“Мөнхийн залуугаараа байх нууцыг нээхийг хүсдэг”

2021-01-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Өнөөдрийг хүртэлх хугацаанд амьдралын хэв маягийн тухай 100 орчим ном бичиж, санаачилсан олон телевизийн шоу нь амжилтад хүрч, өөрийн хүчээр тэрбумтан болсон 79 настай Марта Стевартын биеэ авч яваа байдал хэн хүний атаархлыг төрүүлээд буй. Эрч хүчээр дүүрэн, мөнхийн залуугаараа байх нууцыг нээхийг хүсдэг энэ эмэгтэйн “CNBC” сайтад өгсөн ярилцлагыг “Bestrong” буландаа онцоллоо.

-Та бухимдлаа хэрхэн дардаг вэ. Бясалгал хийдэг үү?
-Идэвхтэй амьдралын хэв маягтай хүн болгон бясалгал хийдэг гэж боддог хэрэг үү. Үгүй дээ. Би тийм ч их бясалгаад байдаггүй. Харин иог хийх дуртай. Гэхдээ амраах иог бишээ. Нэг байрлалаа удаан хугацаанд барьдаг айенгар иог хийдэг.
 

-Эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг вэ?
-Өглөө бүр ногоон жүүс уудаг. Бууцай, навчит байцаа, яншуй гэсэн гол хүнсний бүтээгдэхүүнээ өөрийн хүлэмжиндээ тарьдаг. Харин байгалийн гаралтай өргөс хэмхийг худалдаж авч хэрэглэнэ. Анарны шүүсэнд үнэхээр их дуртай. Гэхдээ хөгшрөхөөс сэргийлж, үс ургахад тусалдаг ногоон жүүс бол өдөр тутмын амьдралын минь салшгүй нэг хэсэг юм. Ингэхэд би хөгшрөлтийн эсрэг гэдэг үгэнд дургүй. Бас морь унах дуртай. Цар тахлын үед морь унаж чаддагтаа үнэхээр их баярлаж, өөрийгөө их азтайд тооцож байна. Гэртээ суугаад байх сайн зүйл биш. Гадаа гарч, хөдөлгөөн хийх тун сайхан шүү. 
 

-Юунаас урам зориг авдаг вэ?
-Мэдээжийн хэрэг сониуч зангаасаа урам зоригоо сэлбэнэ. Хэрхэн урт удаан амьдрах вэ, тархиа яаж бодлоос чөлөөлж, цэвэрлэх, яавал үргэлжлүүлэн идэвхтэй амьдралын хэв маягтай байх вэ гэсэн зүйлсийг ихэд сонирхон судалдаг. Мөнхийн залуу байх нууцыг нээх юмсан гэж хүсдэг. Одоог хүртэл ямар нэгэн тариа хийлгэдэггүй. Гэхдээ биеийн галбираа боломжоороо урт удаан хадгалахын төлөө тун шаргуу хичээж байгаа. 
 

-Өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Үзээд алд. Бүхэлд нь өөрчилсөн ч болно. Өөрчлөлтөд бүү бууж өг. Олон удаагийн оролдлогын эцэст бүх зүйл бүтнэ. Би үргэлж шинэ зүйл сурахыг хичээдэг хүн. Арьс арчилгаандаа шинэ бүтээгдэхүүн хэрэглэж үзэхдээ сэтгэл их хөдөлсөн. Ямар нэгэн зүйлийг туршиж үзэхээр шийдвэл би удаан хугацааны турш мөрөөддөг. Ингэхэд жил орчмын дараа гэхэд л биелчихсэн байдаг. Өөрийгөө хөгжүүлэх, шинэ чадварт суралцах, шинэ зүйлийг санаачлах дуртай хүн. Одоо өөрийн шинэ байшингаа барьж байна. Эдгээр туршилт, шинэ чадварууд хүнийг залуу, сониуч байлгахад тустай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2 цаг 14 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 47 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 5 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 5 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин