Алексей Ягудин: Таня бид хоёр их удаан бие биедээ дассан. Гэхдээ энэ нь үнэ цэнэтэй

2021-02-01
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.БАТЦЭЦЭГ 

“Танилцсан цагаасаа хойш Таня их өөрчлөгдсөн. Би тэнэг байсан, тэр хэвээрээ л байна. Харин тэр маш их мэдлэгтэй, амьдралыг гүн ойлгодог эмэгтэй болж хувирсан. Миний хажууд ийм хүн байгаа нь миний аз” гэж олимпийн аварга, Оросын 1 дүгээр сувгийн уран гулгалтын шоуны хөтлөгч Алексей Ягудин www.7дней.ру-д ярилцлага өгсөн байна. Олимпийн аварга хувийнхаа амьдралын талаар юу гэж ярьсныг хамтдаа сонирхъё.

 

-Хошин шог үзсэнээс таны инстаграм дээрх блогийг үзэх сонирхолтой байдаг. Харин таныг харахад чухал царайтай юм. Үнэн хэрэгтээ та яг ямар хүн бэ?

-Сонин сонсогдож байгаа ч олон нийтийн сүлжээнд би байгаагаараа байдаг. Гэртээ камергүй үед би сторид байдаг шигээ л байдаг. Манай хүүхэд асрагчид хоёр охин биш бас нэг хүү байдаг гэж би байнга хошигнодог. Манай хүүхэд асрагч бидэнд бичлэг хийж, монтажлахад тусалдаг. Бид хамтдаа сэдэв хайж, хамтдаа ажилладаг. Ер нь бол би хүн хил хязгаараа хэтрүүлбэл бүдүүлгээр, хатуу хариуг нь өгч чадна. Гэхдээ голдуу би инээж хүүхэд шиг үлгэрт байгаа юм шиг амьдрах дуртай. Би одоо болтол ягаан шилтэйгээ байгаа.

-Охид Лиза, Мишель нарын амьдралыг үлгэр болгох дуртай юу?

-Эрт орой хэзээ нэгэн цагт хүүхдүүд томчуудын амьдралд орно. Тэр болтол үлгэрийн уур амьсгалд аль болох удаан амьдруулмаар байна. Гэхдээ үлгэр шөнө унтахад нь л уншиж өгдөг. Ерөнхийдөө манай гэрт уур амьсгал цэцэрлэгийн баяр шиг л байдаг. Түүнээс биш сургууль шиг ижил хувцастай, зангиатай, хуваарийн дагуу амьдардаггүй.

-Танай гэр бүлийн өглөө яаж эхэлдэг вэ?

-Манайх жирийн өглөө шиг уламжлал байдаггүй. Өглөө бүр янз бүр. Жишээ нь өнөөдөр бага охин Мишель надтай унтсан, том охин ээжтэйгээ Францад байгаа. Заримдаа би 2 цаг унтдаг, заримдаа 12 цаг, дахин давтагдах өглөө байдаггүй.

-Хүмүүжилд бас эрх чөлөөтэй ханддаг уу? IPad хэрэглэх цагийг нь хязгаарладаг уу?

-Би хэзээ ч юу ч хориглодоггүй, гэхдээ бүх юманд хэмжээ хязгаартай. Мэдээж бидний хүүхэд нас өөр байсан. Соц нийгмийн үед биднийг гэрт барих юм байдаггүй байлаа. Харин ч бид гадаа гарч хөл бөмбөг тоглож, охид эргүүлдэг байж. Амьдрал гэрт биш гадаа өрнөдөг байлаа. Одоо бүх юм өөр. Том охиноо харахад л гадаа гаргах хэцүү юм. Нохойгоо ч салхилуулахгүй, дандаа гарт нь гар утас. Бид үүнтэй тэмцдэг ч, тэс өөр үе ирсэн гэдгийг ойлгож байгаа. Таня сэтгэл судлалыг их идэвхтэй судалж, ном зохиол их уншдаг. Саяхан надад тэр тайлбарласан. “Орчин үеийн хүүхдүүд хоёр талаа хардаггүй. Тэдний анхаарал дэлгэцнээс уяатай. Тэд зураг хуудсыг бодохгүй, уншихгүй өнгөрөөдөг. Мэдээллийг өөрөөр хүлээж авдаг. Богино 40 секундын файл уншдаг. Гаднын эх сурвалжаас мэдээ хүлээж авч чаддаггүй. Гэхдээ утас, хиймэл оюун ухаан тал дээрээ илүү. Энэ талаар онигоо хүртэл гарсан байдаг: “Хуримд ирсэн зочид нэг нь ч хундаганы үг хэлээгүй. Учир нь ресторанд үнэгүй WiFi тай байжээ”. Одоо тархиа ашигладаг хүн үгүй болж. Бид ном уншихаа больжээ.

-Та өөрөө ном уншиж амжиж байна уу?

-Би заримдаа номын санд амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Гэхдээ энэ бүгд манай эхнэрийн гавъяа, Таня бүгдийг нь уншдаг. Буруугаа хүлээе би бараг уншдаггүй. Дэлхий дахинд болж байгаа бүх мэдээллийг би мэддэг, бүгдийг нь интернетээс авдаг. Ер нь бол би ухаалаг залуу ч, Танягийн хажууд юу ч мэдэхгүй: тэр ном уншдаг би харамсалтай нь үгүй.

-Та ер нь өөртөө сэтгэл хангалуун байна уу?

-Дээр дурдсан дутагдлыг эс тооцвол тийн би сэтгэл хангалуун байна. Саяхан нэг юм уншсан. “Толинд харлаа дахиад таалагдлаа” гэж. Энэ бол миний тухай. Эрт орой хэзээ нэгэн цагт бид таагүй зүйлтэй учирна. Энэ нөхцөл байдлыг яаж хүлээж авч, үүнээс яаж гарах вэ? гэдэгт л асуудал байгаа юм. Би юм бүхэнд хошигнож ханддаг. Би тэнэг гэж хөнгөхөн хэлж чадна. Дотоод хайхрамжгүй байдал, бүх юм болно гэсэн итгэл миний амьдралын гол томъёо. Хошигнолгүйгээр хаашаа ч явахгүй. Хариултад нь инээмсэглэх биш, шалтгаангүй зүгээр л инээмсэглэх ёстой гэдгийг би ойлгосон. Тэгвэл бүх юм сайхан болно. Амьдралдаа би юу ч төлөвлөхгүйг хичээдэг. Энэ яг спорт шиг: одоо олимп боллоо, очоод ял. Дараагийн олимпд чамд боломж гарахгүй байж болно. Секунд тутмаас кайф авах хэрэгтэй. Ядарч байна уу? Унтаж чадаагүй тэр л биз дээ. Чамд ажил байна. Нохойгоо салхилуулахад хүйтэн байна уу? тэглээ гээд яах билээ, тэд гадаа гараад баярладаг. Би ингэж л амьдардаг.

-Та эхнэрээ их магтах юм аа. Та хоёрын амьдрал тийм ч тэгш биш байсан...

-Тийм ээ тэр үнэн. Таня бид хоёр их удаан бие биедээ дассан. Гэхдээ энэ нь үнэ цэнэтэй байж. Азаар миний хүүхэд нас ямар ч зорилгогүй гудамж орцоор өнгөрөөгүй. Би уран гулгалтаар хичээллэж, ээж минь намайг их шахдаг байсан. Тэгээд би одоо өдий зэрэгт хүрсэн. Танятай ч мөн адил. Тэсэж тэвчиж, 14 жилийн турш хэрэлдэж, салж байж одоогийн амьдралыг босгосон. Би хэзээ ч ийм болно гэж бодож байгаагүй. Ингэж Танягаас кайф авна гэж. Энэ бүх хугацаанд тэр их өөрчлөгдсөн.

Би тэнэг байсан, тэр хэвээрээ л байна. Харин тэр маш их мэдлэгтэй, амьдралыг гүн ойлгодог эмэгтэй болж хувирсан. Миний хажууд ийм хүн байгаа нь миний аз.

-Та гүн ухаанч байх аа? Нас ахиад хурдан хийх юмаа амжуулах юмсан гэсэн мэдрэмж төрж байна уу?

-Байсан. 30 насанд тийм бодол хэдэн цаг толгойд орж ирсэн. 35 насанд долоо хоног сэтгэл гутралд орсон. 40 насанд түрүү хавар удаан хугацаагаар гурван долоо хоног хямарсан. Бүх юм сайхан байгаа гэдгийг ойлгож байгаа ч нэг л биш байсан...

-Та энэ байдлаасаа яаж гарсан бэ?

-Яаж ч биш. Энэнээс яаж ч гарахгүй, хэсэг хугацааны дараа зүгээр болоод, би дахин инээмсэглэж эхэлсэн. Хэн ч тус болохгүй. Бодит байдал дээр миний бүх юм сайхан: гэр бүл, үр хүүхэд, нохой, мөнгөөр дутагдах юм байхгүй. Би энэ бүгдийг сайн ойлгож байсан ч, яаж ч чадахгүй, ийм гунигтай үе байсан.

-Таныг сэтгэлийн хямралд орсоноор төсөөлөхгүй байна.

-Хэрвээ миний 2020 оны  гурван сар хүртэлх хугацааны ажлын хуваарийг харсан бол, нэг ч сул өдөр байхгүй. Тэгээд хөл хорионы үеэр эвгүй болсон. Үүнээс өмнө би 6 өдөр тасралтгүй ажиллаж байсан. Харин хөл хорионы үеэр 5 сар гаруй хугацаанд юу ч хийхгүй. Дараа нь дэлхий дэлбэрчихгүй л бол энэ үе миний хамгийн аз жаргалтай хугацаа байсныг ойлгосон. Хил хаалттай, хаашаа ч явахгүй. Хүссэн үедээ унтаад, хүссэн үедээ босдог. Текст цээжлэх шаардлагагүй, юу ч хийхгүй. Дараа нь бага багаар ажил эхлэхэд тийм нэгэн сонин мэдрэмж төрж байсан. Сайхан юм шиг боловч. Гадил шар юм шиг боловч шар биш. Би ажлаа санаж байсан ч, энэ таван сар гаруй хугацаа их таалагдсан. Энэ тал дээр би эсрэг тэсрэг үзэлтэй байгаа байх л даа. Гэхдээ аз жаргалтай байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

https://7days.ru/stars/privatelife/aleksey-yagudin-my-s-taney-dolgo-pritiralis-drug-k-drugu-no-poterpet-stoilo.htm

 

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

3 цаг 49 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

4 цаг 7 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

5 цаг 17 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

7 цаг 50 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

11 цаг 53 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

13 цаг 47 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

13 цаг 57 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

14 цаг 22 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

14 цаг 32 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

14 цаг 37 мин