МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

2025-06-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ө.Саруул

МҮЭ-ийн холбооны гишүүд дөрвөн жилд нэг удаа хуралддаг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийг сонгох хурлыг нууцаар, хаалттай хийх гэж байгааг эсэргүүцэж, МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлд шаардлага хүргүүллээ. Тодруулбал, МҮЭ-ийн Их хурал хэзээ, хаана болох, хэн нэр дэвших талаар бүх гишүүдэд мэдээлэл өгөөгүй ба нийт гишүүдийн 0,1% буюу 200 гишүүнээр төлөөлүүлэн нууц хурал хийх гэж байгаа юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн Э.Адъяасүрэн: “-МҮЭ-ийн холбоо 108 жилийн түүхтэй 21 аймагт салбар холбоотой иргэний нийгмийн байгууллага. 200 мянга гаруй гишүүнтэй байгууллага маань дөрвөн жилд нэг удаа их хурал зохион байгуулдаг. Гэтэл энэ жилийн их хурал нууцаар явагдах гэж байна. Жирийн гишүүд бидний хувьд энэ хурал хэзээ, хаана болох, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, нэр дэвшигчдийн мэдээлэл бүгд хаалттай байна. МҮЭ-ийн холбооны дүрмийн 15-р бүлэгт “Их хурлаар хэлэлцсэн батлах баримт бичгийн төслүүдийг урьдчилан боловсруулж, их хурал хуралдахаас нэг сараас доошгүй хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцүүлэн явуулна” гэсэн байдаг. Гэтэл МҮЭ-ийн холбоо энэ дүрэм заалтаа хэрэгжүүлээгүй. Хоёр зуун мянган гишүүдийг 200 гишүүн, дарга нараар төлөөлүүлж нууц хурал хийх гэж байгаа ба энэ нь нийт гишүүдийн 0,1%-ийг эзэлж байгаа юм. 200 хүнээр сонгогдсон ерөнхийлөгч үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг биш, улс төрийн байгууллагыг төлөөлж, УИХ-ын гишүүн болдог. Үе үеийн МҮЭ-ийн ерөнхийлөгч нар өнөөдөр УИХ-ын ордонд сууж байна. Тийм учраас энэ хурлыг нээлттэй болгох, бүх гишүүдийг оролцоог хангахыг шаардаж байна” гэв.

МҮЭ-ийн холбооны гишүүн Д.Гүнсмаа: “-МҮЭ-ийн холбоо хөдөлмөрчдийн нийгмийн баталгаа, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн гол үүрэгтэй. Хоёр сарын өмнө Монгол хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000-792,000 төгрөг болгож байсан. Гэтэл өнөөдөр 792,000 төгрөгөөр амьдрал ахуйгаа авч явах тийм нөхцөлд байгаа юу? Энэ бол үнэхээр хангалтгүй хэмжээ. Боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт ажиллаж буй гишүүд МҮЭ-ийн байгууллагад жилд  дунджаар 450-500,000 төгрөгийн татвар төлдөг. Чадварлаг ажлын алба, сайн хуульч, засгийн газарт шаардлага тавьж, хөдөлмөрчдийн амьжиргааг ярьж хэлэлцэх ёстой хүмүүс өнөөдөр улс төр лүү шургалж орохыг л зорьдог боллоо. Олон нийтийн засаглалтай, ил тод, нээлттэй зарчимтай энэ байгууллага санхүүгийн тайлангаа тавьдаггүй” гэлээ.

МҮЭ-ийн холбооны гишүүн Д.Ган-Эрдэнэ: “-Үйлдвэрчний эвлэлийн үе үеийн удирдлагууд гишүүдийнхээ хөдөлмөр эрхлэлт үүнтэй холбоотой хууль ёсны ашиг санааг хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл тэд улс төрийн намд харьяалагдан их хурлын гишүүн болох зорилготой ажиллаад эхэлсэн. Тэд өөрсдийн байгууллагын дүрмээ зөрчиж байна. Ядаж их хурлаа 0,1% буюу 200 бус, нэг хувь буюу 2000 мянган гишүүнтэй хийхийг шаардаж байна” хэмээлээ.

Эдгээр МҮЭ-ийн холбооны гишүүдийн төлөөлөл байгууллагаа шинэчлэх шаардлагатай байгаа тул үйл ажиллагаагаа нээлттэй болгохыг уриалж, өнөөдрөөс эхлэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр МҮЭ-ийн холбооны гадна талбайд жагсаал цуглаан хийхээ мэдэгдлээ.

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 44 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29