
Б.ОД
Баянгол дүүргийн V, VI хороонд COVID-19 халдвар голомтлон гарсантай холбогдуулан энэ сарын 08-10-нд тус хорооны 20176 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өнөөдөр 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон Цагдаа, Тагнуул, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан юм. Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй COVID-19 халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг өнөөдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.
Эх сурвалж:www.polit.mn