Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс вакцин оруулж ирэх бэлтгэлээ хийж байна

2021-01-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 Б.ТУУЛ

Дэлхий дахинд COVID-19 цар тахал намжаагүй байна. Халдварын тархалт улс орнуудад эрчимтэй дэгдсээр хэдэн зуун сая хүн коронавирусын эсрэг вакцинд найдлага тавьсаар байна. Дэлхийн томоохон улс орнууд хүн ам, эдийн засгаа бүтэн авч үлдэхийн тулд COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтад иргэдээ яаралтай хамруулахыг чухалчилж байна. Хэдийгээр олон улсад хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлж, халдварын тархалтыг хумьж байгаа ч вирусын халдварын хоёр, гурав дахь давалгаа дэгдсээр байгаа юм. Их Британид анх илэрсэн коронавирусын шинэ хувилбараар халдварласан өвчлөлийн тохиолдол Ази, Европын орнуудад бүртгэгдсээр байгаа нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээсээр байна. Тиймээс ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакцинжуулалтын ажил улс орнуудад хэрхэн өрнөж байгаа мэдээллийг тоймлон хүргэе.

 

СУРАГЧИД, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАА ВАКЦИНЖУУЛЖ БАЙНА

Ази, Европын улс орнуудад вакцинжуулалтын ажил идэвхтэй өрнөж байна. Тухайлбал, Францын Засгийн газар энэ оны наймдугаар сарын сүүлч гэхэд нийт хүн амаа вакцинжуулах боломжтой гэдгийг мэдэгдээд байна. Израил улс ЕБС-ийн хаврын элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байгааг тооцоолон 16-18 насныхныг COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Азийн орнуудаас Япон улсын иргэд коронавирусын шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байна. Шинжилгээний хариу эерэг гарсны дараа гэртээ өөрийгөө тусгаарлах хүний тоо нэмэгдэж байгааг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Харин БНСУ COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтаа ирэх сараас эхлүүлж, энэ оны есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг үнэ төлбөргүй дархлаажуулахыг зорьж байна гэжээ. Тус улс эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөр эмнэлэг, сувилал, асрамжийн газрын ажилтнуудыг вакцинд хамруулна. Дараагийн ээлжинд 65 болон түүнээс дээш насны хүмүүс, эмнэлгийн бусад байгууллагад ажилладаг хүмүүсээ дархлаажуулах бөгөөд архаг суурь өвчтэй болон 19-64 насны хүмүүсийг III улиралд вакцинжуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Монголд COVID-19-ийн вакциныг төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна

Дэлхийн олон оронд вакцинжуулалтын ажил эхэлж буй энэ үед COVID-19-ийн эсрэг вакцин тариулахаас татгалзах нь зүйтэй гэсэн мэдээлэл тархсаар байна. Иймд зарим улсын хэвлэлд коронавирусын эсрэг вакциныг заавал хийлгэх 10 шалтгааныг дурдсан байна. Нөгөөтэйгүүр, саяхан АНУ-ын Калифорни мужид коронавирусын шинжилгээ өгч, халдвар илэрсэн нэг хүн нас барсныг сонин хэвлэлүүд мэдээлсэн. Энэ хэргийг тус улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд шалгаж байгаа аж. Энэ мэдээлэл нь олон хүнийг вакцины аюулгүй байдал, үр нөлөөтэй эсэхэд эргэлзэхэд хүргэжээ. Харин манай улсад иргэд коронавирусын эсрэг вакцинд ямар сэтгэгдэлтэй байгааг ҮСХ-ноос судалсан байна. Энэ судалгаагаар таван хүн тутмын дөрөв нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанд оролцогчдын 80 хувь нь вакциныг төлбөргүй хийлгэх, 61 хувь нь төлбөртэй байсан ч хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Судалгаагаар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх хүн амын мэдлэг харьцангуй өндөр байгаа нь гарчээ. COVID-19-ийн эсрэг баталгаатай вакциныг хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн дүнг харвал хотын хүн амтай харьцуулахад хөдөө орон нутгийн хүн олон байна. Амьжиргааны түвшин доогуур өрхийн иргэдийн 86 хувь нь вакциныг үнэгүй хийлгэх хүсэлтэй байна. Судалгаанд хамрагдсан иргэд 25-30 мянган төгрөгөөр хийлгэнэ гэжээ. ҮСХ, Дэлхийн банктай хамтран хийсэн COVID-19-ийн нөлөөллийг тодорхойлох судалгааг Улаанбаатар хот болон зарим аймаг, сумын төвийг төлөөлүүлэн 1147 өрхийн мэдээлэлд үндэслэн гаргасан байна. Харин одоо манай улс хаанахын ямар вакцин оруулж ирэх гэж байгаа талаарх мэдээллийг сонирхьё.

 

МОНГОЛД “АСТРА ЗЕНЕКА” КОМПАНИЙН ВАКЦИНЫГ ОРУУЛЖ ИРНЭ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар Энэтхэг улсаас вакцин оруулж ирэхээр бэлтгэлээ хийж байгааг өөрийн цахим хуудсаар мэдээлжээ. Тэрээр “Өнөөдөр Энэтхэг улс үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан баярын өдөр. Бид газар зүйн хувьд хол оршдог ч түүх, соёлын хувьд ойр явж ирсэн хөрш орон юм. Энэ харилцаагаа ч өнөөдөр хадгалж үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Коронавирусын  цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлтийг албан ёсоор хүлээн авч тус улсын ерөнхий сайд Н.Моди богино хугацаанд нийлүүлэхээ илэрхийлж, тодорхой хэмжээний вакциныг үнэ төлбөргүй олгохоо мэдэгдсэн. Тиймээс Энэтхэгийн Серум институтээс “Астра Зенека” компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна” хэмээн мэдээлэлдээ дурджээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.27 ЛХАГВА № 19 (6496)

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2 цаг 14 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 47 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 5 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 5 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин