Б.Бат-Эрдэнэд зориулж ШӨХТГ-ЫН дарга бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэдэг албан тушаал бий болгох уу?!

2021-02-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

“Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж Чингис хаан сургажээ. Энэ сургаал үг хууль хийгээд ёс суртахуун, ашиг сонирхлын зөрчил гаргаж, хянадаг, хянуулдаг хоёр албан тушаалд зэрэг ажиллаж байгаа Б.Бат-Эрдэнэд  томдоно. Гэхдээ агуулга нь тохирно.
Манай нэгдлийн зүгээс ШӨХТГ-ын дарга ажилтай Б.Бат-Эрдэнэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа явдал нь зарим хууль тогтоомж, ёс зүйг ноцтой зөрчсөн явдал гэдгийг хэвлэл мэдээллийн үүргийн дагуу олон нийтэлд мэдээлсэн. Бид “Өрсөлдөөнийг хянадаг Б.Бат-Эрдэнэ тендер зарладаг компанийн ТУЗ-ийн дарга болсон нь ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ”, “ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2.5 их наядын төсвийг батлаад л сууж байг уу” гэсэн гарчиг бүхий мэдээллүүдийг хүргэсэн.
Тэгвэл  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хууль ёсны байр суурь, бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна хэмээсэн тайлбарыг зарим хэвлэлд нийтлүүлжээ. 
Тус компаниас “Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилготой ШӨХТГ-ын дарга нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байх нь төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд харин ч тохиромжтой хувилбар байж болох юм”, “Хуулийн зохицуулалтаас харахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Б.Бат-Эрдэнийг сонгосон нь хуульд заасан болзол шаардлагыг зөрчөөгүй гэж үзэхээр байна”, “ТУЗ-ийн дарга, гишүүд нь тухайн аж ахуйн нэгжид ажилладаг этгээд бус харин хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болж сонгогдсон болохыг энд онцлох хэрэгтэй. Иймд дээрх хуулийн заалт нь хөндөгдсөн асуудалд хамааралгүй гэж үзэж байна”, “...“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ТУЗ-өөс батлагдсан төсвийн хүрээнд хуульд нийцүүлэн худалдан авалтын үйл ажиллагааг хараат бусаар явуулдаг болно. Ингэхдээ худалдан авалт бүрт үнэлгээний хороо байгуулан сонгон шалгаруулалтыг явуулж байна. Уг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд аливаа албан тушаалтан нөлөөлөх боломжгүй ба тэр тусмаа ТУЗ-ийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал биш юм.     
Иймд уг хууль нь хувьцаа эзэмшигчээс өөрийн төлөөллийг хэрэгжүүлэгч ТУЗ-ийн гишүүнийг сонгоход хамааралгүй гэж үзэж байна” гэсэн тайлбаруудыг хэвлэлд нийтлүүлсэн байна.
Бид өмнөх хоёр мэдээллээрээ Өрсөлдөөний тухай хууль, Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг яаж зөрччихөв гэдгийг хангалттай тайлбартай хүргэсэн. Харамсалтай нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ТУЗ-ийн даргаа “өмөөрч” хуулийн илт зөрчлийг “Зөрчөөгүй”, “Хамааралгүй” гэсэн үгээр тайлбарлажээ.
Тэр ч бүү хэл, “ШӨХТГ-ын дарга нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байх нь төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд харин ч тохиромжтой хувилбар байж болох юм” гэж тайлбарлаад байгаа нь ойлгоход бэрх байна.
Шүүх үүнийг хэрхэн үзэх бол гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК бодох хэрэгтэй.
Уг нь бол энэ ганцхан Б.Бат-Эрдэнэ даргын асуудал биш юм. Хууль, ёс суртахуун зөрчигдөж, ашиг сонирхол үзэгдээд байгааг үүргийнхээ дагуу мэдээлж буй хэрэг юм. 
Өөрөөр хэлбэл, энэ хүн ШӨХТГ буюу хяналт шалгалтын, өрсөлдөөнийг зохицуулах үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн дарга биш байсан бол энд хамаагүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авах ажиллагаанд оролцогчдын гомдлыг барагдуулах ажлыг эрхэлдэг ШӨХТГ-ын дарга нь тус компанийн ТУЗ-ийн дарга байж таарахгүй л гэж байгаа юм.
Ер нь ингэхэд Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын даргын асар их ачаалалтай ажлынхаа хажуугаар ард түмний өмч болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төсвийг баталсан ТУЗ-ийн дарга байгаад байх сонирхол яагаад ийм ихтэй байна вэ. 
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулснаас хойш ТУЗ-ийн даргаар нь ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалтай хүмүүс ажиллаж иржээ. Одоогийн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан ТУЗ-ийн гишүүнээр нь Б.Бат-Эрдэнийн дор ажилладаг гэх мэдээлэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан ёсны мэдээллийн сайтад байна.
Тэгвэл энэ удаад яагаад ШӨХТГ-ын даргаар ажилладаг Б.Бат-Эрдэнийг сонгох болов оо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өндөр дүнтэй худалдан авах ажиллагаанд оролцдог компаниудтай хамааралтай хүн үү. Яагаад? 
Олон асуулт хариулт нэхэж байна. 
Эсвэл Б.Бат-Эрдэнэд зориулж ШӨХТГ-ын дарга бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэдэг албан тушаал бий болгох гэж байна уу гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуух хэрэгтэй болж байна?!

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.2 МЯГМАР № 23 (6500)

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2 цаг 4 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 37 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин