Би тос, ийлдсийг арьсныхаа байдлаас харгалзан янз бүрээр нь ээлжлэн хэрэглэдэг. Би эмзэг арьстай. Харшлын эсрэг гиалуроны хүчлийг ниацинтай хольж, дээрээс нь ретинол түрхдэг. Арьс чийгшээд, нүх нь жижгэрдэг. Шөнө унтахын өмнө амин хүчил, коллаген, протейн хэрэглэдэг. Би витамин С, нарнаас хамгаалдаг тос хоёрыг их хэрэглэдэг. Тиймээс пептидыг өдөр хэрэглэж болдоггүй. Зөвхөн шөнө хэрэглэдэг. Би маш олон янзын хувилбар хийж үздэг. Гоо сайхнаа хадгална гэдэг манай мэргэжлийн хамгийн хэцүү үе гэж би боддог. Зураг авалтын үеэр би хөлстэй, бохир, тоостой байдаг. Дараа нь харин өөрийгөө цэгцлэх хэрэг гарна. Гоё даашинз, маникюр, нүүр будалт. Би хөлрөхөөс их айдаг, будаг урсчих вий, даашинз урагдчих вий гэж.

-Та кинонд өөрөө өөртөө дизайнер байхаа?

-Тийм ээ, “Тавдугаар элемент” киноноос эхэлсэн юм. Жан Поль Готье тэгэхэд бараг мянгаад загвар хийсэн. Гол үндсэн хувцасыг нь санаж байна уу? Тэр миний санаа байсан. Люк Бессон санал нийлээд дизайнераас гуйсан. Өдөр тутамд би жийнс л өмсдөг. Хүүхэд гаргахаар стиль өөрчлөгдөх юм. Голдуу пүүз л өмсөж байна. Хувцасаа ухаад зогсож байх зав ч алга.

-Таны хамгийн хамгийн нууц чинь?

-Хуурай шампунь. Жинхэнэ аврал. Өдөр бүр фитнесийн дараа толгойгоо угааж, хатаах дургүй. Зөвхөн баасан гарагт л их удаан сайн угаадаг. Бусад өдрүүдэд нь хуурай шампунь цүнхлээд явдаг даа.

-Хоолны хувьд?

-Мода болоод байгаа кето дэглэм надад тохирохгүй. Барихад хэцүү дэглэм байна лээ. Их л мэргэжлийн байхгүй бол. Ер нь би ямар нэгэн дэглэм барьдаггүй. Гэхдээ сүүлийн үед хоолны 80 хувь нь ногоо болсон. Тэгсэн миний арьс яаж өөрчлөгдсөн гээч. Өөрөө ч нүдэндээ итгээгүй. Миний бүх нууц ингээд болоо. Ер нь бол бага багаар л иддэг. Дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг зөвхөн амралтын өдрөөр л иддэг. Кинонд бэлдэж байхдаа барьж байсан энэ жижиг аргууд их хэрэг болсон. Сэтгэл санаанд хүртэл. Би чинь байнга сэтгэл гутралтай тэмцэж байдаг. Өөр надад зааланд хичээллэх, зураг зурах, хөгжим, саяхнаас эхлээд цэцэрлэгт ажиллах их тус болж байна. Энэ бүгд миний хобби.

-Кинон дээр гардаг шиг жинхэнэ гэрийн эзэгтэй болжээ...

-Цэцэрлэгч бол болсон шүү. Гэртээ өөрсдөө ногоо тарьж байгаа. Их амаргүй ажил. Биед чинь юу хэрэгтэй байгааг сайн ойлгуулдаг. Биеийн бэлтгэл сайтай хүн л саадад ажиллана. Тиймээс зааланд очих бас нэг шалтгаан болдог. Би долоо хоногт таваас багагүй зааланд очидог. Өөрчлөгдөж байгаа нь мэдэгдэж байна. Хүмүүс миний арьсыг гоё болж, гэрэлтэй байна гээд л байгаа. Мэдээж сэтгэл санаа бас үймрэхээ больсон. Гэрийнхэн намайг өглөө сайхан ааштай сэрдэг болж гэсэн. Ийм л байна. Цэцэрлэгт талбай намайг өөрчилсөн гэж болно.   

Эх сурвалж: 7 дней.ру

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

15 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

2 цаг 49 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

2 цаг 59 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

3 цаг 4 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

3 цаг 4 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

18 цаг 1 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

18 цаг 28 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

18 цаг 31 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

18 цаг 34 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

18 цаг 38 мин