“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

2025-06-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн хугацаанд яригдсан утааны асуудал жил бүрийн дулааны улиралд мартагдаж харин хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд л гарц, шийдэл, ярьсаар олон жил өнгөрсөн байна. Тэгвэл дулаалгаар утааг шийдэх санаачилга бүхий “Дулаанбаатар” аяныг эхлүүлж буй талаар тус төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.

 УИХ-ын даргын  85 дугаар захирамжаар байгуулагдсан  “Ногоон санхүүгийн тогтолцоог байгуулах” ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахалж ажилласан юм.  Ийнхүү УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр ногоон санхүүжилтийн тогтолцоо боловсронгуй болж  цаашид гэр, байшингаа дулаалах санхүүгийн хөшүүрэг, хууль эрх зүйн орчныг зөв болгох ажлуудын суурь тавигдаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Дулаанбаатар” аян 2028 хүртэл үргэлжилнэ. Дулаан цаг ирсэн гээд  бид утаагүй мартаж болохгүй. Өвлөөс урьтаж дулаалгын ажлаа  эрчимжүүлэх ёстой.  Агаарын бохирдлыг дулаалгаар шийдэх боломжтой.  Өнөөдрийг хүртэл түлш буюу шатдаг материал дээр татаас олгож төрийн бодлогоор дэмжиж ирсэн бол үүнээс цааш  төрийн бодлого дулаалга буюу хэмнэлтийг дэмжих  бодлого руу чиглэхээр том өөрчлөлтийг  хийж байгаа гэдгээрээ онцлог” гэлээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Дулаанбаатар” аяныг дэмжиж оролцож байгаа. Яагаад гэхээр, гэр хороололд амьдардаг хүмүүсийн нэлээд их хувь нь бага орлоготой өрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настнууд байдаг.  Тэгвэл энэ аяны хүрээнд яригдаж буй “Best ger” гэсэн барилгын шалгуур нь хүртээмжтэй болж чадсан. Гэр хороололд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд надаар  дамжуулан аяны талаар мэдээлэл авч болно. УИХ-ын гишүүний хувьд олныг хамарсан  аянд оролцож, хүртээмжийн талаар дуугарч саналуудаа оруулж байгаа гэдгийг дуулгая” гэсэн юм.

“Дулаанбаатар” аяны уриалгыг  орон нутагт ч дэмжиж, төсөвтөө  уг асуудлыг  авч  хэлэлцэхийг уриалж байна гэдгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэллээ. Тэрээр “Ногоон санхүүжилтийн  тогтолцооны цаана урт хугацаандаа газрын гүний дулааныг ашиглах Монгол Улсын  байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах бодлого ч гэсэн  явж байгаа.  Тиймээс урт, дунд, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний бүх зүйлүүдийг тусгасан. Мөн энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажилд  Монголбанк болон орон нутгийнхнаа Засгийн газартай хамтарч ажиллаасай гэдгийг уриалж байна” гэдгийг хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын парламент дахь  Байгаль хамгааллын бүлгэм байдаг. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт ногоон зээлийн санхүүжилттэй холбоотой өнгөрсөн хугацаанд 50 гаруй сая, ам.долларыг арилжааны банкуудаар дамжуулж олгосон.  Энэ тогтоол батлагдсанаар зөв тал руугаа шилжих боломжууд бүрдэж байна. Хоёрдугаарт, Ази Номхон далайн 53 орон бий. НҮБ-ын  хөгжлийн хөтөлбөрт  ногоон зээлийн санхүүжилттэй холбоотой асуудлаар  цаашдаа өөр түвшинд агуулгыг гаргаж ажиллах боломж  өнөөдрөөс бүрдэж  байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 115 (7612)

 

их хэмжээгээр утаа хаядаг болсон машин тэрэгний асуудлаа давхар шийдээрэй, тэхгүй бол утаа агаарын бохирдол мөд буурахгүй шүү
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 28 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29