Цахилгааны төлбөрийн бичилтийг иргэд ойлгохгүй байна уу, эсвэл...

2021-01-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Фото: Л.БАТДОРЖ

Б.НАМУУНТАМИР

 

Засгийн газраас цар тахлын үед ард иргэдийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргаад удаагүй байгаа билээ. Уг шийдвэр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

Харин айл өрхүүдийн цахилгааны төлбөр өмнөх сараас өндөр, төрөөс хариуцаж байгаа мөнгөн дүн маш бага байгаа баримтууд олон нийтийн сүлжээгээр гарч эхлээд байна. Тухайлбал, хэрэглээний төлбөрөөс Засгийн газар 500 орчим төгрөг хариуцаж байгаа нэг бус тохиолдол байгаа бол хэрэглээ өмнөх сарынхтай ижилхэн байхад хоёр дахин өндөр мөнгөн дүн гарч, Засгийн газрын хариуцах дүнгээс ч илүү хэмжээгээр төлөх болсон баримтууд байв.

Энэ асуудлаар  Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар өгчээ. Тэрээр “2020 оны арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм. Тийм учраас 2020 оны арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрт арваннэгдүгээр сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайлбал, Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой.

Жич, хэдийгээр бүх хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулъя. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсэе” гэжээ.

 

“Иргэдийн цахилгааны төлбөр 3-10 дахин нэмэгджээ”

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг нэгэн өрхийн цахилгааны төлбөр өнгөрсөн сард хэт өндөр гарчээ. Уг айл цахилгаан дөрвөн тень ажиллуулж, өвөлдөө сард дунджаар 300 мянган төгрөг төлдөг байсан бол энэ сард 800 мянган төгрөг гарч огцом нэмэгджээ. Иймд ШӨХТГ-т гомдол гаргасан дагууд шалгалтын хэсэг ажилласан байна.  Уг өрхийн хувьд сүүлийн саруудын цахилгааны төлбөрөө хавсаргаж өгснийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга н.Цэрэндулам, УБЦТС ТӨХК-ийн маркетингийн албаны дарга Б.Мөнх-Эрдэнэ нарын шалгалтын хэсэг газар дээр нь шалгажээ. Ингэхэд бичилт нь тоолууртайгаа мөргөж байсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.  Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор зарим өрхүүдийн цахилгааны төлбөр өндөр гарч байгаа гэсэн гомдол мэр сэр байгаа гэдгийг ч хэлсэн юм.

Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн Л.Энхсайхан “Манайх нам даралтын зуухтай. Өдөртөө цахилгаанаар биш, нам даралтаар халаадаг. Харин шөнөдөө шөнийн хөнгөлөлт эдэлдэг учраас цахилгаанаар халаадаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын төлбөр 36 мянга гарч, талыг нь шөнийн хөнгөлөлтөөр төлж, 19 мянган төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл ирсэн. Гэтэл арванхоёрдугаар сарын 31-нд цахилгааны төлбөр өмнөх төлбөрөөс 10 дахин их буюу 443 мянган төгрөг гарлаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард манайх цахилгаанаар халааж байсан. Гэтэл цахилгаан тэглэсэн гэх сардаа ийм өндөр төлбөр гарчихлаа. Ирсэн нэхэмжлэл дээр “Засгийн газраас төлсөн төлбөр 51862 төгрөг” гэсэн байна лээ. Мөн шөнийн хөнгөлөлт гэж 109461 хасагдсан байгаа юм. Ингээд манайд төлбөл зохих төлбөр 282007 төгрөг. Гэтэл хаанаас ч юм 16 мянган төгрөг нэмэгдээд 298 мянган төгрөг төлөхөөр болчихоод сууж байна. Уг нь манайх төлбөрийн үлдэгдэлгүй, арваннэгдүгээр сард гарсан төлбөрөө төлчихсөн байсан” гэсэн юм.

 

“Хэрэглэгчид цахилгааны бичилттэй холбоотой асуудлыг төдийлэн ойлгохгүй байна”

 

Харин энэ асуудалтай холбоотойгоор УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Манай хэрэглэгчид цахилгааны бичилттэй холбоотой асуудлыг төдийлэн ойлгохгүй байх шиг байна. Энэ талаар бид мэдээлэл өгөх арга хэмжээ авч байна. Гомдлын дагуу мэдээлэл өгөхөөр тодорхой ойлголттой болж эхэлсэн. Бид соён гэгээрүүлэх, мэдээлэл өгөх ажлаа цаашид үргэлжлүүлнэ. Засгийн газрын тогтоол гарснаас хойш иргэд тогны хэрэглээ үнэгүй болж байгаа юм байна гэж ойлгоод задгай хэрэглээнд шилжсэн. Гэхдээ журмаар зохицуулахаар болж, иргэд цахилгаанаа хамаагүй хэрэглэж болохгүй гэдгийг ойлгосон. Бичилттэй холбоотой гол маргаан нь зургаан циклд хуваагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын хэрэглээ арванхоёрдугаар сард орсон байгаа юм. Энэ маргааныг бид ойлгомжтой тайлбарлах ажлыг зохион байгуулж байна. Цаашид хэрэглэгчид ойлгомжтой байх үүднээс билл өгөхөөр боллоо. Үүнд аль нь одоогийн хэрэглээ вэ, аль нь хөнгөлөлтөд орох вэ гэдэг тодорхой мэдээллийг багтаасан байна. Мөн иргэд өмнөх оны хэрэглээгээ мартчихсан учраас урьдчилсан байдлаар хэрэглэгчид мессеж илгээх ажлыг зохион  байгуулахаар болсон” гэв. Ямартаа ч арванхоёрдугаар сард ийм байж болох. Энэ сараас эхлэн Засгийн газар, иргэдийн хоорондын энэ үйл ойлголцол тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.7 ПҮРЭВ № 4 (6481)

 

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

9 цаг 5 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

9 цаг 9 мин
Тагнуулын ажилтан асан Жон Кеннедигийн амийг хөнөөх оролдлогын талаар бас нэгэн “нууц”-ыг дэлгэв

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедигийн амь насанд халдсан нь ХХ зууны хамгийн олны анхаарлыг татсан үйл явдлуудын нэг төдийгүй хамгийн нууцлагдмал үйл явдлуудын

12 цаг 0 мин
Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Уржигдар 18 цаг 38 мин
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

Уржигдар 18 цаг 29 мин
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

Уржигдар 06 цаг 00 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

2025-05-01
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

2025-05-01
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

2025-05-01