
Б.ОД
Ачааны машиндаа зургаан нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд нэвтэрсэн Монгол Улсын иргэн “Ж”-ын ачааны машины бараанд гаалийн хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар зургаан нэр төрлийн нийт 69 хайрцаг бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлгүй иргэн болон байгууллага импортлохыг хориглодог юм.
Эх сурвалж:www.polit.mn