Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

2025-06-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн сарын дараа утааныхаа зовлонг амсана, хэдүүлээ. Тэр үед Улаанбаатарт утаа бүрхэж, хотоороо хорт утааны баг зүүх шахна. Тэгэхээрээ л “…Утаа ёстой хортой” гэж санадаг. Одоохондоо холын л санагдаад байх шиг байгаа юм.

Улаанбаатарын энэ утаа бол улсын ч зовлон гэхэд болно. Гэхдээ, энэ зовлонгоор зарим нь зоолдог. Нэг жишээ яг одоо яригдаж байна. Сүүлийн 2-3 хоногт “…Хотын бондын 226 тэрбум төгрөгөөр Хятадаас хөх нүүрс худалдаж авчраад ирэх өвөл түлнэ” гэж шуугиад уналаа.

Угтаа, энэ бол шинэ “бизнес” биш юм. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оноосл  “…Хятадаас бэлэн түлш авчирч түлэх юм бол утаа бодитой буурна” гэж яриад байсан. Тэрээр “…Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь Хятадаас коксжих нүүрс авна” гэдэг байв. Мэдээж, тэрийг нь иргэд тэр чигтээ эсэргүүцсэн. Тэгсгээд Б.Чойжилсүрэн чимээгүй болсон. Гэтэл тэр үед хэсэг тийм түлш авчраад хэдийнэ туршчихжээ. Үлдэгдлийг нь агуулахад хураачихсан байна.

Тэгж байгаад энэ нь сар гаруйн өмнөөс эрчимжсэн. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн биш Хотын удирдлагуудаас яриад эхэлсэн. “Тавантолгой түлш” ХХК-ийг мэдэлдээ авсан Хотын удирдлагууд 2025 оны тавдугаар сарын дундуур тус үйлдвэрийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, бүх түлшийг Хятадаас авах шийдвэрийг албан бусаар гаргасан. Улмаар, үүнийгээ 2025 оны тавдугаар сарын сарын 16-нд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар тогтоол болгож гаргуулсан. С.Одонтуяа сайдан 13 заалт бүхий 04 тоот тогтоол үлдсэн. “…Үндэсний хорооны гишүүдэд чиглэл өгөх тухай” тэрхүү тогтоолын 5-д “…Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг /хөх нүүрс/ хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, шаардагдах зардлыг Засгийн газарт танилцуул” гэсэн чиглэлийг Хотын удирдлага, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-д өгсөн байна.

Ингээд, энэ болохгүй ажлыг Хотын дарга Х.Нямбаатар хэрэгжүүлэх болоод хоцров. Хэзээ нэг цагт “…Хотын бондын 226 тэрбум төгрөгөөр Хятадаас хөх нүүрс импортолсон нь буруу” гэгдэж магадгүй л юм. Тэр бурууг хэн үүрэх вэ. Анх санаачлаад хоёр жил шахам ярьсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дундаас нь “гараад” явчихсан. “…2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын хөх нүүрс хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлье” гэж тогтоол гаргасан С.Одонтуяа сайдын ажлаа өгөөд буучихсан. Харин Хотын бондоос мөнгийг нь гаргаж, худалдан авах ажиллагааг нь зохион байгуулж, гүйцэтгэснээрээ Хотын дарга Х.Нямбаатар л гарцгүйгээр энэ дээр үлдчихэж байгаа юм.

Ер нь бол, “…Хотын бондыг тал тохой татах байдлаар орлуулж болох зардлын оронд зарцуулаад байна” гэдэг шүүмж бий. Саяхны чуулган дээр л гэхэд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “…Б.Чойжилсүрэн сайд хоёр л төслийг хөдөлгөхийн төлөө явсан. Нэг нь “Бодь”-ийн гэгддэг Бөөрөлжүүтийн 300мвт-ын цахилгаан станцад Хотын бондоос 300 тэрбум төгрөгийг авч өгсөн” гэсэн.

Харин Хотын дарга Х.Нямбаатар “…Эрдэмтдийн зөвлөл “…Өндөр илчлэгтэй нүүрс буюу угааж, жигнээгүй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу” гэдэг дүгнэлт гаргасан.. Үндэсний хорооноос “…Хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ” гэдэг шийдвэрийг гаргасан. Тийм учраас Хятадаас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авна. Бид “Тавантолгой түлш”-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нийт зардлыг шингээж, 300 тэрбум төгрөгийг хэмнэнэ” гэж байх юм.

Эндээс, бас “...Манайхан ер нь заяанаасаа үйлдвэрлэгч болохгүй улс юм” гэж заримдаа бодогдож байна. Бид баялгаа түүхийгээр нь экспортолно. Хэрэглээгээ импортоор авна. Тэгээд л, идээд өмсөөд сууж байх л тавилантай хүмүүс бололтой дог. Тиймээс, ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан ч энэ төрийн түшээдээс гарахгүй юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 115 (7612)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21