Хоёр сайд огцрох өргөдлөө өглөө

2021-01-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА 

Монгол Улс COVID-19 цар тахлаар далимдуулж хүний эрхийг хөсөр хаясан. Тэр бүү хэл төрийн тамгатай цаас, тангараг өргөсөн алба хаагчдын ажилдаа ялархсан хариуцлагагүй үйлдэл иргэний амьд явах эрхийн “дээр” заларсан харамсалтай үйлдэл ч гарлаа. Гэтэл өмнөх алдаагаа засч залруулах нь битгий хэл иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж хүнлэг ёсыг уландаа гишгэсэн үйлдлүүд тасрахгүй байна. Үүний хамгийн сүүлийн жишээ нь дөнгөж амаржсан эхийг нярай үртэй нь идэр есийн хүйтэнд нимгэн хувцастай яаралтай тусламжийн машинд суулгасан харгис үйлдэл. Энэ бол XXI зууны нийгэмд  байж болшгүй эмгэнэл гэхээс юу гэх вэ. Гэтэл нялх биетэй эх, үрийг харгисласан энэ үйлдлийг олон нийт хүчтэй шүүмжлэхтэй зэрэгцэн албан тушаалтнууд уучлал гуйж, иргэд үдэш хүртэл жагслаа. 
Хамгийн эхэнд УОК-ын дарга Я.Содбаатар иргэдээс уучлал хүсч хариуцлага тооцох чиглэл өгсөн талаараа “Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлсэн. Тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсч байна” гэж мэдэгдэв. 
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар байр сууриа илэрхийлэв. Ерөнхийлөгч “Цар тахлын энэ хүнд цаг үед иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг баталлаа. Холбогдох байгууллагуудын явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна” гэдгийг онцлов. 
Мөн хатуу хөл хориотой байгаа ч иргэд Д.Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэн жагсч төр, засгийн уялдаа холбоогүйг шүүмжлэв. Жагсаалд нэгдсэн зарим иргэн  гэрийн шаахай, халаад өмсч бухимдлаа илэрхийллээ. Жагсаалын үеэр УИХ дахь АН-ын бүлэг төв талбайд хариуцлага нэхэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэх зэргээр олон үйл явдал нэгэн зэрэг өрнөлөө. 
Эх, хүүхдэд хүнлэг бус хандсан асуудлаар ХЭҮК холбогдох албан тушаалтанд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. ХЭҮК-ын гишүүд өчигдөр ХӨСҮТ, Өргөө амаржих газарт ажиллажээ.  Цар тахлын үед эмчилгээ болон тусгаарлалтын арга хэмжээг авахдаа хүнлэг байх, хүний наад захын биологийн болон нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, халдвар авсан иргэнийг тусгаарлах ажиллагааг гүйцэтгэж буй албан хаагчдад хүний эрхийн мэдлэг ойлголт өгөх сургалтад хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, хүний эрхийн зөрчил гаргасан, амаржсан эхтэй хүнлэг бус харьцсан. Ийм нөхцлийг бүрдүүлсэн, заавар чиглэл өгсөн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох  талаар шаардлага хүргүүлж байгаа аж. 

19:00 цаг: 
Өчигдөр өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар шуурхай хурал хийж  өргөдлөө өгч буйгаа мэдэгдсэн юм. 
УОК-ын дарга Я.Содбаатар “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан юм. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс Монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Ерөнхий сайд, ард иргэдээсээ уучлалт хүсч байна. Хариуцсан салбар, даалгасан ажлыг чин сэтгэлээсээ зүтгэж гүйцэтгэлээ. 
COVID-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарыг бид өнгөрөөсөн. Үүний таван сар нь шинэ Засгийн газрын ажил байсан. Алдаатай оноотой ч COVID-19 цар тахлын эсрэг тэмцсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид дэлхийд COVID-19 цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван улсын нэг болж байгаа.Тун удахгүй COVID-19 халдварын вакциныг оруулж ирж бүх иргэнээ дархлаажуулна.Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, тагнуул, орон нутгийн онцгой комисст Монгол Улсын Засгийн газар, УИХ-д бас хамтран ажилласанд талархаж байна. Албан тушаалаасаа огцорч байгаа өргөдлөө өнөөдөр хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлж байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Дахин ард иргэдээсээ уучлал хүсч байна” гэв. 
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас ард иргэдээ сэргийлэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван туулсан. Эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Тодорхой үр дүн гарсан. Эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хэдхэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, нийт салбарынхны хүчин зүтгэлийг үгүйсгэж болохгүйг хэлмээр байна. Эрүүл мэндийн сайдын хувьд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин 2021.1.21 ПҮРЭВ № 15 (6492 )

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2 цаг 32 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 5 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 23 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 23 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин