Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

2025-06-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалахын тулд Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах “хэмнэлтийн тодотгол”-ыг хэлэлцлээ” гэдэг мэдээ түгэв. Түүгээр, төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, Төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих, төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэх тухай мэдээллээ.

За ингээд, “…Цаашид бүсээ чангалж амьдрах нь” гээд бүгд ойлгов. Гэхдээ, гайхав. Учир нь, ганцхан сарын өмнөх Засгийн газрын хуралдаан дээр Тэргүүн Шадар сайд нь “…Хамтарсан Засгийн газар мега төслүүдээ эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж эхнээсээ үр дүнд хүрч байна. Одоогоор хэрэгжиж эхэлсэн таван төсөл байна” гэж мэдээлж байжээ. Ер нь бол, Монгол Улсын эдийн засаг сайн байгаа тухай мэдээ л сонсдог байв.

Гэтэл бид өнөөдөр яагаад бүсээн чангалах болчихов оо. Учир шалтгаан нь юу вэ. Сураад, сураглаад явсан нь, сүүлийн сар гаруйн хугацаанд өнөөх нүүрсний үнэ унаж, экспорт саарчээ. Нүүрс гэдэг маань Монгол Улсын амин зуулга шүү дээ. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан саяхан “…Шулуухан хэлье. Нүүрсийг одоо л худалдахгүй бол Баабарын хэлсэн шиг хог болно. Бид хойд хөршөөс шатахуун авахгүйгээр, урд хөршдөө нүүрсээ худалдахгүйгээр яаж амьдрах вэ. Агаарын юм ярих юм” гэж л байсан.

Мэдээж хэрэг, Трампын тарифтай холбоотойгоор Хятадын гангийн үйлдвэрлэл огцом багассан. Ингэхээр нүүрсний импортоо давхар багасгадаг. Энэ нөлөөлнө. Гэхдээ, үнэ нь, экспорт нь хоёул унажээ. Графикаар үзвэл, Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын нээлт болсон 2025 оны тавдугаар сарын дунд үеэс хойш шулуун шугамаар уруудсан байх юм. Энэ талаар эдийн засагчид “…Хятадын гангийн үйлдвэрлэл багассан ч манай нүүрсний эзлэх нөлөө өндөр биш учраас экспорт багасах бодит шалтгаан гэж үзэхэд хэцүү. Мөн, Хятад худалдан авагч учраас нүүрсний үнийг тэд тогтоодог” гэв. Нээрэн л, сүүлийн дөрвөн жилд тогтмол сайн байсан нүүрсний үнэ ердөө сар гаруйхны дотор навсайтал унаж, экспорт гацах тийш хандсан.Тэгвэл, энэ нь Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын нээлтийн өдөр Монголын улс төр “хөдөлж” эхэлсэнтэй холбоотой ч байж мэдэх аж. Ямар ч гаднын улс орон өөрийнх нь оруулсан хөрөнгө оруулалтад хайнга, доромж байдлаар хандахыг таалахгүй л дээ. Тэр утгаараа, бид гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад байгаа бололтой дог. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 115 (7612)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21