Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д суудалтай Үндэсний эвсэлд Засгийн газарт хамтран ажиллах санал тавьсан ч татгалзсан шийдвэр гаргасан.  Энэ талаараа Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр  мэдээлэл өглөө.  Тэрээр  "Мэдээж олон талын шалтгаан, асуудлууд бий. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар УИХ-д суудалтай Үндэсний эвслийн хамт олонтой Засгийн газрыг хамтран байгуулъя гэдэг албан бичиг ирүүлсэн, үүний дагуу уулзалт болсон. Нэгдүгээрт, шинэ Ерөнхий сайд улс оронд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд зөв оновчтой гарц шийдэл эрэлхийлж,  ажиллая гэж сэтгэл шулуудсан нь таалагдсан.  Эдийн засаг,  нийгмийн хүрээнд хэд, хэдэн асуудал хөндсөн, илэрхийлсэн байр суурь нь зөв оновчтой гарц шийдлийг гаргасан байсан. Товчхондоо энэ хүн Ерөнхий сайдаар ажиллаж чадах юм байна гэсэн сэтгэл төрсөн. Гэсэн хэдий ч хамтарч ажиллах саналаас татгалзахад хэд хэдэн шалтгаан бий. Шадар сайдын хэмжээнд хамтарч ажиллая гэж санал тавьсан. Миний мэддэг, хийж чадах, гараас бодитой ажлын үр дүн гарах тодорхой хэдэн чиглэл байдаг.  Хараахан энэнтэй чиг үүргийн хувьд нийцээгүй. Би ямар ч тохиолдолд  нэг сайдын сэтэр авахын тулд сайд л болж байвал юу ч хийсэн яах вэ гэж гүйж явдаг хямдхан улстөрч биш гэдгээ хэлчих нь зүйтэй байх. Ажил үүргийн хүрээнд тодорхой асуудал хариуцлаа гэхэд үр дүн гарах ёстой. Хоёрдугаарт, Г.Занданшатар Ерөнхий сайд маань УИХ-ын гишүүн биш, улс төрийн эрх мэдэл байхгүй. Зүйрлэж хэлэх юм бол улс төрийн эрх мэдэл байхгүй Ж.Эрдэнэбатын кабиентад би ажиллаж байсан. Үнэнийг хэлэхэд, Засгийн газрын тэргүүнд улс төрийн эрх мэдэл байхгүй байгаа нь ажил урагшлуулахад маш хүндрэлтэй байдаг.  Монголд өнөөдөр улс төр төдийлөн хөгжиж,  ёс зүйн хэм хэмжээ, сахилга бат, үүрэг хариуцлагын хувьд бусад хөгжилтэй улс орны улстөрчидтэй харьцуулахад хол хоцрогдолтой явж байгаа.  Ерөнхий сайд Г.Зандашатарт улс төрийн эрх мэдэл одоогоор алга. Засгийн газрын бүрэлдэхүүн бол надад байгаа мэдрэмжээр өөрийнх нь хүсэн хүлээсэн кабинет биш, өөрөөс нь та бүхэн асуугаарай.  Эрх мэдэлгүйн зовлон тэр л дээ. Янз бүрийн бүлэглэлийн шахаас, МАН -ын Удирдах зөвлөлийн бодлого гэх мэтчлэн Засгийн газрын тодорхой нэр бүхий гишүүд яах аргагүй тиймэрхүү байдлаар томилогдлоо. Тэр нь надад таалагдаагүй" гэлээ 

Эх сурвалж:www.polit.mn 

заавал таалагдах албагүй
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 28 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29