Байдены ёслолын “тод гэрэл” Аманда Горман

2021-01-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Том, жижиг гэлтгүй төрийн үйл хэрэг, тухайн оронд болсон үйл явдал болгон нь дэлхий нийтийн сонирхлыг цаг ямагт татдаг улс бол Америк. Конгрессын байр руугаа дайрсан их үймээний дараа болсон шинэхэн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өмнөх жилүүдийнхээс илүү анхаарал татлаа. Ёслолын нээлтэд оролцсон алдарт дуучин  Лэди Гага, Женнифер Лопез нараас гадна олны талархлыг хүлээж, хайрыг нь татсан нэгэн “од” ирсэн нь  22 настай Аманда Горман байв. Үндэсний анхны залуу яруу найрагч шагналыг хүртсэн  түүний тангараг өргөх ёслолын үеэр уншсан шүлэг маш онцгой үзүүлбэр байв.

Тэрээр "The Hill We Climb” гэсэн хүчирхэг шүлгээрээ Америкийн шиэн үеийнхнийг хамтдаа хөгжил дэвшил, гэрэлт ирээдүй рүү тэмүүлэхийг уриалсан юм. Үүнээс гадна түүний тансаг хувцаслалт, гоёл чимэглэл, үсний засалт гээд дүр төрх  нь бүхэлдээ өөдрөг үзлийг түгээж байсан юм. Олны нүдийг унагасан шар өнгийн хослолыг Италийн загвар зохион бүтээгч Миуккиа Прада урлажээ. Мөн үсээ жижиг хэсэгт хуваан олон сүлжин улаан өнгийн Прада загварын боолтоор ороосон байлаа. Аманда “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өмссөн хослолыг нь  тэргүүн хатагтай Жилл Байден түүнд санал болгосон талаар дурджээ.

Түүний гоёл чимэглэл ялангуяа үнэт эдлэлүүд нь Прадагийнх биш бөгөөд Опра Винфригийн хувийн загвар зохион бүтээгчдийн бэлэг юм. Телевизийн алдарт хөтлөгч Опра Амандагийн шүлгүүдийг бишэрдэгээ илэрхийлэн Грек дизайнер Никос Кулисын алтан хос цагираган ээмэг, Нью Йорк хотод төвтэй “Rare Origin” брэндийн торонд байгаа шувууг дүрсэлсэн бөгж бэлэглэжээ. Бөгжний энэ дүрслэл нь Африк-Америкийн яруу найрагч Маяа Анжелоугийн хүндэтгэлд зориулжээ. Опрагийн хувьд бэлэг өгдөг уламжлалыг хадгалж яваа юм. Тухайлбал, 1993 онд ерөнхийлөгч Билл Клинтоны тангараг өргөх ёслолд Опра шүлэг уншихад нь ярилцлагын шоуных нь продюсер Анжелоу “Chanel” брэндийн хослол, бээлий илгээж байсан юм.

Ийн Горман олонд танигдах эхлэлээ маш гайхалтайгаар тавилаа. Энэ тухай тэрээр “Загвар буюу хувцаслалт гэдэг надад маш их утга учир зүйл шиг санагддаг. Хувцаслалт гэдэг миний өнгөрсөн түүхийн илэрхийлэл, намайг дэмждэг хүмүүсийг хүндэтгэж байгаагийн илрэл юм” гэж “Vogue” сэтгүүлд ярьжээ.

Эх  сурвалж: CNN

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2 цаг 27 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 0 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 18 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 18 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин