“Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номын онцлох эшлэлүүд

2021-01-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Заримдаа нэг тийм хачин зүйлийг бид мэдэрдэг. Хичээгээд, зүтгээд, хөдөлмөрлөөд байгаа хэрнээ үр дүн гарахгүй байгаа мэт санагдаж, урам хугарахтай төстэй. Тэгвэл яг ийм эрч хүчээ алдсан, гунигласан, өөдрөг үзлээ гээсэн үедээ уншихад хамгийн сайн тохирох ном бол “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” юм. Зохиогч нь өндөр амжилтад хүрсэн хоёр ч компанийг үүсгэн байгуулсан, менежментийн ухаан, өвөрмөц арга барил, нийгмийн төлөөх хүчин зүтгэлээрээ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн Японы алдарт бизнесмен Инамори Казүо. Асар их эрч хүчийг бэлэглэж, шантралгүйгээр, тасралтгүйгээр зүтгэвэл заавал амжилтад хүрнэ гэдгийг баталсан энэ номны онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

-Алхам алхамаар зогсолтгүй урагшлах нь мөрөөдөлд хүрэх цорын ганц баталгаатай арга юм.

-Аугаа зүйл бүтээе гэвэл өдөр бүр зүдрэхийг үл хайхран зүтгэл гаргах хэрэгтэй. Шантралгүй үргэлжлүүлээд явбал хэзээ нэг цагт итгэхийн аргагүй өндөрлөгт хүрсэн байх болно.

-Хүчтэй эрмэлзэл, гал хүсэл тээн зогсолтгүй урагш тэмүүлвэл өнөөдөр биелшгүй зүйл маргааш биелэх болно.

-Хамгийн гайхалтай чадвар бол өөрийгөө ялах юм.

-Илүү өндөрт хүрч, оргилд гаръя гэвэл хатуу бэрхшээлтэй зориуд халз тулж, өөрийгөө байнга сорьж явах хэрэгтэй.

-Ажил хөдөлмөрт зөвхөн цалин авах гэдгээс илүү өөр юм бий. Ажлын үр дүн, зовж ард нь гарсан юм бүхэн хүнд сэтгэл дүүрэн байх ханамж өгдөг.

-Ажилдаа дурлаж, ажлаасаа баяр баясгалан олж хардаг хүн л амжилтад хүрнэ. Үнэхээр амжилтад хүрье, гайхамшигтай үр дүн гаргая гэвэл юуны түрүүнд ажилтай дуртай болоорой.

-Хүч хөдөлмөрөөр дамжуулан амьдралын шинэ утга учир, үнэ цэнийг олж мэдэрдэг.

-Бүх амьдралаа зориулах ажилтай байх эсэхээс хүний амьдралын аз жаргал хамаарна.

-Бүтэшгүй мэт  санагдах ажил байвч бүтээхийн төлөө сөхрөлгүй хичээе.

-Өдөр бүр илүү үр бүтээлтэй амьдарч чадвал ирээдүй тань нээлттэй байх болно.

-Хамгийн хэцүү үед ч өөдрөг үзэл, маргаашдаа тэмүүлэх хүч, тэнхээ гэдэг хайвал дотроос олддог билээ.

-Амьдралын урт аянд бэрхшээл, хүнд хэцүү шалгуурууд, горьдлого тасрах явдал хэдэн ч удаа тохиолдоно. Гэвч энэ нь бүх хүч чадлаа дайчлан үнэн сэтгэлээсээ хичээх үнэт боломжийг олгодог юм.

-Өчигдрөөс өнөөдрийг, өнөөдрөөс маргаашийг сайжруулж явах хэрэгтэй.

-Амжилтад хүрэхийн тулд мөрөөдөл өвөртөлж, түүндээ согтох нь чухал.

Эх сурвалж:www.polit.mn

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2 цаг 27 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 0 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 18 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 18 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин