Галь Гадот: Нөхөр бид 2 бие биенээ хараад шууд дурласан

2021-02-02
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

З.БАТЦЭЦЭГ

“Цэрэгт явсан хоёр жил намайг хатуужилтай болгосон юм биш. Бүгд л цэргийн бэлтгэлтэй юм чинь энэ хүчтэй, чадалтай байх нь аргагүй гэдэг. Үнэндээ 12 жил балетаар хичээллэсэн нь надад кинонд тоглож, трюк хийхэд хэрэг болдог. Яагаад гэвэл хамгийн гол нь хөдөлгөөн бүхнээ зөв тооцоолох” гэж Wonder Woman киноны од хэлж байна.

Галь Гадотыг дэлхийг аврах “Гайхалтай бүсгүйгээр” сонгосон нь гайхах зүйл биш. Тэрээр Израйлийн армид алба хаасан, хэд хэдэн тулааны урлагийг эзэмшсэн, эх орондоо гоо сайхны тэмцээнд ялж Мисс болсон, “Дэлхийн Мисс”-ийн тэмцээнд эхний 20-д багтсан, хуулийн ангид орж нөхөртэйгөө хамт бизнес эрхэлдэг. Хамгийн анхны Wonder Woman-ы зураг авалтын сүүлийн хэсгүүдэд хоёр дахь охиноо тээж байхдаа тоглосон. Гайхалтай бүсгүй биш гэж үү? Гэхдээ Галь бүгдийн тоглохыг хүсдэг супер баатрын дүрд үүрд үлдэхийг хүсэхгүй байгаа. Саяхан тэрээр хэд хэдэн кинонд тоглож дууссан. Тэр дундаа Кеннет Брены “Нил дэх үхэл” мөн  Дуэйн Жонсон, Райн Рейнолдс нартай хамт “Улаан мэдэгдэл” кинонд тогложээ. Уг киногоор тэрээр 20 сая доллар авч, 2020 оны хамгийн их орлоготой жүжигчин эмэгтэйн 3 дугаарт жагсжээ. (Нэгдүгээр байранд София Вергара, хоёрт Анжелина Жоли оржээ). Тун удалгүй 35 настай тэрээр Клеопатрагийн дүрд тоглож Элизабет Тейлортой өрсөлдөх болох нь. Иврит хэлнээс түүний нэрийг орчуулбал “давалгаа” болно. Ер нь царайлаг, аз жаргалтай, нөхөрсөг, огт оддын өвчингүй тэрээр сайхан амьдарч байна.  

-Галь  “Wonder Woman” киноны II анги гарсанд баяр хүргэе. Цар тахлаас болж их хойшиллоо. “Wonder Woman: 1984” киног хоёр үгээр тайлбарлавал?

-Миний бодоход нэгдүгээр анги нь хайрын тухай байсан. Баатар бүсгүй төрж буй талаар. Найруулагч Патти Женкинс бид хоёр дараагийн ангийн тухай ярьж байгаад  дэлхий хар бараан тал руу явж байгаа, бид мөн түүнийг нь дагаж байгаа гэдгийг ойлгосон юм.... Гэхдээ энэ кино итгэл найдвар дүүрэн. Ер нь бол шунал хүмүүсийг баллаж байгаа тухай. Бид бүгд эцэс төгсгөлгүй марафонд оролцож байгаа юм шиг, нэг зорилгоо биелүүлээд л дахиад нэг зорилго гарч ирдэг. Юуны төлөө? Төлөх төлөөс нь хир их вэ? Энэ их марафонд бид өөрсдийгөө алдаж байгаа юм биш биз?

-Та аль аль ангид нь өөрөө трюкээ хийсэн, эрүүл мэндэд асуудал үүсээгүй юу?

-Тийм ээ, харамсалтай нь эхний ангийн зураг авалтаар нуруугаа гэмтээсэн. Зураг авалт дуусангуут охиноо төрүүлсэн, хажуугаар нь Justice League-н зураг авалттай байсан. Майяг найман долоо хоногтой байхад “Wonder Woman”-ий сурталчилгааны ажил эхлээд, би сууж чаддаггүй, зөвхөн босдог эсвэл хэвтдэг. Кино нээлтийн өдөр хагалгаанд орсон...Хоёр дугаар ангийн зураг авалтын үеэр хүзүү, мөрний бэртэл авсан. Азаар нуруутай харьцуулбал юу ч биш байсан. Гайхалтай эмэгтэй, Амазонкийн удирдагч, диваажингийн арлаас манай нүгэлт эх дэлхийд ирсэн энэ дүрийг бүтээхэд их хүч шаарддаг. Энэ нь хүч нь бас характерых нь нэг хэлбэр учираас тоглох хэрэгтэй.

-Та дайчин хүн. Цэргийн алба хашсан...

-Цэрэгт явсан хоёр жил намайг хатуужилтай болгосон юм биш. Бүгд л цэргийн бэлтгэлтэй юм чинь энэ хүчтэй, чадалтай байх нь аргагүй гэдэг. Үнэндээ 12 жил балетаар хичээллэсэн нь надад кинонд тоглож, трюк хийхэд хэрэг болдог. Яагаад гэвэл хамгийн гол нь хөдөлгөөн бүхнээ зөв тооцоолох.

-Та ийм туранхай- хаанаас хүч гардаг вэ?

-Манай ээж биеийн тамирын багш байсан, эгч бид хоёрыг бүүр жаахан байхаас эхлээд байж болох бүх спортоор хичээллүүлсэн. Хэзээ ч зурагтын өмнө суулгаж байгаагүй. Бид дандаа л гадаа- үсэрч, дэвхрээд, гүйж харайна, хаа сайгүй авирна. Би хүүхдүүдээ ч бас тэгж хүмүүжүүлж байгаа. Хөдөлгөөн ямар их хэрэгтэйг мэдэх учраас. Спортоор хичээллэхээр уур уцаар, сөрөг зүйл байхгүй болдог тул би дандаа сайн охин байсан. Бусад цагт нь өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Ер нь бол та спортлог гэдгээ Fast&Furious киногоор харуулсан л даа...Пол Уокер, Дуэйн Жонсон, Мишель Родригес нараас дутахааргүй.

-Тийм ээ. Тэр кинонд би хамгийн галзуу трюкээ үзүүлсэн. Их хурдтай явж байсан мотоциклоос жийп рүү үсэрсэн. Мэдээж хэн ч намайг хүчлээгүй л дээ. Гэхдээ Том Круз шиг болж үзмээр санагдаад. Тэр удаа үхэхээ дөхсөн тул дахиж тэгэж азаа үзээгүй ээ.... Та Пол Уокерийг санууллаа... Би өдөр бүр түүнийг санаж үгүйлдэг. Сайн залуу байсан. Бүгд түүнд их хайртай....Түүнийг амь үрэгдсэнийг сонссон аймшигтай өдрийг мартаж чаддаггүй юм....Полыг санахаар одоо болтол нулимсаа барьж дийлдэггүй.

-Та кино урлагт яг л далайн салхи шиг гэнэт, хурдан орж ирсэн...

-Ер нь жүжигчин больё гэж бодож байгаагүй. Бүжиг, урлаг бол тийм. Бүжиг дэглээч болохыг хүсэж байсан. Израйлийн мисс болсны дараа загвар өмсөгчийн агентлагуудаас санал цуварч эхэлсэн. Юм рекламдаад, хариуд нь мөнгө авна гэдэг сонин ажил юм шиг надад санагддаг. Үүний оронд найзуудтайгаа гэрийхээ хажуугийн бургерийн газар ажил хийе гэж шийдсэн. Дараа нь хуулийн ангид орсон. Хичээлийн үеэр миний загварын агент утасдаад Израйльд Жеймс Бондын киноны дүр хайхаар хүн ирж гэж хэлсэн. Миний зургийг хараад шалгаруулалтад урьж байна гэсэн. Би англи хэл муу мэднэ, ер нь би жүжигчин хүн биш явахгүй гэж хариулсан.

Агент мэдээж намайг тоглож байна гэж бодсон. Шалгаруулалтад нь очоогүй үед л үнэмшсэн. Над руу утасдаад ядаж хүндлээд оччих, чамаас юу унах юм бэ гэсэн. Би очоод уулзаад тэр хүнд нөгөө л хэлснээ хэллээ. Би жүжигчин биш, англиар муу ярьдаг. Тэрээр өөрөө надтай бэлтгэл хийгээд, дараа нь би бие дааж бэлтгэл хийсэн. Дараа нь энэ кинонд Ольга Курилиенко тоглосон, би үүнд их баяртай байгаа. Гэхдээ надад энэ бэлтгэл нь таалагдсан. Тэгээд л бага багаар жүжигчний ажилд татагдаж орсон. Эхлээд Израйльд сериалд тоглож байгаад, дараа нь Холливуд явсан. Жилийн дотор англи хэлээ хэрэгтэй түвшинд нь хүргээд Холливуд дахь анхны  кино минь  болох Fast&Furious 4-д тоглосон.

-Тэрнээс хойш энэ киноны 3 ангид тоглосон уу?

-Би хэний ачаар энэ дүрийг авсан гээч? Нөгөө шалгаруулалтын хүний ачаар. Найруулагч Жастин Линд армид алба хаасан гэдэг нь таалагдсан юм шиг байна лээ. Миссийн тэмцээнд ялснаас армид алба хаасан гэдэг нь хүмүүст их сэтгэгдэл төрүүлдэг. Найруулагч намайг зэвсэгтэй харьцаж байгааг харахыг тэсэн ядан хүлээж байсан. Би зэвсэгтэй харьцаж чадах ч армид алба хааж байхад азаар шаардлага гараагүй. Би нэг ч тулаанд оролцож байгаагүй, үүнд би болон манай гэрийхэн их баярлаж явдаг. Зэвсэгт дургүй....Үнэндээ намайг их амархан Холливудад орж ирсэн гэдэг. Тийм ээ, би Том Крузтэй Knight and Day, Тина Фэйтэй  Date Night кинонуудад жижиг дүрд тоглосон. Гэхдээ голдуу надад татгалзсан хариу их ирдэг байсан. Байнга л пробод орох гэж Израйлаас Америк руу нисдэг байв. Хэсэг хугацааны дараа залхаад. Буцаж сургуульдаа ордог юм билүү гэж бодож байсан. Тэгсэн Зак Снайдер найруулагч залгаад. Гайхамшигт бүсгүйн дүрд 10 мин хувирсан нь миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Зак намайг өөрийн Justice League комикс кинонд дахин дуудан тоглуулах тэр үед би Wonder Woman-ий 3 ангид тоглох гэрээ хийж байсан. (Эхний ангид нь тоглоод Галь 300 мянган доллар авсан бол 2 дугаар ангид нь 10 саяыг авчээ)

-Цаашаа дэлхийн од болоод сэтгүүлийн нүүрэн дээр гарч эхэлсэн. Та яагаад дэлхийн миссд орохгүй гэж зөрөөд байсан юм бэ?

-Сонирхолгүй. Израйлийн миссд манай ээж, аав 2 намайг бараг хуураад оруулсан. Надад сонирхолгүй, уйтгартай санагддаг. Тэгээд дэлхийн миссд оролцох болоход би ялахгүйн төлөө чадах бүхнээ хийсэн. (инээв). Шүүгчдэд их муу англиар “Юу? Би ойлгохгүй байна” гэж хариулж байсан. Өглөөний цайн дээр будаггүй, халаттайгаа, үсээ самнаагүй ирж байсан. Тэнд чинь 24 цаг сайхан харагдаж байх ёстой.  Бүх дүрмийг нь зөрчсөн. Бусад охид ямар их баярласан гээч. Би тэдэнд ноцтой өрсөлдөгч байгаагүй.

-Танай нөхөр таны од гэсэн статуст яаж ханддаг вэ?

-Би их сайн нөхөртэй. Ярон амжилттай бизнесмэн. Тэр үргэлж өөрийн сонирхол, карьертай байсан. Гэхдээ түүний дэмжлэг байгаагүй бол би Холливудыг аль эрт орхих байсан. Бид 3 жилийн өмнө Лос-Анжелест нүүж ирсэн. Хамтын шийдвэр. Манай нөхөр надтай, хүүхдүүдтэйгээ их цагийг өнгөрүүлэхийн тулд Тель-Авивын хуучны барилгад орших бидний дуртай зочид буудлаа зарсан. Цагтаа бид нуранги байхад нь засаж, би дизайнд нь тусалж байсан юм. (Олон эх сурвалжаас үзэхэд уг буудлыг Роман Абрамович худалдаж авсан гэдэг).

-Тэгээд нөхрөө шинэ бизнес продюсерын компани байгуул гэж ятгасан уу? 

-Би биш, Аннетт Бенинг. Аннетт бид хоёр хамт кинонд тоглож байхад би нөхөр хүүхэдтэйгээ хамт Лондонд амьдарч байсан. Бид хамт хоолонд ороход Аннетт “Та хоёр киноны талаар ийм сонирхолтой ярж байгаа юм чинь яагаад продюсерийн төв нээж болохгүй гэж” хэлсэн. Би Яронд хэд хэдэн удаа хэлсэн, чи бизнесмен хүн аливээ гэж. Тэр хоолны дараагаас бүх юм эхэлсэн. Бид арав гаруй кино хийж байгаа.

-Таны охид супер баатар ээждээ яаж ханддаг вэ? хоёрдугаар анги дээр охид чинь гардаг гэж үнэн үү?

-Үнэн. Нөхөр бас. Киноны төгсгөлд том охин Альма над руу цас шиддэг. Майя аавтайгаа тойрог тоглоом дээр тоглож гардаг. Энэ бидний хувьд их чухал. Эхний ангийн зураг авалтын үеэр Майя гэдсэнд байсан. Намайг уг кинонд тоглохыг баталснаа мэдмэгцээ шууд онгоцны буудлаас нөхөр рүүгээ яриад зураг авалт дуусангуут дахиад нэг хүүхэд гарганаа гэж хэлсэн. Нөхөр гайхсан шүү. Бүх юм амжилттай байгаа үед амжилт азыг гараасаа алдаж болохгүй гэж би боддог. Хүүхэд гаргахаас илүү сайхан зүйл юу байх билээ? Тиймээс охид минь жижигхээн дүрд тоглосон нь манай гэр бүлийн хувьд бэлэг.

-Охид чинь, ялангуяа том нь энийг мэднэ биз дээ?

-Бага охин Майя 3 настай. Түүнд би трейлер үзүүлэхэд ээжээ чи нисэж чаддаг юм уу? гэж асуусан. Жаахан охинд жинхэнээсээ биш гээд тайлбарлаад үз дээ. Ер нь миний ажил, гайхамшигт бүсгүйн талаар манай гэрт их яриад байдаггүй. Би тэдний хувьд зүгээр л ээж. Өглөө босгож, хооллоно, заримдаа юм хийлгэнэ. Том охин Альма бол их биеэ даасан, барагтай юманд гайхдаггүй. Түүний хамгийн дургүй кино “Нойрсож буй гүнж”. Яагаад? гэхээр, унтахаас өөр юм хийдэггүй. Дараа нь ханхүү ирээд үнсэхээр сэрдэг, өөрөө юу ч хийсэнгүй гэж хариулдаг. Нөхөр бид хоёр юу гэж хариулахаа ч мэдээгүй. Охин минь юмыг бодитоор л хардаг хүн шиг байгаа юм.

-Та нөхөртөө их дурласан харагдаж байна. Хаана танилцсан бэ?

-Их сонин газар- цөлд. Йога-хорогдох газар гэж сонин нэртэй үдэшлэг дээр. Өөрийгөө хайж байгаа хүмүүст зориулсан амардаг газар л даа. Би 20, Ярон 30 настай байсан. Бидний найзууд урьсан юм. Бид  бие биенээ хараад л шууд дурласан. Хоёр дахь болзоон дээрээ Ярон намайг гэрлэе гэж гуйсан. Яг түүний хэлснээр хоёр жилийн дараа гэрлэсэн.

-Оны эхэн үе- найдварын үе байдаг. Өөртөө юу хүсэж байна вэ?

-Мэдэхгүй юмаа. Би энгийн хүн. Хүмүүс дунд байх дуртай. Янз бүрийн хүний хувь тавилангийн талаар сонсох дуртай. Энэ утгаараа жүжигчний ажил сайхан. Янз бүрийн сайхан, сонирхолтой, юм сурууштай, харьцахад таатай хүмүүс цуглардаг. Би азтай хүн. Энийгээ ойлгож байгаа. Манай еврей соёлд өглөө бүр Бурхандаа бүх зүйлийн төлөө талархах залбирал байдаг. Баярлалаа, баярлалаа, баярлалаа. Амьдралд бүх зүйлийг ёстой юм шиг хүлээж авч болохгүй.

Эх сурвалж: 7дней.ру

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

4 цаг 17 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

4 цаг 40 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

4 цаг 44 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

10 цаг 55 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

10 цаг 57 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

14 цаг 47 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

14 цаг 52 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

14 цаг 57 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

15 цаг 2 мин