Усалгаатай тариалангийн талбай 56 мянган га-д хүрчээ

2021-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачтай өнөөдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банк анхаарал хандуулж, хамтран ажилладагт талархал илэрхийлэв. Хоёр тал “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усан хангамж” төслийн талаар ярилцсан юм.

Монгол Улсын Засгийн газраас усалгаатай газар тариаланг 2025 он гэхэд 100  мянга га хүргэх зорилт тавьсан. Үүний дүнд услалтын систем шинээр барих, сэргээн засварлах хөрөнгө оруулалт хийснээр усалгаатай тариалангийн талбайн хэмжээ 2019 оны байдлаар 56 мянган га хүрээд байна.

Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 356 дугаар тогтоолын дагуу “Дархан арьс ширний цогцолбор төсөл”-ийн шаардлагатай бусад санхүүжилтийг  Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой эсэх асуудлаар талууд санал солилцлоо. “Дархан арьс ширний цогцолбор төсөл”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлснээр олон улсад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийг олон тулгууртай болгох, хот суурин газрын өрсөлдөх чадварын нэмэгдүүлэх зэрэг төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

13 цаг 24 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

13 цаг 24 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

13 цаг 24 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин