Цар тахлын үед эмэгтэйчүүдэд тулгамдсан бэрхшээлийг шийдэх төсөл хэрэгжиж эхэллээ

2021-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын сөрөг нөлөөг даван туулахад эмэгтэйчүүд, охидод туслах төрийн бус байгууллагуудын шинэ санаа, санаачлагыг дэмжих “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн уралдааныг Жендэрийн үндэсний хороо, Канадын Засгийн газартай хамтран улс даяар зарласан. Уралдаанд нийслэлийн  найман дүүргийн 56, 17 аймгийн 39, нийт 95 төрийн бус байгууллага төслөө ирүүлснээс нийслэлд долоо, Баян-Өлгий, Өвөрхангай, Сүхбаатар аймагт тус бүр нэг төсөл хэрэгжих юм. Цар тахлын үед эмэгтэйчүүд, охидод тулгамдсан бэрхшээлийг шийдэхэд хувь нэмэр оруулах эдгээр төсөл тус бүр найман сая төгрөгийн тэтгэлгээр дөрвөн сарын хугацаанд хэрэгжих юм.

Т.Энхбаяр: Эмэгтэйчүүд, охидод тулгамдаж буй асуудлаа даван туулахад нь тусална

Энэ талаар  Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Төсөлд шалгарсан төрийн бус байгууллагууд эмэгтэйчүүд, охидод тулгамдаж буй асуудлыг илрүүлж, даван туулахад туслах, дэмжих ажлыг  цар тахлын үед оновчтой хэлбэрээр зохион байгуулна.Тухайлбал, Баян-Өлгий аймгийн  жижиглэнгийн бараа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлдэг  400 орчим эмэгтэй   хил боомт хаагдсантай холбоотой орлого нь буурч,  хөдөлмөр эрхлэлтэд нь  саад бэрхшээл үүсээд байгаа учир “Мянганы дэвшил” ТББ   эмэгтэйчүүдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр   дөрөв орчим сарын ажлын төлөвлөгөө  боловсруулсан. Энэ төслийн үр шим хүртэгчид нь Баян-Өлгий аймгийн охид, эмэгтэйчүүд , тэдний гэр бүл байх юм. Өвөрхангай аймагт  төрийн бус байгууллага 100 орчим эмэгтэйчүүдийг  хүүхдээ харж байгаа,  ковидоос үйлдэлтэй ажилгүй болсон гэж ангилан  цаашид хоршоолсон байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулна. Мөн   хөдөлмөр эрхлэхгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах,   стресст нэрвэгдэх, биеийн байдал доройтохоос сэргийлэх чиглэлээр  гэртээ цэцэг, эмчилгээний төрлийн  ургамал  тарьж,   энэ хүндхэн цаг үеийг даван туулахад туслалцаа үзүүлэх  “Цэцэг бүр анхилуун” төсөл дэмжигдсэн. Энэ төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй охид нэг бүлэг болж бизнесийн сүлжээ үүсгэх, өөрсдийн цахим хуудсаар дамжуулан тасалгаанд ургадаг эмийн чанартай ургамлуудыг тарих арга барил болон цахим худалдааг хэрхэн эрхлэх талаар хамтдаа суралцаж хөгжихөд чиглэхээрээ онцлогтой” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

3 цаг 3 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 36 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 54 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 54 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин