Ж.Батдэлгэр: Хүний хөгжлийн эрчимтэй үе нь бага нас юм

2021-01-20
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 Р.ОЮУН

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын  сургуулийн Сургалт, арга зүйн төвийн эрхлэгч,сэтгэл судлалын ухааны доктор, профессор Ж.Батдэлгэртэй ярилцлаа.

-Сургуулийн өмнөх нас гэхээр мэдээж цэцэрлэгийн насныхныг хэлж байгаа нь ойлгомжтой. Мэргэжлийн хүний хувьд энэ насны хүүхдүүд ямар онцлог шинжтэй байдаг  юм бол?

-Хүүхдийн хөгжлийн онцлог шинжийг судлахын тулд насны үечлэлийг тодорхойлсон байдаг.  Үүнийг хүний хөгжлийн  үе шат  хэмээн тодруулж тодорхой насыг  хамааруулан авч үздэг. Сургуулийн өмнөх насны хүүхэд гэдэг нь сургуульд орохын өмнөх буюу 3-6 хүртэлх насыг хэлнэ. Харин бага насны хүүхдийн ангилалд  инэнх судлаачид ургийн хөгжлийн үеэс найман насыг хамааруулж авч үздэг.  Хүүхэд хоёр нас хүрээд хэлд орж бас явж чаддаг болсноор тэдний таньж мэдэх зүйлийн тоо нэмэгдэж түүнийг заах, нэрлэх зэргээр хэл яриа болон аливаа зүйлийг сонирхох сониуч зан хөгждөг. Өмнөх балчир насандаа Энэ юу вэ, Тэр юу вэ, Хаана байна гэж асууж юмсыг нэрлэж, гадаад шинж, өнгө, хэлбэрийг мэдэхийг хүсч байсан бол сургуулийн өмнөх наснаас яагаад, ямар учраас, яагаад ингэдэг юм бэ гэсэн асуултаар солигдож буй нь юмсын учрыг олох гээд байгаа дотоод мөн чанар, зориулалтыг нь мэдэх гэсэн хүсэл, сонирхолтой холбоотой. Тэр хэрээр дүрслэн бодох, сэтгэхүй нь хөгжиж, үгийн нөөц нэмэгдэнэ. Иймд хүүхдийн тавьж буй асуултыг аль болох анхааралтай сонсож хариулт өгч байхыг зөвлөе.

-Бага насны хүүхэд томчуудыг дуурайх дуртай байдаг шүү дээ? 

-Энэ насны хүүхэд томчуудыг дуурайх дуртай. Таны хийж буй зүйлийг хүүхэд харж, сэтгэлдээ өөрөө хийж байдаг. Дараа чимээгүйхэн ажиглахад таны хийсэн үйлдлийг дуурайж байхыг та олон анзаарсан байх. Тэд хэн нэгний томдсон гутал, хувцас  өмсөх гэж дурлана. Ээжийнхээ толинд уруулаа будаж байхыг хараад дараа нь уруулын будгийг нь аваад будчихсан байдаг. Ажиглаад байхад сурагч, худалдан авагч, өвчтөний дүрийг сонгохоосоо илүүтэйд багш, худалдагч, эмч болохыг хамгийн түрүүнд хүсдэг. Энэ нь хүүхдийн том болохсон гэсэн далд мөрөөдөлтэй холбоотой. Нөгөө талаас, хүүхэд нялх байхаасаа л ойр орчмын амьдрал, хүмүүсийн зан төлөв, харилцаа, аливаад хандах хандлагыг тэр чигээр нь өөртөө  шингээж авдаг. Энэ нь хүүхдийн тархинд явагдах өвөрмөц үйл ажиллагаатай холбоотой. Үүнийг шингээгч оюун ухаан гэж шинжлэх ухаан тодорхойлж байна.

-Хүүхэд хэдэн наснаасаа биеэ дааж сурдаг юм бэ. Энэ талаар судалгаа хэр байдаг юм бол?

-Энэ насны хүүхэд бие даах чадвартай. Судлаачдын үзэж байгаагаар хүүхэд төрөлхөөс өгөгдсөн бие даах чадвартай, төрсөн цагаасаа эхлэн суралцдаг. Хэрэв насанд хүрэгчид тохирсон таатай орчинг бүрдүүлж, тохирсон ажил үйлийг хийлгэх нь хүүхдийн өөртөө итгэх зан чанар, оюун ухаан, хүмүүжилд чухал ач холбогдолтой. Монголчууд хүүхдийг багаас нь “Үүнийг аваад ир”, “Түүнийг тэнд тавиарай” гэж ойр зуурын ажил хийлгэдэг байсан. Энэ насны хүүхэд ч түүнийг нь биелүүлэх дуртай. Сайн байна, сайн хүүхэд шүү гэхэд их баярладаг. Монголчууд ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог, эрхийг сурахаар , бэрхийг сур хэмээн сургамжилж ирсэн. Энэ нь угтаа хүүхдийг багаас нь ямар нэгэн үйл ажиллагаанд бие даан оролцуулж, ахуй амьдралын практик үйлээр өөрөөр хэлбэл, хийнгээ сурах, сурангаа хийх замаар бие даасан байдлыг дэмжиж, хөгжүүлж ирсэн уламжлалтай.

Судлаачдын үзэж байгаагаар аав ээждээ хангалттай тэврүүлдэг, ихэнх цагийг аав ээжтэйгээ өнгөрүүлдэг хүүхдийн өвчлөх нь багасч, сэтгэлийн хөдөлгөөн нь тогтвортой эерэг, бусдад өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох чадвартай байдаг. Таны нэг удаагийн хүүхдээ тэврэх, энгэртээ наах, толгойг нь илэх үйлдэл нь хүүхдийг тайтгаруулаад зогсохгүй, хайрыг мэдрүүлж, тархины хөгжлийг дэмждэг байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн ой тогтоолт маш хурдацтай хөгждөг. Судалгаагаар таван настай хүүхдийн тогтоолт найман настай хүүхдээс илүү байсан байна. Энэ насны хүүхэд өөрт сонирхолтой санагдсан бүгдийг амархан тогтооно. Одоогийн шинэ зууны хүүхдийн гар утас, таблеттай харилцаж байгаагаас харахад хүүхэд өөрийн сонирхсон зүйлээ ямар хурдан олж харж, тогтоодог болохыг та ажигласан байх.

-Сүүлийн үеийн хүүхдийн хэл яриа их хурц болсон байна. Хүн зааж өгсөн юм шиг л ярьдаг болсон. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Хүүхэд ярьж сурахаасаа өмнө сонсож, ойлгож сурдаг. Хүүхэд эхийн хэвлийд байх үеэс л сонсголын мэдрэхүй нь хөгжиж гадаад орчны дуу авианд хариу үйлдэл үзүүлдэг. Төрсний дараа аажмаар ээж, ойр дотныхоо болон орчин тойрныхоо хүмүүсийн хэл яриаг ойлгож эхэлдэг. Энэ нь хүүхэд хэл яриа эзэмшихийн эхний шат бөгөөд бусад хүнтэй харилцахад чухал ач холбогдолтой байдаг.

Тархи судлаачдын болон хүүхдийн сэтгэл судлалын судалгаагаар хүүхдийн тархины хөгжлийн хамгийн эрчимтэй үеийг гурав хүртэлх нас гэж үздэг. Гэхдээ энэ нь хүүхдийн тархи гурван наснаас хойш хөгжихөө болино гэсэн үг биш. Гурван нас хүрэхэд үндсэндээ тархины арын хэсэг боловсорч гүйцдэг. Дөрвөн нас хүрэх үед духны хэсэг гэж нэрлэгдэх тархины тэр хэсэгт гаднаас мэдээллийг хүлээж авах, дүрс таних, санаж тогтоох, сэтгэх, ярих нарийн төвөгтэй үйл явц явагддаг. Танихгүй хүмүүсийн дэргэд нялх хүүхэд яагаад бишүүрхдэг, ээж аавыгаа бусдаас ялгаж таньж байгаа, гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсийг ялгаж таниад нэрлэдэг. Гар утасны нарийн үйлдлийг амархан тогтоодог, бодол санаагаа үгээр илэрхийлдэг нь тархины мэдрэлийн эсүүдийн холбоосын үр дүн юм. Иймд хүүхдийг бага, жаахан гэлтгүй оюун ухаан, сэтгэхүй, зохион бодохуй, хэл яриа хөгжиж буй энэ мэдрэмтгий үеийг насанд хүрэгчид ойлгож, анхаарч хэрэгтэй мэдлэг, төсөөөлөл,  дадал, хэвшлийг зааж сургаж, хөгжлийг нь дэмжиж байхыг зөвлөж байна. Тухайлбал, хүүхэд  өдөр тутамдаа гутал, оймс, цамц эсвэл байцаа, лууван, төмсийг хараад нэрлэж хэлдэг. Гэтэл тэдний хувьд хувцас, хүнсний ногоо гэж ерөнхий нэрээр нь хэлэхэд хэцүү байдаг. Энэ нь сургуулийн өмнөх насны хүүхдийн бодит үйлдлийн, харагдах сэтгэхүйтэй холбоотой. Хүүхэд үзсэн, харсан, барьсан, сонссон зүйлээ бодитоор дүрслэхийг илүүд үзнэ. Гэхдээ таван настай хүүхдийн хувьд ирэх жил сургуульд орох учраас юмсыг ерөнхий үгээр нэрлэх, үзсэн, харсан зүйлийхээ дүр төсөөлөлд тулгуурлан сэтгэх чадварыг бид сургуулийн өмнөх насанд нь суулгах учиртай. Энэ нь сургуульд амжилттай суралцах, сургуулийн сургалтад бэлтгэж байгаа нэг алхам юм.

-Зарим эцэг эх, эмээ өвөө хүүхдээ их зөрүүд гэдэг. Энэ юутай холбоотой вэ?

-Тийм ээ, заримдаа эцэг эхчүүд  манай хүүхэд үгэнд орохгүй юм, өөрийнхөөрөө зүтгээд суучихна гэдэг. Энэ нь цаанаа учиртай. Гурван наснаас эхлэн хүүхэд өөрийгөө бусдаас өөр, “өөрийн  би” гэдгээ ойлгож мэдэрсэнтэй уялдан өөрийнхөөрөө зүтгэх, том хүний үгийг сонсохгүй байх, үгэнд орохгүй, дуулгаваргүй зөрүүдлэх зан гаргадаг. Хүүхэд өөрийнхөө “би” гэдгийг мэдрээд “Би үүнийг хийж чадна” гээд өөрөө хийх гэж байсан юмыг нь өөр хүн өмнөөс нь хийхээр бухимдан зөрүүд зан гаргадаг тал бий. Тухайлбал, хүүхэд өөрөө хувцсаа өмсөх гээд польто, цамцныхаа ханцуйны учрыг олох гээд, өмдөө өмсөнө гээд нэг гуяндаа хоёр хөлөө хийдэг. Үүнийг нь хэсэг зуур хүлээхийн оронд “Чи чадахгүй байна” гээд шууд татаж аваад өмсгөдөг. Эмээдээ туслах гээд ногоо цэвэрлэх гэтэл “цаашаа цаашаа, чадахгүй“ гэх жишээ олныг дурдаж болно. Энэ бол буруу хандлага. Сургуулийн өмнөх насанд хүүхэд хувцсаа өмсөнө, хоолоо иднэ, тоглоомоо хурааж чадна, өөрт оногдсон ажлыг хийж чадна. Иймд хүүхдийн “Би” -г ойлгож, хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.20 ЛХАГВА № 14 (6491)

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

6 цаг 47 мин
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

Эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Алтны форум” арга хэмжээг Гол

8 цаг 1 мин
Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

8 цаг 6 мин
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгсөн ч хэрэгжихгүй байна

ЭЗБХ болон ТББХ-ны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж буй юм.

8 цаг 34 мин
Хотын дарга Х.Нямбаатар айлчлалын үеэр намын даргаа эвгүй байдалд оруулсан уу?

Хотын дарга Х.Нямбаатар айлчлалын үеэр намын даргаа эвгүй байдалд оруулсан уу?

10 цаг 24 мин
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

11 цаг 34 мин
Ө.Шижир: УИХ-ын даргын албан тушаалаа яагаад өгөхөөр шийдсэн бэ?

Ө.Шижир: УИХ-ын даргын албан тушаалаа яагаад өгөхөөр шийдсэн бэ?

11 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: Парламентын даргаар туршлагатай, тогтвортой байх хүнийг сонгоорой

Б.Пүрэвдорж: Парламентын даргаар туршлагатай, тогтвортой байх хүнийг сонгоорой

11 цаг 38 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөхийг дэмжлээ

Байнгын хороо: УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөхийг дэмжлээ

12 цаг 9 мин
Д.Пүрэв-Очир: Орон сууцны хүртээмж 15.3 хувиар нэмэгдсэн

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцав.

16 цаг 41 мин