“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

2025-06-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зургаан залуу заан байв. Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумьяабазар, Б.Ганбат, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нарын ид үе байсан даа. Тэдний зодоглоогүй наадам бөхийн хорхойтнуудын хувьд давсгүй хоол шиг, нэг нь барилдаагүй бол “...Яав, ийв” гэж бөхийн хорхойтнууд нэхдэг байв шүү. Тэдний хоёр нь Дархан аварга, нэг нь Улсын аварга, бас нэг нь Улсын арслан, хоёр нь Улсын гарьд цолонд хүрсэн билээ.

Наадам болгоноор дурсагддаг Монгол бөхийн агуу түүхийг тэд яахын аргагүй бүтээсэн.

Тэгвэл, сүүлийн үед улс төрийн хүрээнд “...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан” гэж ярих болсон байна. Чих тавьж сонирхлоо. Тэгэх нээ, улстөрчид, ялангуяа АН-ынхан “...Хэн ардчиллыг хамгаалж, дарангуйллаас салгаж чадах вэ” хэмээх утга агуулга бүхий санал, хэлэлцүүлгийг өөр хоорондоо албан бусаар өрнүүлэх болжээ. Тэр хүрээнд АН-ын зарим улстөрчид дээрх зорилгын төлөө цаашид үйл ажиллагаагаа чиглүүлэхээ илэрхийлэх болсон байна. Тиймээс, нэр бүхий зарим улстөрчийг “...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан” гэх болжээ. Тэрхүү “зургаан заан” нь УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дарга асан З.Энхболд нарыг хэлж байгаа юм байна.

Ташрамд, ардчиллын хэд хэдэн хэлбэр байдаг. Ардчилал бол “…Иргэд зохих хөтөлбөрийг биелүүлэх үүрэг бүхий албан тушаалтныг сонгож түүгээр дамжуулан засаглалыг хэрэгжүүлдэг төлөөллийн ардчилал”, “…Дарангуйлалийн зарлиг бүхий хааны удирдлагаас өөрөөр Засгийн газраа томилдог парламентын ардчилал”, “… сонгогдсон төлөөлөгчид нь шийдвэр гаргах эрх мэдлийг эдлэн хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахыг тодотгож, цөөнхийн эрхийн эсрэг олонхын хүсэл зоригийг хязгаарласан үндсэн хуультай, хууль ёсыг эрхэмлэсэн чөлөөт ардчилал”, “…Иргэд сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтнаар дамжуулалгүй нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд өөрсдөө биеэр оролцдог шууд ардчилал”, “…Зөвлөлтийн ардчилалаар туршигдсан нийгмийн ардчилал, ардчилсан социализм болон пролетарийн дарангуйлал буюу социалист ардчилал”, “…ердийн засаглалыг эсэргүүцдэг улс төрийн философи болон шууд ардчиллын нэг хэлбэр болох анархист ардчилал”, “…Америкийн индиануудын бүлгүүдийн нэг болох Ироквой нийгмийн хэрэглэж байсан Сонгууль явуулахгүйгээр олон хүмүүсийн дундаас хэн нэгнийг санаандгүйгээр сонгох буюу ироквойн ардчилал”, “…Шийдвэр гаргагчдыг санамсаргүй байдлаар сугалан сонгодог сугалаат ардчилал”, “…Зөвхөн сонгуульд ялснаар бус ихэнх хүмүүс үүнд зөвшөөрсний дараа л хүчинтэй болдог зөвшилцлийн ардчилал” гэсэн хэлбэрүүдтэй. Мөн Жон Стуарт Милл “…Ардчилал бол хэлэлцээрээр явагддаг засаглал”, Жорж Бернард Шоу “…Ардчилал бол хүмүүсийг зохих хэмжээнээс нь илүүгүй байдлаар захирах явдлыг баталгаажуулдаг систем”, Абрагам Линкольн “…Ардчилал бол ард түмний засаглал, иргэдээр хянуулж, олонхын төлөө оршдог” гэсэн нь бий. Харин манай улсын ардчиллын төлөөх нам, улс төрийн хүчнүүд, тэр дундаа АН-ынхан ардчиллын эдгээр хэлбэрүүдийн альд нь элэгтэй вэ. Аль хэлбэр нь төгс тогтож байж Монголын ардчилал аврагдах вэ. Улс төрийн хүрээнд, АН-ынхандаа “…Ардчиллын төлөө дуугарах зургаан заан” гэж хэлэгдээд байгаа хүмүүс ардчиллыг хэрхэн, яаж хамгаалах вэ. Эх сурвалжууд “…Тэд удахгүй үг хэлж, үйлдэл хийнэ” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (7611)

 

Хаа байна тэр яриад бгаа ардчлал чинь. Амь тавьчихсан шүүдээ. Ёстой нөгөө утопи юм яриад бадайраад байхаа боль
1 арслан
Эд гайгүй шүүь урваж шарваж, эсвэл хэт намчирхаж байж буруутчихгүй л бол
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Уржигдар 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Уржигдар 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Уржигдар 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Уржигдар 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Уржигдар 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

2026-08-27
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

2026-08-27
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

2026-08-27