
Б.ДОЛЖИНЖАВ
Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэхийг байгууллагуудад үүрэг болголоо.
Учир нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд, хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн. Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн юм. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байгаа юм. Тиймээс худалдаа үйлчилгээний байгууллагын иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатайг Улсын онцгой комиссоос анхаарууллаа.
Эх сурвалж:www.polit.mn