Тайга нохой бол тал нутгийн биет бус өв юм

2021-02-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

А.ДОРЖХАНД

 Нүүдэлчин монголчууд бидний бас нэг биет бус өв соёл анч мөн хоточ нохой юм.  Малчин хүний ажлын 50 хувийг хөнгөлдөг ч гэж үздэг.Эртний хадны сүг зураг нь дээр энэхүү анч нохой дүрслэгдэн үлдэж түүнийг эрдэмтэд судлаачид соёлын үнэт өв хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.  Харин энэхүү биет бус өвийг залуу үе үргэлжлүүлэн үлдээхийн тулд хэсэг залуус  энэхүү тайга нохойг үржүүлэх тал дээр санаа нийлэн ажиллаж байна. Энэ удаа Монголын нохой судлалын холбооны харъяа “монгол тайга нохой  судлалын холбоо”-г үүсгэн байгуулагч  Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Э. Батзаяатай ярилцлаа.

Танай  “Монгол тайга нохой судлалын холбоо” хэзээ үүсэж байгуулагдсан бэ?

 Манай энэхүү  холбоо нь  Монголын нохой судлалын холбооны гишүүн нь юм.  Үүн дээр нэг зүйл хэлэхэд Монголын судлалын холбоо нь 2009 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд дэлхийн нохой судлалын холбоо буюу FCI  гэдэг байгууллагын холбоо байгуулага юм.  Харин Тайга нохойны  холбоо байгуулах талаар Анх 2014 оны өвөл Чинзоригт Нармандах гэдэг хоёр хүнтэй   танилцаж тайга нохойны талаар  санал бодлоо солилцож энэхүү холбоогоо байгуулах санаагаа гаргасан.   Үүнээс хойш гурван жилийн дараа буюу 2017 онд санаа зорилго нийлсэн 30 гаран хүн цуглаж гарын үсгээ зурж байгуулаад өдий хүртэл үйл ажилгаагаа явуулж байна.  1990 оноос хойш бүх зүйл зах зээлд шилжсэн энэ үед хөдөө ч мөн нохой хөтөлдөг .  Цэвэр цусны нохой маш цөөхөн үлдсэн хэдхэн хүн цөөн тоогоор үржүүлж байсан нь бидэнд их хэрэг болсон.

-Та тайга нохойны талаар дэлгэрэнгүй яриж өгөөч. Яг ямар онцлогтой нохой юм бэ?

 Тайга нохой бол тал нутагт үлдсэн биет бус өвүүдийн нэг юм.Монголд хоёр уугуул л нохой байдаг гэж үздэг юм байна лээ. Нэг нь монгол банхар нөгөө нь тайга нохой.Тайга нохойг аман яриагаар сонссон нь Хубилай хааны үеэс ан авд хөтөлдөг байжээ гэж ярих нь бий.  Эрт дээр үеэс анд нохой хөтөлдөг байсны нотолгоо нь эртний хадны сүг зурагт дүрслэгдсэн үлдсэн байдаг. Монгол эрчүүд эрт дээр үеэсээ намар малд чоно орох нь элбэг учир нохойгоо дагуулаад  морддог мөн авд анхны цасны түрүүчээр анд явдаг байсан. Манай зүүн гурван аймаг ялангуяа их хөтөлдөг байсан нутгийн өвгөчүүл дотор сайн нохойтой хүмүүс байсан.  Харамсалтай нь тэр нохойны удмын сайн авч үлдэж чадаагүй гэдэг.Сонирхуулахад  Галшар адууг үүсгэсэн гэгддэг Өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав ч мөн хурдан нохой цуглуулдаг байсан түүний удмын хүнд нохойны хөтөлдөг байсан хөтөлгөөнийх нь эргүүлэг хадгалагдаж буй гэдэг. Мөн тэр нутгийн нэг хүнд  өвгөн ноёны нохойных нь идүүр нь байдаг гэж яригдаж байсан санагдаж байна.Тайга нохой бол харахад их ганган хийцтэй нохой ганцхан хөдөө тэжээхгүй суурин газар ч тэжээж болохоор. Мөн ганцхан ан гэхгүй сайн тайга нохой  малын хотондоо чоно оруулахгүй их хонио хариулна их бусад үүлдэрийн нохойг бодвол зан ааш их дөлгөөн.

Энэ нохойны хөтөлгөө нь их сонирхол татаж байна. Мөн тэжээхэд арчилгаа их шаарддаг уу

Нохойны хөтөлгөө нь хоёр салаа хөтөлгөө байдаг. Хөтөлгөө нь мөнгөн, суран зэрэг хөтөлгөөнүүд бий. Гэхдээ энэ хоёр салаа ангийн хөтөлгөө нь зөвхөн манайд байсан юм болов уу гэж бодсон. Тайга нохойг тэжээхэд арчилгаа гэх зүйлс шаардахгүй ээ идэш тэжээлийн тааруулах нь зүйтэй.   Гөлөг байхдаа  жаахан арчилгаа шаарддаг. Нохойны маань ороо намар арван сараас эхэлж төлөө хоёр сар тээдэг ба өвлийн арван   хоёр сараас хоёр сарын хооронд гөлөглөдөг. Энэ хооронд жаахан арчилгаа шаардана.Бусдаар бол байгалиараа хотоо манана.

Та анд мордож байна уу?үржил селекцинд нь яаж анхаарч байна.

Би  ан гөрөө гэхээс илүүтэй тайга нохойны үржил селекцид илүү анхаардаг. Гэхдээ үнэг хярсанд ч нохойгоо дагуулаад явалгүй яахав ээ.  Анд сургахад гөлөг байхад нь  амьтны арьсаар тоглуулна дараа нь өөрсдөө хулгана зурам эргүүлдээд бусад том нохойгоо дагаж яваад сурчихдаг юм.Миний үржил селекцид их анхаардаг учир нь биднээс хойш үеийхэн энэ биет бус өвөө сонирхоосой битгий мартаасай гэсэн чин хүсэл байдаг л даа.   Дүү нар маань ч бас  нэг үеэ бодвол тайга нохойгоо  их сонирхож байгаа нь сайхан санагддаг. Тиймээс бид энэ үржил селекцийнхээ ажилыг өргөжүүлэх зорилготой  “Ирээдүй аварга” нэртэй тэмцээн зохион байгуулж байлаа. Энэхүү тэмцээнийг анх ах бид хоёр би дааж зохион байгуулах санаачилага гаргаж нутаг орны удирлагууд дэмжиж хамтран ивээн тэтгэсэн.  Тухайн тэмцээнд гөлөг байхаас нь бэлддэг тухайн нохой хоол унд муутай туранхай үс ноос өнгө муутай бол байр ухрах шалтгаан болдог.Тус тэмцээнд манай гөлөг түрүүлж түүнээс хойш тэр нохойны удам гурван жил түрүүлсэн. Бидний энэ тэмцээнийг нутаг орон маань дэмжин урамшуулдагт талархаж явдаг. 2019 оны энэ тэмцээнийг  тэргүүн байрыг манай Баянхутаг  малчин  Ч.Батмөнх хоёр даагаар байлсан. 

Цаашид танай холбоо өөр ямар зүйл хийе гэж төлөвлөж байгаа вэ?

Бид цаашдаа нохойгоо бүртгэлжүүлэх мөн чиптэй болох тэмцээн уралдаан зохиож удмын бичгийг нь хөтлөн бүртгэлжээд ирэхээр эргээд тайга нохойны тархац сайжирна байх. Манай хөдөөнийхөн энэ тал дээр жаахан хайнга хандах гээд байдаг талтай. Энэ тал дээр  тайга нохой сонирхогч хүмүүсийг идэвхтэй оролцоосой  мөн талын нутгийн тайга нохой маань маш олон болоосой гэж хүсдэг дээ.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2 цаг 4 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 37 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин