Аманда Горманы шүлгийн номыг нэг сая хувь хэвлэнэ

2021-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Тод шар өнгийн хослол, жижиг хэсэгт хуваан олон сүлжсэн үс, улаан боолт, алтан цагираган ээмэг, “Rare Origin” брэндийн торонд байгаа шувууг дүрсэлсэн бөгжөөр гоёсон  Аманда Горман Жо Байдены тангаргийн ёслолоос хойш Америкийн од болоод байна. Үндэсний анхны залуу яруу найрагчийн шагналт хүртсэн, өнгөт арьстан тэрээр 22 настай.  АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол дээр уншсан Аманда Горманы шүлэг Америкийн залуу үе төдийгүй бүх насныхныг эрч хүчээр сэлбэсэн юм. Тэрээр “Бид хорвоог орхихоосоо өмнө ирээдүй хойч үедээ илүү өндөр хөгжсөн улсыг үлдээх ёстой” хэмээгээд үүнд хүрэхийн тулд бүгд нэгдэх ёстойг уриалсан юм.

Түүний "The Hill We Climb and Other Poems”, "Change Sings: A Children's Anthem" гэсэн шүлгийн ном есдүгээр сарын 21-нд хэвлэлтээс гарна. Эдгээр номыг нэг сая хувь хэвлэхээр болжээ. Учир нь түүнийг тангаргийн ёслолд оролцсоноос хойш дээрх номууд “Amazon”-ий шилдэг борлуулалтай номын жагсаалтыг тэргүүлсээр байна.

Мөн Опра Винфри түүний тангаргийн ёслолын үеэр уншсан шүлгийг тусад нь гуравдугаар сарын 16-нд хэвлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар “Penguin” залуу уншигчдын холбооны олон нийттэй харилцах хэлтсийн захирал Шанта Невлин “Тангарах өргөх ёслол дээр уншсан шүлгийг боломжоороо хурдан хэвлэх нь бидний зорилго. Тиймээс анхны хэвлэлээ дөрөвдүгээр сарын 27-нд гаргах байснаа гуравдугаар сарын 16 болгон өөрчиллөө” гэж ярьжээ.Түүнчлэн Аманда Горман тангаргийн ёслолын шүлгээ ирэх сарын 7-нд болох “Super Bowl LV” шоун дээр уншихаар болсныг лхагва гаригт зарлаад байна.

Эх  сурвалж:CNN

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2 цаг 9 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 42 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 0 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 0 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин