Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

2025-06-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон. Тэгвэл шинээр бүрдсэн Засгийн газар өчигдөр 12:00 цагт анхны хуралдаанаа хийж, 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцжээ. Нүүрсний үнийг 105 ам.доллароор тооцсон ч 50 хувь унаад байгаа. Тиймээс энэ оны төсвийг 2.3 их наядаар танана гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн.  Түүнчлэн Засгийн газрын анхны хуралдаанаар 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар, Засгийн газрын хуралдааны журмын талаар хэлэлцсэн байна. 

 

Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын есөн хувийг цомхотгоно

 

Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.  Тэрээр “2025 оны төсвийн жил дундаа орж байна. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1 болон 13.1.2 заалтуудад 2023 онд өөрчлөлт оруулж, 2025 оноос хэрэгжиж эхлэх тухай заасан байсан. Энэ заалтад тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаанууд бүрэн дууссан, тендер нь зарлагдаж, худалдан авах ажиллагаагаа хийгээд гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно гэдэг хатуу заалттай. Энэ хуулийн заалт энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа.

Төсөв Засгийн газар, УИХ дээр хэлэлцэгдэж, батлагдахад хөрөнгө оруулалтын төслүүд дээр нэлээд өөрчлөлт ордог. Ингээд бэлтгэл ажил муутай, худалдан авах ажиллагааны шаардлага хангаагүй төслүүд, шаардлагыг хангасан ч зохион байгуулах ажлыг хийх нь маш том хариуцлагын асуудал байдаг. Тэгэхээр худалдан авах ажиллагааг эхний хагас жилийн дотор гэрээгээ хийгээгүй бол бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэдэг бодит байдал дээр боломжгүй байдаг. Тийм учраас төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хариуцлагажуулах, төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан хөрөнгө оруулалтын ажлыг баталж байх  зарчмыг хатуу баримтлах үүднээс маш сайн хөшүүрэг болно.

Ингээд тавдугаар сарын 31-нээр төсвийн ерөнхийлөн захирагч нараас мэдээлэл авахад, нийтдээ 535 тэрбум төгрөгийн гэрээг хийгээгүй байсан. Тэгэхээр энэ бүгд төрийн хэмнэлт болж байна гэсэн үг. Тэгэхээр төсвийн орлого дутсанаас болж үүсч болзошгүй алдагдал 2.3 их наяд төгрөгийн 535 тэрбум төгрөг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу бий болно гэсэн үг. Цаашлаад төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийх шаардлага үүснэ.

Төсөвт тодотгол хийх талаар Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийнхөө бодлогыг танилцуулахдаа УИХ-д танилцуулсан байгаа. Төр өөрөөсөө эхэлж, урсгал зардал, хөрөнгө оруулалтаа илүү оновчтой, төрийн бүтцийг чадамжтай байдлаар цомхотгох зорилгоор төсвийн тодотгол, бүтцийн өөрчлөлтийг хийхээр болж байна.

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна. Ийм үндэслэлээр төсвийн тодотгол хийхээр болж байна. Өөрөөр хэлбэл, Төсвийн суурь хуулийн 34 дүгээр зүйлийн 4 заалт бий. Энд төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд зохицуулалт хийх шаардлага үүсвэл төсвийн тодотгол хийнэ гэсэн. Ийм хуулийн үндэслэлээр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас төсвийн тодотгол хийнэ. Үүнийг дагуулаад хэмнэлтийн тодотголыг өргөн барихаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Тэгэхээр нийт 2.3 их наяд төгрөгийн алдагдлаас 535 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтаас хасагдаж, 1.8 тэрбум төгрөг нь урсгал зардлаас хасагдана. Үүн дотор Үндэсний хороод болон нэлээд хэдэн яамдын харьяа агентлаг, бүтцийг татан буулгаж, нэгтгэнэ. Төрийн албан хаагчдын тоог цөөлөх асуудал УИХ дээр аль хэдийнээ яригдсан. Ирэх жилүүдэд есөн хувиар бууруулна гэсэн. Уг цомхотголд багш, эмч нар хамаарахгүй. Энэ процесс энэ удаагийн төсвийн тодотголоор эхэлнэ. Нийт 14.400 төрийн албан хаагчдын есөн хувийг цомхотгохоор УИХ дээр батлуулсан” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (7611)

 

Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

5 цаг 38 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

5 цаг 38 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

5 цаг 38 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

5 цаг 38 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

18 цаг 37 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

20 цаг 42 мин
Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

23 цаг 30 мин
Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Өчигдөр 10 цаг 48 мин
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?

Сүүлийн үед “...Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон” гэх дүгнэлт хаа сайгүй яригддаг

Өчигдөр 06 цаг 00 мин