Хөл хорио суларлаа, хариуцлагатай байя

2021-01-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Төр хөл хорионы дэглэмийг сулруулсан нь “Хүн бүр өөртөө найдаж хариуцлагаа нэмэгдүүл” гэсэн үүргийг иргэдэд өглөө. Нэг үгээр бол, хөл хориог сулруулсан нь аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийг дэмжих бодлого болохоос халдварыг хумьж эрсдлийг бууруулсан гэсэн үг биш юм. Орон нутагт халдварын тархалт буурснаас биш нийслэлд шинээр илэрч байгаа тохиолдол, голомтын гинжин хэлхээ тасраагүй. Өдөрт 10-20 шинэ тохиолдол бүртгэгдэж, хамгийн олон хүн үйлчлүүлдэг эрүүл мэндийн  байгууллага, нийтийн тээвэрт голомтлон тархаж байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Улсын хэмжээнд COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 1442 болсны дотор зөвхөн нийслэлд 616 нь бүртгэгдсэн. Халдвар илэрснээс хойш хоёр сарын хугацаанд нийслэлийн найман дүүрэг, зургаан аймагт бүртгэгдээд байгаа юм.

Үйлдвэрлэгч, худалдаачдын эдийн засгийн хүндрэлийг бодолцож УОК-оос өмнө нь ч гэсэн хатуу хөл хориог сулруулж зоогийн газар, зарим худалдаа үйлчилгээний салбарыг нээсэн. Гэтэл халдварын тархалт нэмэгдэж нэгдүгээр сарын 6-нээс эхлэн дахин чангатгаад байсан бол өчигдрөөс эхлэн дахин нэг зэрэглэлээр сулрууллаа. Засгийн газраас хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг, автотехникийн зах, ресторан, кафе, цайны газар, хувцас захиалга засвар, гэр ахуйн тавилга, засвар, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнүүдийн нээж байна. Тиймээс энэ удаа ч гэсэн хариуцлага алдаж дахин хатуу хөл хорионд орохгүйн тулд иргэд илүү хариуцлагатай, сэрэмжтэй байх цаг үе ирлээ. Энэ бол гэр бүл хайртай хүмүүсээ халдвар өвчнөөс сэргийлэхээс гадна иргэд орлоготойгоо үлдэх боломж юм. Үүний тулд халдвараас маш сайн хамгаалж, байгаа орчиндоо дасан зохицож амьдрах чадварыг нийгэм хүн бүрээс шаардаж байна. Монголчууд нэг үеийг бодоход маск зүүж сурлаа. Ямартаа ч гадуур явахад маскгүй хүнтэй тааралдахгүй. Харин дэлхий нийтээр халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэгдэж буй зай барих дэглэмийг хэвшил болгож чадахгүй байна. Тиймээс худалдаан үйлчилгээний салбараар үйлчлүүлэх зэргээр ямар ч тохиолдолд зай барих дэглэмийг заавал мөрдүүлэх шаардлага тулгарч байна. Тухайлбал, ажилтнууд хэт ойрхон байрладаг бол суудал алгасуулж ажлын байрыг зохион байгуулах буюу эсвэл зарим ширээ сандал, төхөөрөмжийг зайтай болгож хөдөлгөх. Энэ нь маск зүүсэн хоёр хүн хоёр метрийн зайнаас бие биедээ халдвар тараахгүй гэсэн үг юм. Ресторан, хоолны газарт ширээ алгасч суухаас гадна аль болох хоолоо савлуулах, хүргэлтийн үйлчилгээ сонгохыг зөвлөж буй. Халдварын тархалт нэмэгдэхээс гадна зарим улс оронд COVID-19 халдварын шинэ хувилбар бүртгэгдэж буй цаг үед маскаа зүүж, гараа ариутгаад, зай барих дэглэмийг тантай ойр байгаа хэн нэгнээс санаа зовохгүйгээр шаардаж, мөрдүүлж чадвал халдвараас бүрэн сэргийлэх хамгийн энгийн, хичээвэл хүн бүр хийж чадна. Нийтийн эрх ашиг нэг хүний хариуцлагаас шалтгаалж буйг ухамсарлаж, өвчнөөс айх биш сэрэмжтэй, хариуцлагатай хандах л чухал байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.12 МЯГМАР № 8 (6485)

 

О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

31 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

13 цаг 57 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

15 цаг 19 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

15 цаг 20 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22