Т.Мөнхсайхан:Бид COVID-19-тэй амьдралын шинэ хэв маягт дасан зохицох ёстой

2021-01-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хөл хорионы дэглэм  өнөөдрөөс суларч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн нөхцөл байдлын талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэж байна.

“Баянгол дүүргийн 20 мянган иргэнийг шинжилгээнд хамрууллаа”

-Улаанбаатар хотод 603 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн том голомт гарсныг хяналтандаа авсан учраас өнөөдрөөс эхлэн хөл хорионы дэглэм суларч байна. Хамгийн эхний голомт болох Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Улаанбаатарт бүртгэгдсэн нийт тохиолдлын 54 хувь буюу 324 батлагдсан тохиолдол илэрсэн. Хоёрдугаарт, энэ сарын 5-нд Ачтан эмнэлэгтэй холбоотой голомт гарсан.   Тус голомттой холбогдуулан Баянгол дүүргийн V, VI хорооны 20 мянган иргэнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд шинжилгээнд хамрууллаа. Нэгдүгээр сарын 10-ны байдлаар 14 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахад зургаан тохиолдол илэрлээ. Гуравдугаарт, Тэнүүн-Огоо автобус баазтай холбоотой голомт гарсан. Тус голомтоос батлагдсан тохиолдол таваас доош илэрч байгаа учраас бид бүхэн үүнийг хязгаарлаж хяналтдаа авсан гэж ойлгож болно.  Дөрөвдүгээрт, Мөнххада компанитай холбоотой голомт. Тус голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо багассан. Сүүлийн гурван халдварын голомт нь шинэ жилийн үеэр арга хэмжээ зохион байгуулсантай холбоотой гарсан учраас хатуу хөл хорионы дэглэмийг  энэ сарын 10-г дуустал тогтоосон. Өнгөрсөн хугацаанд бид зорилтот бүлэг, голомт гарсан дүүрэг, хороо, эрсдэлтэй бүлгүүдийг шинжилгээнд хамруулан тогтмол тандалт хийж ажиллалаа.

Хөл хорионы дэглэмийн  хугацаа таван үзүүлэлтээс шалтгаална

-Цаашид бид COVID-19-тэй амьдралын шинэ хэв маягт дасан зохицох ёстой гэж харж байгаа. Тиймээс ард иргэд цаашид хөл хорионы дэглэм, авч хэрэгжүүлэх арга хэмжээ ямар үзүүлэлтээс шалтгаалах ёстой вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Үүнд дараах таван үзүүлэлтийг харгалзан үзнэ.

1. Өдөрт илэрч буй тохиолдлын тоо. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой өдөрт илрэх тохиолдлын тоо 50 хүрч байсан бол өнөөдөр шинэ илрэх тохиолдлын тоо 20 болж буурсан.

2. Шинээр бүртгэгдсэн голомтын тоо. Өдөрт бүртгэгдэж буй шинэ голомтын тоо цаашид авч хэрэгжүүлэх ажилд чухал нөлөөтэй.

3.Халдварын түвшин буюу дайралтын хүч (AR). Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос халдварын тохиолдол гарч байхад халдварлуулах магадлал 14 хувь хүрч байсан. Энэ үзүүлэлт өнөөдөр 1.1 хувь болтлоо буурсан.

4.10 мянган хүн амд ногдох халдвартай хүний тоо.

5.Лабораторийн шинжилгээний эерэг хувь. Өнөөдрийн хувьд манай улсын хувь 0.042 байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид эдгээр үзүүлэлтийг харж, эрсдэлийн үнэлгээг хийн салбар дундын зөвлөгөөнөөр цаашид авах арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай нь уялдуулж авч хэрэгжүүлж ирсэн.

Монгол Улсад COVID-19-ийн эсрэг вакцин орж ирэх нөхцөл бүрдлээ

-Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакцинд 24 сая хүнийг хамруулаад байна. ДЭМБ-аас  өнгөрсөн сарын 31-нд Pfizer вакциныг бүртгэсэн. Монгол Улсын хувьд хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр байхгүй. Иймд манай улсын хувьд коронавирусын вакцин бүртгэх журмыг боловсруулж, энэ долоо хоногт баталлаа. Үүний дагуу  Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдөр бүртгээд байна. Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнуудыг дархлаажуулна. Вакцин орж ирэх нөхцөл нь бүрдлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

14 цаг 23 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

14 цаг 23 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

14 цаг 23 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин