О.Чимэдсүрэн: Нийт орны нөөцийнхөө 9.5 хувийг ашиглаж байна

2021-01-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Эрүүл мэндийн сайдын Зөвлөх, Анагаах Ухааны Доктор, Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Чимэдсүрэн Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 


Тэрээ мэдээлэлдээ: Өнөөдрийн 17 цагийн байдлаар Монгол Улсад 1362 дотоодын халдвар илэрснээс 889 нь эдгэрч, ХӨСҮТ-д 232, Цэргийн төв эмнэлэг 210, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13, ЭНЭҮТ-II-т 7 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт Ковид-19 халдварын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зориулж бэлдсэн орны нөөцийн 9.5 хувийг одоо ашиглаж байгаа учраас орны нөөц хангалттай гэв.

ДЭМБ-аас 28 хоног халдварын голомтоос халдвар гараагүй тохиолдолд идэвхжил нь зогслоо гэж үздэг. Өнөөдрийн байдлаар идэвхжиж байгаа голомт нь Сүхбаатар аймгийн Сэлэнгэ сум байна. Тус суманд сүүлийн 16 хоног өвчлөл гараагүй явж байна. Сэлэнгэд хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнтэй байна гэж үзэж байна. Сэлэнгэ сумын хувьд эхний ээлжид халдвар нэг хүнээс найман хүнд халдварладаг байсан бол ЭМЯ, АОК-оос хариу арга хэмжээ шуурхай авсны үндсэн дээр халдварлуулах индекс буурч голомт намжмал байдалтай байна. 

ЭМЯ-аас ард, иргэддээ авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын дэглэмийг мөрдсөнөөр хэрхэн үр дүн гарсан талаар товч танилцуулъя.

Тухайлбал, амьсгалын замын өвчин жил болгон өвчлөл өндөр байдаг. Тус өвчлөл 10 мянган хүн ам тутамд 2018 онд 60.4 хувьтай, 2019 онд 66.2 хувьтай байсан бол бид амны хаалт зүүж, гараа ариутган, хүн хоорондын зай барьснаар 12.5 хувь болтол бууруулж чадсан юм.

 Нөгөөтэйгүүр Засгийн газар, ЭМЯ-аас ковидтой зэрэгцэн томуу, томуу төст өвчин идэвхжихээс урьдчилан сэргийлэн 2020 онд томуугийн вакцинд 600 мянга орчим зорилтот бүлгийн иргэдээ хамруулсан нь ихээхэн үр дүнгээ өгсөн юм.

Монгол Улс өнөөдрийн байдлаар хүн амынхаа 20 хувийг буюу 600 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдөр нийслэлийн хэмжээнд 15191 иргэнийг PCR шинжилгээнд хамруулаад байна.

Үүнээс Баянзүрх дүүрэгт 3832, Сонгинохайрхан дүүрэгт 2832, Сүхбаатар дүүрэгт 2331, Баянгол дүүрэгт 2219, Хан-Уул дүүрэгт 2204 гэх мэт шинжилгээ хийлээ. 


“Олон улсад шинжилгээнд хамруулах 4 төрлийн бодлого хэрэгжиж байна”


Дэлхийн улс орнууд Ковид-19 халдварын шинжилгээн дээр дараах 4 бодлогыг барьж байна. Нэгдүгээрт, шинжилгээний бодлогогүй, хоёрдугаарт шинж тэмдэгтэй болон зорилтот бүлгийг шинжлэх, шинж тэмдэгтэй хүн бүрийг хамруулах, дөрөвдүгээрт олон нийтэд нээлттэй буюу сайн дурын гэсэн бодлогуудыг улс орнууд өөр өөрийн онцлог, туршлага дээр үндэслэн хэрэгжүүлж байна. 

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2 цаг 55 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин