
С.САРУУЛ
Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлснээр маргааш /2021.01.11/ буюу даваа гаригаас тээврийн хэрэгсэлд олгосон QR код үйлчлэхгүй. Харин дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох юм. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөн энгийн горимд шилжсэн ч нэг автомашин долоо хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцохгүй журмаа мөрдөнө. Мөн нийтийн тээвэр хэвийн горимоор иргэдэд үйлчилж эхлэх юм. Нийслэлд ойролцоогоор 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүний 10 хувь нь буюу 50 мянга орчим автомашинд QR код олгосноор замын хөдөлгөөний ачаалал 90 орчим хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцсоноор замын хөдөлгөөний ачаалал 70 орчим хувиар нэмэгдэх тооцоололтой байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn