Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.Бямбадулам

“Иргэн та хүч залуусын нэгдэл" ТББ-аас Ерөнхий сайд Г.Занданшатарт  Монгол Улсын Үндсэн хууль биелүүлэх  тухай шаардлага хүргүүлж,  “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр /06.19/ мэдээлэл хийлээ. “Иргэн та хүч залуусын ТББ”-ын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат  “Манай байгууллага нь Үндсэн Хууль, парламентын боловсрол, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний шаардлага нь Ерөнхий сайд Г.Занданшатар танаа “Хууль биелүүлж ажиллах тухай, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн бүр “D-Parlament” цахим системээр дамжуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асуудаг хуультай. “Монгол Улсын Үндсэн Хууль”-ийн гуравдугаар зүйлд зааснаар Монгол Улсын бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн энэхүү үйл хэргийг шууд болон өөрийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан эдэлнэ. Манай улс байнгын үйл ажиллагаа парламенттай нэг танхим бүхий ардчиллыг хуулиар баталгаажуулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн  үндсийг 1992 оны шинэ ардчилсан хуулиар баталсан. Ард түмнээс сонгогдсон төлөөллийн дээд байгууллага болох парламент хянан шалгах үүргээ хэрэгжүүлэх нэг хэлбэр нь “Улсын Их Хурлын Дэг”-ийн тухай хуулийн 112-р зүйлийн 112-ийн нэгт заасан “Хууль тогтоомж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүү төлөв байдал болон цаг үеийн тулгамдсан асуудлаар Монгол Улсын Ерөнхий Сайдын мэдээллийг сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх буюу Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн гишүүд болон Монгол Улсын Иргэний асуултад хариулдаг байх” хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Энэхүү асуултад Монгол Улсын Ерөнхий Сайд өөрийн биеэр мэдээлэл хийнэ. Иргэдийн асуултад Ерөнхий Сайд тухайн хуульд заасан хугацаанд хариулт өгч амжаагүй бол гурав хоногийн дотор цаасаар хариулт өгч Их Хурлын Тамгын Газар холбогдох цахим системдээ Монгол Улсын Ерөнхий Сайдын  хариултыг тавина гэж хуульчлагдсан. Монгол Улсын Ерөнхий Сайд нь засгийн газрыг удирдаж төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд  Үндсэн Хуулийн 38-р зүйлийн нэгт зааснаар Засгийн Газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага байна. Ерөнхий Сайд нь Улсын Их Хурлаас томилогдож түүний шууд хяналтад үйл ажиллагаагаа явуулах нь парламент ёсны гол илэрхийлэл болно. Парламентын ардчилал нь ил тод, нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөс тодорхойлогдох бол парламент ёс нь Ерөнхий Сайдыг хянаж, хариуцлага тавих нь чухал юм. Тиймээс Монгол Улсын Үндсэн Хуулийн 41-р зүйлд зааснаар Ерөнхий Сайд засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, Засгийн Газрын үйл ажиллагаа, Улсын Их Хуралд тайлагнах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв, гүйцэтгэл болон хуулийн биелэлтэд хяналт тавин хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурал, Ерөнхий Сайд, гишүүд болон иргэдийн асуултад хариулдаг болоод гурван жил болж байна. Түүнчлэн парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий Сайд Улсын Их Хуралд худал мэдээлэл өгөхгүй байх, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээдэг байх, үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Ерөнхий сайд иргэд, цөөнхийн бүлэг, түүний төлөөлөл тэгш, ил тод, нээлттэй мэтгэлцээнийг өрнүүлэх, хууль тогтоож Монгол Улсын Их Хурлыг мэдээллээр хангаж, Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангаж, хууль дээдлэх зарчмыг Засгийн Газрын үйл ажиллагаанд баталгаажуулж, олон нийтийн засгийн газарт итгэх итгэлийг сэргээх түүхэн цаг үе ирж байна. Иймд Монгол Улсын Ерөнхий Сайд таныг хуулиа дээдэлж, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаар ажиллаж, иргэдийнхээ үгийг байнга сонсож, ил тод нээлттэй, хууль биелүүлж ажиллах тухай шаардлагыг хүргүүлж байна” гэлээ.  Мөн Засгийн газрын үйл ажиллагаа, Улсын Их Хуралд тайлагнах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв, гүйцэтгэл болон хуулийн биелэлтэд хяналт тавин хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурал, Ерөнхий Сайд, гишүүд болон иргэдийн асуултад хариулдаг болоод гурван жил болж байна. Түүнчлэн парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий Сайд Улсын Их Хуралд худал мэдээлэл өгөхгүй байх, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээдэг байх, үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Ерөнхий сайд иргэд, цөөнхийн бүлэг, түүний төлөөлөл тэгш, ил тод, нээлттэй мэтгэлцээнийг өрнүүлэх, хууль тогтоож Монгол Улсын Их Хурлыг мэдээллээр хангаж, Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангаж, хууль дээдлэх зарчмыг Засгийн Газрын үйл ажиллагаанд баталгаажуулж, олон нийтийн засгийн газарт итгэх итгэлийг сэргээх түүхэн цаг үе ирж байна. Иймд Монгол Улсын Ерөнхий Сайд таныг хуулиа дээдэлж, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаар ажиллаж, иргэдийнхээ үгийг байнга сонсож, ил тод нээлттэй, хууль биелүүлж ажиллах тухай шаардлагыг хүргүүлж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

MARA
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.
Zarimdaa ch lalar yum aa
Байгаль орчны салбар ярьж бүлтэрч байж энэ дарга нар олон улсад нэр нүүр олдог хирнээ яагаад дандаа дагаварын дагавараас ч дор үздэг юм бэ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 44 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29